Олимпын медалтнуудын хожмын амьдрал

Ванкуверийн євлийн олимп нижгэр болж єндєрлєєд, газар газрын тамирчид зарим нь медаль, нэр хvнд хоёроо євєртєлж, зарим нь гар хоосон vлдсэндээ сэтгэл гундуухан ч гэсэн, хийсэн юмтай хvн гэсэндээ бяцхан омог тээсээр гэр гэртээ харьцгаалаа. Харин та тэдгээр цаначин, чаргачин, усанд сэлэгч, уран гулгаач гээд бvх тєрлий тамирчид эх орондоо эргэн очсоныхоо дараа буюу олимпод оролцсоныхоо дараа юу хийдэг бол гэж ер нь бодож vзэж байв уу?  Тамирчин хvн гэхлээрээ л vхэн vхтлээ сэлэх юмуу гvйсээр хорвоог бардаггvй нь тодорхой. Хvн л болсон хойн хvний л амьдралаар амьдарна шvv дээ. За тэгвэл яг энэ сонирхолтой сэдвийг хєндєж, уншигч таны мэлмийд алдартай тамирчдын олимпод амжилт vзvvлснийх нь дараахи амьдралын хэв маяг, ажил мэргэжлийн талаархи сонирхол татсан нийтлэлийг хvргэж байна.
Олимпын медалтнуудын хожмын амьдрал
alt

Катарина Витт
Энэ бvсгvй бол 1984 болон 1988 оны олимпод уран гулгалтын эмэгтэй тєрєлд алтан медаль хvртсэн євлийн олимпын хошой аварга юм байна. Vvнийхээ дараа Playboy сэтгvvлд зурагаа авахуулж, Ronin хэмээх кинонд бяцхан дvр бvтээн, Only With Passion хэмээх залуу уран гулгачдад зориулсан зєвлєгєє бvхий ном гаргажээ.


alt

Эрик Хейден.
1980 оны Лейк-Плейсид дэхь олимпод тэшvvрийн тєрлєєр таван алтан медаль хvртжээ. Олимпод тун амжилттай ороцлсоныхоо дараа тэрээр мэргэжлийн дугуйчин болсон тєдийгvй Tour de France уралдаанд хvртэл оролцож байжээ. Хожим Эрик нь Стэнфордын анагаахын сургуульд элсэж, мэс заслын эмч мэргэжил эзэмшсэн байна. Єнєєдєр тэрээр мужийн олимпын баг тамирчдын эмчээр ажиллаж байгаа гэнэ.


alt

Бриан Боитано
Калгари дахь 1988 оны олимпоос эрэгтэй уран гулгаачийн тєрєлд алт авчээ. Єдгєє тэрээр Food Network сувагаар гардаг What Would Brian Boitano Make? Хэмээх дотны хvмvvстэй барих амтлаг зоогийг хэрхэн бэлтгэх талаар нэвтрvvлгийг хєтєлдєг байна. Дашрамд дурдахад энэхvv шоуны 10 ангитай хоёр дахь улиралын нэвтрvvлэлт эхлээд байгаа гэнэ.


alt

Оксана Баюл
Лиллихаммер дахь 1994 оны олимпоос уран гулгалтын тєрєлд алт авсан. Тvvнчлэн энэ бvсгvй єєрийн нэрийн хувцасны брэндийг бий болгоод байгаа гэнэ. Мєн 2005 онд Celebrity Poker Showdown –д оролцож байжээ.


alt

Соня Хенье
1928-1936 онуудад тэшvvрийн спортод гурван ч алтан медаль хvртсэн тамирчин юм байна. Норвегийн мєсний хатан хаан гэгдэх энэ бvсгvй спортын ертєнц дэхь энэхvv гайхалтай амжилтаа сэргэлэн ашиглаж, Twentieth Century Box студитай маш том гэрээ хийж амжжээ. Тvvнчлэн тэр vеэрээ ч Соня Хенье нь дасгал сургуулилтаа байнга хийж, тэшvvрийн спортоор маш амжилттай хичээллэсээр байсан нь єнгєрсєн зууны 40-єєд онд тvvний жилийн дундаж орлогыг 2 сая долларт хvргэж байжээ. Энэ бvсгvй тэр vеийнхээ хамгийн єндєр орлоготой эмэгтэйд тооцогдож, нєхєртэйгєє хамт хожим нь  орчин vеийн урлагийн цуглуулгыг бий болгосон нь Осло дахь Henie- Onstad –соёлын тєвийн эх суурь болж єгчээ.


