Дэлхийн гадарги дээрхи хамгийн сонирхолтой газрууд

Цэнхэр гаригийн гадрага дээрхи маш сонирхолтой хэлбэр, дvрс, vзэмж бvхий хvний гараар бvтсэн зvйлсийн агаар дээрээс харагдах байдлыг тайлбарын хамт танд хvргэхээр бэлтгэлээ. Энэ удаагийн Google Map-аас авсан газар газрын маш сонирхолтой зvйлсийн цуглуулгад маань аварга том туулай, ер бусын vлэмж хэмжээтэй гавлын яс, томоос том тєєрдєг байшин гээд таны анхаарлыг татахуйц олон обьектууд багтсан байгаа. Мєн бидний сайн мэдэхгvй нууц газрууд болон харь гаригийн гэмээр сонин содон дvрсvvдийг Google Earth програмын тусламжтайгаар илрvvлсэн сонирхолтой баримтыг хавсарган орууллаа.
Дэлхийн гадарги дээрхи хамгийн сонирхолтой газрууд
Дараагийн үед тавтай морил
Хаах
Сурталчилгаа


Аварга том, арьсан туулай. Арьсаар оёж, євс чихсэн аварга том, ягааан єнгийн туулай.  Венийн уран бvтээлчдийн Gelitin нэгдлийнхний урласан энэхvv туулай нь Италийн хойд хэсэг дэхь Колетто Фава уулын хормойд оршдог байна. Ягаан туулайг энд 2025 он хvртэл байлгах ажээ.

Татаж харвал:


Илvv томоор харах. Google map


Зєрсєн хоёр гитар
АНУ-ын Луизианна мужийн нутаг дэвсгэр дэхь нэгэн тариан талбай дээрхи зєрсєн хоёр гитарны дvрс.


Татаж харвал.


Илvv томоор харах. Google map


Эскобарын лабиринт буюу тєєрдєг зам
Рой Айленд дахь Эскобар фермийн эрдэнэ шишийн талбайн уг тєєрдєг зам нь 8 акр талбайг эзэлдэг байна. Энэ нь The Maize компани болон Брет Хербст нарын хамтийн бvтээлvvдийнх нь нэг ажээ. Тєєрдєг замын нийт урт нь  2 миль (3218688 метр) юм байна.


Томруулж харвал:


Илvv томоор харах. Google map


Vitruvian Man. Леонардо Да Винчи-гийн Vitruvian Man хэмээх алдарт зургаар хийсэн, Мюнхений ойролцоох эрдэнэ шишийн талбайн тєєрдєг зам. Хиймэл дагуулаас бидэнд харагдаж буй замнаасаа гадна энэхvv лабиринт нь хулуу болон улаан шошоор чимэглэсэн хэд хэдэн нууц замтай гэнэ.


Томруулж харвал:


Илvv томоор харах. Google map


Аварга гавлын яс
. Лас-Вегас хотын хойд хэсэгт орших Неоны музейн ар талд байх аварга том гавлын ясыг шувуу нисэх єндрєєс харахад.


Татаж харвал:


Илvv томоор харах. Google map

Тємрийн талстыг дуурайлган хийсэн Атомын бvтэц
103 метр єндєртэй энэхvv бvтээл нь тємрийн талстын атомыг 165 тэрбум дахин томсгосон хэмжээтэйгээр, яг дуурайлган хийсэн загвар юм байна. Уг аварга том тємрийн атомыг Брюссельд болсон Экспо-58 буюу 1958 оны Брюссэль дэх олон улсын vзэсгэлэнд тавьж байжээ. 


Томруулж харвал:


Илvv томоор харах. Google map


Ленин 100 нас хvрлээ
. “Ленин зуун нас хvрлээ” хэмээх кирилл vсгээр бичсэн аварга том єгvvлбэрийг Орос, Казахстаны хил дээр 1970-аад онд модоор “бичжээ”. Єєрєєр хэлбэл, сибирийн хэд хэдэн тосгоны оршин суугчид энэхvv бичгийг агаараас харагадахуйц бєгєєд, онцгой болгохын тулд, тэр vедээ моддыг яг ийм хэлбэрээр тарьсан юм байна.


Томруулж харвал:


Илvv томоор харах. Google map


Студебеккер гэдэг vг

АНУ-ын Индиана муж дахь Bendix Woods цэнгэлдэх дотор 1930-аад онд тарьсан Studebaker гэдэг vгийн хэлбэр бvхий таримал нарсан “ойг” та харж байна. Энэхvv бичиг нь тухайн vедээ vйл ажиллагаагаа эрчимтэй явуулж байсан алдартай авмто машин vйлдвэрлэгч компани болох Studebaker-т зориулан хийгджээ. Тэр vед энэхvv компаний офис нь Саут-Бенд хотоос холгvйхэн байсан аж.


Томруулж харвал:


Илvv томоор харах. Google map


"Google Earth"-ээр олдсон бидний мэдэхгvй нууц болон сонирхолтой газрууд.

Видео.




9
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()