Непалд бяцхан охиныг амьд бурхнаар сонгодог

Амьд дарь эх буюу эмэгтэй бурхныг бяцхан охид дундаас сонгон, тахиж шvтдэг заншилтай Дэлхий дээрхи цор ганц орон бол Непал юм байна. Тэд Кумари гэж нэрлэдэг дарь эхээ 4-7 насны охид дундаас сонгодог ажээ. Хамгийн хєєрхєн царай, цэвэрхэн арьс, тас хар vс, гvн харцтай нvд болон тэгшхэн цагаан шvдтэй охид л Кумари болох єрсєлдєєнд оролцдог байна. Кумари нь Непалын хааны духан дээр улаан толбо тавих эрхэм заншлыг vйлдэх дээд эрхтэй болдог ажээ. Ингээд алс холын Непалын нэгэн сонирхолтой заншлын талаархи дэлгэрэнгvй мэдээллийг амьд бурхан болохоор єрсєлдєж буй єхєєрдєм охидын тєрхтэй хамт таны мэлмийд хvргэж байна. Ээж ааваараа нvvрээ байдгаар нь будуулчихаад эхэмсэг гэгч нь суух жаал охидын базаад хаячихмаар тєрхєєр сэтгэлээ баясгангаа урьд хожид сонсоогvй сонин заншлын талаар мэдлэгтэй болж аваарай.
Непалд бяцхан охиныг амьд бурхнаар сонгодог
АЗТАН БОЛМООР БАЙНА УУ?
Хаах
Сурталчилгаа


Урьд нэгэн Кумари (сонгогдсон охин) хааны духан дээр улаан толбо тавихаас эрс татгалзан, гєжvvдэлж байсан удаатай аж. Гэтэл тvvнийг халамжилдаг ламтан бяцхан хурууг нь гараараа барьж байгаад хааны духанд хvчээр шахуу толбо тавиулчихажээ. Гэтэл гурван сарын дараа єнєєх хаан нь таалал тєгссєн гэдэг.

Энэ удаагийн амьд бурханы “уралдаан нь” Дурбарын талбайгаас холгvйхэн болжээ.


Саяхныг хvртэл Кумари-д болон гэр бvлд нь сар бvр хангалттай хувь хvртээдэг байсан ч одоо бол зєвхєн тvvнд (Кумарид) єєрт нь єгдєг болжээ.




Сонгогдсон охин нь жинхэнэ Кумари болохын тулд хєєрхєн тєрхнєєсєє ганда шавилхан биенээсээ гарамгvй чин зоригтой байх шаардлагатай гэнэ. Учир нь тvvнийг єргємжлєхєєсєє ємнє бvтэн шєнийг харанхуй єрєєнд ганцааранг нь хонуулж туршдаг ажээ. Тас харанхуй єрєєнд охин цурам хийлгvй хонох ёстой бєгєєд зохион байгуулалттайгаар байн байн айлгах элдэв дуу чимээ, дvр дvрснээс огт айлгvй, тайван байх шаардлагатай юм байна.



Кумаригийн биенээс ямар ч хамаагvй шалтгаанаар цус гарах л юм бол шууд бурхан суудлаасаа “огцорч” дараагийн охинд байраа тавьж єгдєг ажээ. Vvнд биеэ зvсэх, хамарнаас цус гарах, анхны сарын тэмдэг vзэгдэх гээд цус гарах бvх шалтгаан багтана. Урьд нь Кумари байсан бvсгvй нєхєрт гарахад маш хэцvv байдаг ажээ. Учир нь Кумари байсан бvсгvйтэй суусан ямар ч эр тєд улалгvй vхдэг гэж vздэг юм байна.



Амьд дарь эх маань дээд зэргийн тансаг ордонд, vй олон зарц шивэгчингvvдийн хамт амьдардаг бєгєєд хєлєє газарт хvргэлгvй, байнга єргєдєг тавцан, сvйх тэргээр зєєлгєдєг юм байна. Тvvний гэгээн дvрийг хаяа хаяахан ордных нь цонхоор л харах боломжтой байдаг бєгєєд зургийг нь авахыг хатуу хориглодог ажээ.


Непалын эртний нэгэн хаан нь нэгэн бяцхан охинд хvч хэрэглэн бэлгийн харьцаанд орсноор аминд нь хvрсэн тул нvглээ наминчлахын тулд амьд дарь эхийг сонгож, цэвэр ариун байдал, гэнэн цайлган зангийн бэлэгдэл болгон ард олондоо тахин шvтvvлэхээр болсон гэдэг домогтой ажээ.

Кумаригийн vсийг маш чанга татан, ард нь байнга шуудаг тул цагийн эрхэнд халзарч эхэлдэг гэнэ. Тэрээр єглєєний нарыг угтах бvртээ долоон тєрлийн шошоор хийсэн архинаас нэг жижигхэн хундагаар хvртэх ёстой байдаг ажээ.



7
таалагдаж байна

5
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()