Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook


Кэмероны ээж, хадагтай Шелли-Энн Мотт нь мэс заслын vр дvнгээс маш их айж байснаа хэлээд, харин єнєєдєр охиноо хараад ямар зєв сонголт хийснээ ухаарч суугаа гэнэ.

Охинд мэс засал хийснийхээ дараа физик эмчилгээнд хамруулаад, зургаан сар єнгєрєхєд л бvхний нvдэн дээр гvйж харайж эхэлжээ. Гэхдээ Кэмероны нэг мєр нь унжиж, бага зэрэг доголдог болсон байна. Бас холын хараа нь мэдэгдэхvйц мууджээ.

Эмч нар мэс заслаараа охины баруун талын тархины ихэнхи хэсгийг авчээ. Мэс заслын vр дvнд тvvний биеийн зvvн тал нь тэр чигээрээ мэдээгvй болно гэж vзэж байсан ч аз болж тийм зvйл огт болоогvй байна. Учир нь тархиных нь байхгvй болсон хэсгийн гvйцэтгэх vvргийг зvvн тархи нь єєртєє авч, хурдан нєхєн сэргэж чаджээ.

Тэрээр том болохоороо сайн балетчин болохыг мєрєєддєг гэж болжморын жиргээн шиг шингэхэн тунгалаг хоолойгоороо шулганан ярих дуртай гэнэ. Ямартай нь хамгийн сайн сайхан бvхнийг энэ бяцхан охинд хvсье.
