Энэ жилийн “Оскар”-ын талаархи сонирхолтой баримтууд

2010-03-19, 22:30
19,881
Саяхан буюу энэ сарын эхээр 82 дахь удаагийн “Оскар”-ын шагнал гардуулах ёслол болон кино урлагийн хамгийн муу уран бvтээлчдийг “шалгаруулдаг” “Алтан бєєрєлзгєнє” хэмээх арга хэмжээнvvд шил шилээ даран зохиогдсон билээ. Ингээд оддын хамгийн ихээр очих дуртай ёслол болох “Оскар” болон тэдний очих хамгийн дургvй арга хэмжээ болох Оскарын “эсрэгцvvлсэн дуураймал“- “Алтан бєєрєлзгєнє” наадмуудтай холбоотой маш сонирхолтой баримтуудын цуглуулгыг танд хvргэхээр бэлтгэлээ. Таалан соёрхоно уу.
Энэ жилийн “Оскар”-ын талаархи сонирхолтой баримтууд
alt

Энэ жилийн хамаг “Окар”-ыг тvvсэн The Hurt Locker кино бол хамгийн бага ашиг олсон бvтээл юм байна.
82 дахь удаагийн Оскарын шагнал гардуулах ёслолын арга хэмжээний vеэр нийт 9 номинацид нэр дэвшсэнээс, зургааг нь авч чадсан “The Hurt Locker” хэмээх иракийн дайны талаархи кино нь “Аватар”-ын нийт орлогын хэмжээний 1 %-тай нь л тэнцэх хэмжээний буюу 21 сая долларын орлого олсон байна.  Vvнтэй ижилхэн тохиолдол 1977 онд гарч байжээ. Найруулагч Woody Allen-ы “Анни Холл” бvтээл нь тэр vедээ маш бага буюу 38 сая доллар (одоогийн ханшаар 130 сая доллартай тэнцэх)-ын ашиг олж байсан боловч академийн дєрвєн шагнал хvртсэн байна.


alt

Сандра Буллок нь “Оскар”, “Алтан бєєрєнцєг” хоёроос 2010 оны шилдэг эмэгтэй гол дvрийн жvжигчин, хамгийн муу эмэгтэй жvжигчин номинацуудад аль алинд нь манлайлжээ.
Ганцхан долоо хоногийн дотор хамгийн шилдэг, бєгєєд хамгийн муу гэсэн тодотголуудыг нэг доор хvлээн авч, бvр тэрхvv хоёр тууль болсон нэрийдлийн бэлэг тэмдэг болох шагналын цомуудыг хэдхэн хоногийн зайтай хvртсэн жvжигчин эмэгтэй энэ хорвоо дээр байдаг болов уу? Тиймээ, тийм хvн гэж хаа байхав. Тиймээс сэтгэлд нэг л дотнохон байдаг алдарт Сандра Буллок маань шилдэг бєгєєд хамгийн тааруухан гэсэн шагналыг нэг жил хvртсэн дэлхий дээрхи цорын ганц жvжигчин бvсгvй болсондоо бахархах хэрэгтэй болсон бололтой. Учир нь тэрээр Blind Side кинонд бvтээсэн сайхан сэтгэлт ээжийн дvрээрээ “Оскар”, харин “All about Steve” киноны дvрээрээ “Алтан бєєрєлзгєнє” тус тус хvртжээ. Дашрамд дурдахад Сандра Буллок маань америкийн кино урлагийн тvvхэн дэх “Алтан бєєрєлзгєн”-ий ёслолд зориг гарган хvрэлцэн очсон цєєхєн хэдэн жvжигчдийн нэг нь болсноороо онцлог ажээ. Авъяастай, зоригтой, шулуухан, сайхан бvсгvй шvv.


alt

Улаан хивс
Холливуудын алдартнууд улаан хивсээр алхах мєчдєє юу ємсєж, юугаар гоёх талаараа толгойгоо гашилтал боддог гэнэ. Жил бvрийн Оскар дєхєхєєр л тэд ємсєх хувцас, зvvх гоёлоо шилж сонох гээд л дор бvрнээ бєєн ажил болдог байна. Vнэхээр тэгэхээс ч єєр аргагvй ажээ. Учир нь улаан хивс нь уртаашаа 152 метр, єргєєшєє 10 метр байдаг бєгєєд дээр нь оддоос гадна 100 орчим гэрэл зурагчин, энд тэндэхийн телевизvvдийн 300 орчим тєлєєлєгч (сэтгvvлч, зураглаач, дуу хураагч гэх зэрэг) гээд хэвлэл мэдээллийн асар олон ажилчид хэн нь ямар єє гаргах бол гэсэн шиг л нvдээ бvлтийлгэн, чихээ дэлгийлгэж зогсох хангалттай зайтай байдаг аж.


alt

Энэ жилийн хамгийн азгvй нэр дэвшигч- Кэвин О’Коннелл
Энэ жилийн хувьд “The Color Purple” болон “Fracture” зэрэг бvтээлvvд нь хамгийн азгvй киногоор тус тус шалгарчээ. Учир нь 2010 оны Оскарт энэ хоёр кино нь тус тус 11 номинацид нэр дэвшсэн ч, нэг ч “хєшєє” хvртэж чадаагvй байна. Тvvнчлэн Кэвин О’Коннелл хэмээх нэгэн хєгжмийн зохиолч залуу байна аа. Тэрээр нийт 20 удаа оскарт нэр дэвшиж байсан ч эцсийн эцэст, єнєєг хvртэл гар хоосон хэвээр байгаа ажээ. Тvvнийг “Оскар”-ын шагнал гардуулах наадмын тvvхэн дэхь хамгийн азгvй уран бvтээлч гээд нэрлэчихэд осолдохгvй юм байна.


alt

2010 оныг хvртэлхи бvхий л Оскар-аас шилдэг найруулагчин шагнал хvртэж байсан хvмvvс дандаа эрчvvд байсан. Гэтэл...
The Hurt Locker киноны найруулагчаар ажилласан Жеймс Камероны салсан эхнэр Катрин Биглоу нь энэ жилийн Оскараас шилдэг найруулагчийн тєрєлд шагнал хvртсэн билээ. Тэгвэл энэ бvсгvй бол Оскарын тvvхэн дэхь хамгийн анхны “оны шилдэг эмэгтэй найруулагч”, харин найруулагчийн тєрєлд урьд хожид нэр дэвшиж байсан эмэгтэй уран бvтээлчдийн хувьд 4-дєх нь болсон байна. Ингэснээрээ Катрин Биглоу нь хуучин нєхєр Жеймс Камероныгоо тэр “Аватар”-тай нь “нийлvvлж” байгаад далаар далан тав буулгаж чадсан гэдэгтэй хэн ч маргахгvй биз ээ. Мєн энэ хоёр нь америкийн кино урлагийн тvvхэн дэх тус тусдаа тун амжилттай уран бvтээл хийж, найруулж байсан, байгаа цор ганц салсан хос юм байна.  

4
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()