Архитектурын шинэ бvтээлvvд №11

2010-03-26, 23:33
17,770
Хамгийн сvvлийн vед, тэр дундаа ихэвчлэн єнгєрсєн долоо хоногт архитектурын ертєнцєд шинээр мэндэлсэн шилдэг дизайнтай барилгуудыг шvvн танилцуулдаг ээлжит мэдээллээ нилээн завсарласны эцэст танд ахин хvргэхэд бэлэн боллоо. Энэ удаад дэлхийн єнцєг булан бvрт хором бvрт шинээр баригдаж байгаа архитектурын бvтээлvvдийн шилдгvvдийн дундаас соёл урлагийн зориулалттайг нь болон, оюуны хурцыг шалгасан содон барималуудыг шигшин цуглуулсан болохыг дуулгахад таатай байна. Єрєєр хэлбэл энэ удаагийн мэдээлэлд маань соёл, урлаг, оюун ухаанд чиглэгдсэн бvтээлvvд багтсан  байгаа. Ингээд дэлгэцэндээ ойртон суугаад тасралтгvй урагшлах Дэлхийн хєгжил дэвшил нь барилгын салбарт хэрхэн хэрэгжиж буйг мэдэрцгээе.
Архитектурын шинэ бvтээлvvд №11
ТАНД ЗЭЭЛ ӨГЬЕ!
Хаах
Сурталчилгаа
A1.jpg

Таны харж буй энэхvv барилгад Испаний театр байрлах юм. Mecanoo компаний дизайнеруудын ажлын vр дvн болсон уг барилга нь анх харахад нvдэнд хvйтэн бєгєєд єнцєг ихтэй хэлбэртэй байгаатай маргах аргагvй юм. Гэвч дээвэр нь тэр чигээрээ байгалийн цэцэрлэгт хvрээлэн маягаар хийгдэж, дотор талд нь vлгэрийн гэмээр ер бусын модод бие биенээсээ єрсєн ургадаг гэдгийг дуулаад таны анхны сэтгэгдэл ор мєргvй арилах болно.

A2.jpg

Парисын алдарт “Помпиду тєв” –ийн “охин дvv” гэгдэж байгаа шинээр баригдсан Centre Pompidou-Metz-ийг та харж байна. Vvнийг японы Shigeru Ban болон францын Jean de Gastines нарын архитектурын компаниуд хамтран бvтээжээ.

A3.jpg

Энгийн нэгэн тємєр нуруутай бетонон байгууламжийг таазнаасаа унждаг олон чийдэнгээр чимэж єгснєєрєє GAD компанийхан нь эгэл жирийн загасны ил захыг ер бусын онцгой болгож чаджээ. Ийнхvv Стамбул дахь Besiktas Fish Market – загасны зах нь архитектурын содон шийдлийг ашигласнаараа бусдаас илт онцгойрч дєнгєсєн байна.

A4.jpg

Таны харж байгаа Лозанна дахь Rolex Learning Center –ийн  барилгад судалгааны лаборатори, 500 000 номтой номын сан болон олон улсын соёлын тєв байрладаг ажээ. Швейцартаа тєдийгvй Европ тивд хамгийн томд тооцогдох энэхvv соёлын тєв нь 2010 оны 2-р сарын 22-нд ашиглалтанд орсон байна.

A5.jpg

Анри Матиссын амьдралынхаа сvvлийн жилvvдэд бvтээсэн Франц дахь алдарт дуганаас vлдсэн гvн сэтгэгдэл нь архитектор Токуйн Йошиока (Tokujin Yoshioka)-ийн зvрх сэтгэл, ухаан бодлоос хэзээ ч салаагvй ажээ. Насан туршдаа Анри Матиссын дугана, болон тvvн доторхи гайхалтай зурагнаас дутуугvй бvтээл туурьвихыг мєрєєдсєєр ирсэн тэрээр саяхан  санасандаа хvрч, “MUSEUM. Beyond museum” музейд Rainbow Church хэмээх гайхалтай архитектурын бvтээлээ байрлуулжээ. Энэ нь таван зуун ширхэг болор линзнээс бvрдсэн єнгє єнгєєр солонгорох vзэмж тєгєлдєр бvтээл юм. Vзэгчид энэхvv бvтээлийн дэргэд зогсохдоо орчлон хорвоогийн хамгийн нарийн долгионыг хvртэл эд эс бvрээрээ мэдэрч чадна гэдэгт зохиогч нь итгэл дvvрэн байгаа ажээ.

A6.jpg

Японы Токорозава хотод ээлжит нэгэн хийсвэр сэтгэлгээний содон баримал бий болжээ. Cross Tower хэмээх энэхvv барималын єндєр нь бараг 8 метр гэнэ. Харсан vзсэн болгонд єєр єєр бєгєєд євєрмєц сэтгэгдэл тєрvvлэх энэхvv бvтээлийн тєслийг "Kensuke Watanabe Architecture Studio" хэрэгжvvлсэн байна.


2
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()