alt

Бонни Блэр
1988-1994 онуудад болсон олимпуудаас нийт зургаан алтан мелдаль хvртсэнийхээ тавыг нь тэшvvрийн спортоор авчээ. Тэрээр єнєєдєр хоёр хvvхдийн эх бєгєєд, эрvvл мэндийн зарим асуудлыг хєндсєн олон нийтийн ажлыг идэвхитэй зохион байгуулдаг нэгэн болсон байна. Тэрээр анурез буюу давсаг султай байх эмгэгийг тvлхvv судалдаг ажээ. Учир нь тvvний хvvхэд ор, ємдєндєє тусаадаг эмгэгтэй байсан гэнэ.


alt

Жан Варне
Тэрээр 1980 онд Squaw Valley-гий олимпоос цанын буултын тєрєлд алт авч байсан тамирчин юм байна. Магадгvй та энэ тамирчинг сайн танихгvй байж болох юм. Гэсэн ч нарны шилний сурталчилгааны зурагт хуудсан дээрхи иймэрхvй тєрхийг нь олонтой vзсэн гэдгийг тань батлан хэлмээр байна. Энэ залуу олимпоос алт авсныхаа  дараагаар францын нvдний шилний нэгэн шинэхэн vйлдвэрийн “нvvр царай” болж, хамтран ажиллах болсноос хойш тvvний хар шилтэй зураг дэлхий дахинд цаанаа л нэг танил болжээ.


alt

Кристи Ямагучи
1992 оны Альбервиллийн олимпоос эмэгтэй уран гулгалтын тєрєлд алт авсан юм байна. Тэрээр 2008 онд АНУ-д зохиогдсон “Ододтой бvжиглэе” шоунд оролцон тvрvvлж, хоёр дахь удаагаа “ард тvмний баатар болж” чадсан аж.  Мєн энэ бvсгvй нь 1993 онд “Hip to Be Fit: The California Raisins and Kristi Yamaguchi” хэмээх цуврал хичээлийнхээ бичлэгийг хийлгэсэн байна.


alt

Деби Томас
1988 онд уран гулгалтаар хvрэл медаль авсан. Деби-гийн хувьд уран гулгалт нь зvгээр л тvvний хамгийн их хийх дуртай зvйл нь ажээ. Тэрээр хvрэл медаль хvртэж, чамгvй амжилт vзvvлж байх хугацаандаа Стэнфордын анагаахын их сургуульд суралцаж байсан гэнэ. Тэрээр олимпод оролцсоныхоо дараа сургуульдаа vргэлжлvvлэн сурж, амжилттай тєгссєн бєгєєд єнєєдєр нилээн нэр хvндтэй мэс засалч болж чаджээ.


alt

Мишель Кван
1998 онд уран гулгалтаар мєнгє, 2002 онд хvрэл медаль тус тус хvртсэн. Тэрээр хvvхдэд зориулсан болон єєрийн амьдралын тvvхийг хvvрнэсэн сонирхолтой ном бичээд зогсохгvй “The Simpsons and Family Guy” киноны нэгэн vзэгдэлд “тоглосон” байна. Тvvнчлэн тэрээр олон улсын харилцааны сэдвээр нvсэр том дипломын ажил бичжээ. 2006 онд АНУ-ын засгийн газрын департаментад дипломат элчингээр ажиллаж байсан аж.


alt

Пегги Флеминг
1968 оны Греноблийн євлийн олимпоос уран гулгалтын тєрєлд алт авсан. Тэрээр спортын гайхам амжилт vзvvлээд зогсохгvй Калифорни дахь асар том усан vзмийн талбайг нєхєртэйгєє хамтран эзэмшдэг байна. Тэд жил бvр 2000 гаруй лонх шилдэг дарс борлуулдаг гэнэ.


Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()