273 кг жинтэй ч нэмж таргалахыг хvсдэг эмэгтэй

2010-03-17, 22:49
33,774
Одоо танд танилцуулах гэж буй АНУ-ын Нью-Жерси-д амьдардаг Донна Симпсон хэмээх энэ бvсгvй нь Дэлхийн хамгийн тарган эмэгтэй болох “мєрєєдєлдєє хєтлєгдєн” єдєр бvр илчлэг, тослогоор баялаг бvхнээр биеэ “бордож”, ам чєлєєгvй иддэг гэнэ. Одоо 42 настай энэ эмэгтэй єдєрт 12000 ккал хvртэл калори хэрэглэдэг байна. Зургуудыг нь харахад эгэл амьдралын дунд тун ховор тохиолддог хэт таргалалттай Донна Симпсон єдгєє 273 кг жинтэй боловч дээрхи “мєрєєдлєє биелvvлэхийн” тулд 450 кг хvртлээ “буян хураахыг” зорьж байгаа ажээ. Ингээд эрс тэрс амьдралыг vзэх vзлvvдийн vл vзэгдэх аалзан тор мэт сvлжээнд орших хачирхалтай хvний хорвоо дээрхи байж боломгvй гэмээр хvсэл эрмэлзэлтэй нэгэн эмэгтэйн талаархи фото мэдээллийг таны ємнє дэлгэе. Тvvнийг зовлогоо тээж ядсан хоолны сав гэж vзэн ядах, vгvй бол хэт єндєр хєгжсєн нийгмийн аргаа барсан золиос гэж єрєвдєн хайрлах эсэх нь уншигч таны л хэрэг...
273 кг жинтэй ч нэмж таргалахыг хvсдэг эмэгтэй


Цахим сvлжээнд байрлуулсан вэб хаяг дээрээс нь Доннагийн хоол идэж буй бичлэгийг тєлбєрєєр vзэх боломжтой байдаг ажээ. Хэрэг дуртай хvмvvсийн “ачаар” Донна Симпсон нь сар бvр энэхvv вэб хуудаснаасаа 2000 долларын цэвэр ашиг олдог нь хvнсний хэрэгцээг нь бараг бvрэн хангаж чаддаг байна. “Энэ хорвоо дээрхи хамгийн дуртай ажил маань хоол идэх юм. Харин зарим хvн миний хэрхэн хооллож буйг харах дуртай байдаг юм шvv. Магадгvй хэт таргалалттай эмэгтэйн амаа олохгvй идэж байгаа зураглал тэдгээр хvмvvст нэгэн тєрлийн сэтгэлийн таашаал бэлэглэдэг байх. Ямартай ч миний идэж байгаа бичлэг хэнд ч гай болохгvй гэдэгт лав итгэлтэй байна. Би заавал хvссэн жиндээ хvрч, Дэлхийн рекордыг эвдэх болно.” – гэж Донна хvvрнэжээ. Харин єдгєє 49 настай нєхєр болох Филлип нь тvvнийгээ тураасай гэж огтхон ч хvсдэггvй гэнэ. Харин ч бvр гэргийгээ улам таргалахыг нь дэмждэг байна. Тэд тарган хvмvvсийг хооронд нь холбодог танилцах сайтаар бие биенээ олжээ. Филлип нь єєрєє 68 кг жинтэй боловч мярайлаг бvсгvйчvvдэд ухаанаа тавьдаг залуу гэнэ.





XXXXXXXL Размерийн даашинзаар “гоёдог” Донна маань 100 метр газар ч амралт авалгvйгээр тасралтгvй алхаж чаддаггvй ажээ. Тэрээр єєрийн хєлєєр явахгvй байхын тулд бvvр том хэмжээний тэргэнцэр єєртєє худалдаж авсан байна.



Гэсэн ч энэ эмэгтэй єєрийгєє цоо эрvvл гэдэгт итгэлтэй байдаг бєгєєд хэт тарган бие нь аз жаргалтай амьдралд нь хэзээ ч саад болдоггvй гэдгийг ам бардам хэлдэг байна. Харин ч эсрэгээрээ тэрээр гэрийн ажил хийхээрээ л турчихдаг гэжээ. Тэрээр Daily Mail сонинд єгсєн ярилцлагадаа: “Миний охин маш их хєдєлгєєнтэй хvvхэд л дээ. Тиймээс тvvний буулгасан юмыг хєєн янзалж, хамт тоглох юм бол маш амархан турдаг юм, Би ер нь турахыг vнэхээр хvсдэггvй” - гэжээ.



Видео.




1
таалагдаж байна

8
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()