Гиннесийн амжилтууд

2000 оноос хойш “Guinness World Records” гэж нэрлэгдэх болсон (vvнээс ємнє АНУ-д л гардаг байсан бєгєєд “Guinness Book of Records” гэгддэг байсан) ном нь хvн тєрєлхтний хvрч чадсан гайхам амжилтууд болон байгаль эхийн ахин давтагдашгvй, жинхэнэ гойд бvтээлvvдийг тvvвэрлэн тэмдэглэдэг бєгєєд жил тутам шинэчлэгдэн хэвлэгддэг лавлах юм. Энэ нь єєрєє дэлхийн хамгийн сайн борлуулалттай цуврал номоор шалгарч чадсан жинхэнэ “хамгийн хамгийн” ном ажээ. Тэрчлэн Гиннесийн ном нь АНУ-ын олон нийтийн номын сангаас хамгийн их хулгайлагдсан бvтээл юм байна. Ингээд уншигч танд энэхvv алдартай номонд багтсан хамгийн сvvлийн vеийн бєгєєд хамгийн шилдэг амжилтууд болон оролдлогуудын цуглуулгыг хvргэж байна.
Гиннесийн амжилтууд
Финланд руу шидэт аялалд явах уу?
Хаах
Сурталчилгаа

Хойд Ирландын Ларнаас ирсэн Нормани Сурплас нь 2010 оны 3 сарын 11-нд Английн Даксфордын тэнгэрт нисэж байхдаа сэтгvvлчдийн ємнєєс даллаж байна. Тэрээр цаг уурын байдлаас болж 3 сарын 18-аас бяцхан нисдэг тэргээрээ хийх Дэлхийг тойрох аялалаа эхлvvлжээ. Онгорхой кабинтай “автожир”-аараа тэрээр 16 улс орны дээгvvр, нийт 43 452 км замыг туулахдаа 6920 км-ийг нь тэнгисийн дээгvvр нисэж єнгєрєх юм байна. Тэрээр энэхvv аялалаараа Гиннесийн номонд багтахаас гадна Дэлхийн хорт хавдрын эсрэг хєдєлгєєнд нэгдэж, энэхvv аймшигтай євчний эсрэг хєрєнгє оруулалтыг уриалах зорилготой ажээ.



2009 оны 9 сарын 17-ны єдєр Иерусалимын “Тедди” цэнгэлдэх хvрээлэн дэхь эх орныхоо хамгийн том далбаан дунд тоглож байгаа хvvхэд. Энэхvv туг нь 2009 оны 4-р сарын 11-нд Гиннесийн номонд “дэлхийн хамгийн том далбаа” хэмээн тэмдэглэгдсэн байна.



Бурж Дубай цамхагийн 2010 оны 1-р сарын 4-ний нээлтийн vеэрхи дvр зураг. 824,55 метр єндєртэй энэхvv цамхаг нь Дэлхийн хамгийн єндєр барилгаар Гиннесийн номонд бичигдсэн юм.




2009 оны 10-сарын 28-ны єдєр. Малайзын Куала Лумпурт байдаг тэнгэр баганатсан “Менара” барилгын дээвэр дээрээс нуруугаараа vсэрч буй нэгэн “бейс-жампер”-ийг та харж байна. Энэ єдєр бvлэг “бейс-жамперууд” 278 мет єндєртэй уг барилгын оройгоос 24 цагийн турш, цаг тутамд vсэрч Гиннесийн номонд багтахаар оролджээ.



Мухаммед Али Зинхом хэмээх 25 настай эр нь эх орныхоо бэлэг тэмдэг нь болсон Гиз дэхь тvvхт Пирамидын ємнє баруун гарынхаа хоёрхон хуруун дээр хамгийн олон удаа суниасан амжилтыг эвдэхээр оролдож буй нь. 2010 оны 3 сарын 8-ны єдєр. Тэрээр 49 секундэд нэг гарынхаа хоёр хуруун дээр 46 удаа суниасан байна.



2010 оны нэг сарын 14-ны арга хэмжээний vеэр Султан Кёсений дэргэд зогсоод инээмсэглэж буй Хе Пинпин агсан. 73 см єндэртэй Хе Пинпин болон 246,5 см нуруутай Султан Кёсен нар нь Гиннесийн амжилтын номонд Дэлхийн хамгийн єндєр болон намхан хvн хэмээн тус тус бичигсэн болохыг байнгын уншигчид маань санаж санаж байгаа биз ээ.




Саяхан Италийн нэгэн телевизийн шоунд оролцохоор тус улсад уригдаад байхдаа цээжиндээ хvчтэй євдєлт мэдрэн, таалал тєгссєн Хе Пинпин нь дэлхийн хамгийн нуруулаг хvн болох Султан Кёсений царайг харахаар хичээж буй агшин.



Сан- Диего дахь Ocean Beach –ийн элсэн дээгvvр Титан нохойтойгоо алхаж яваа Диана Тэйлор-ын энэхvv зургийг 2009 оны 8 сарын 21-нд хальсанд буулгажээ. Гиннесийнхэн 2009 оны 11-р сарын 12-нд дєрвєн настай Титан-ыг Дэлхийн хамгийн том нохой болохыг нь албан ёсоор хvлээн зєвшєєрчээ. Эзэн Диана Тейлор нь нохойгоо бараг юм vздэггvй, дээрээс нь дvлий бєгєєд зєнєх євчин туссан гэдгийг нь нуулгvй хэлсэн байна. Уг нохойг хєлийнх нь улнаас нурууных нь хамгийн єндєр цэг хvртэл хэмжвэл 107 см єндєр бєгєєд жин нь 86 кг ажээ.



2009 оны 12-р сарын 5-нд хамгийн олон цаасан дэнлvvг нэгэн зэрэг тэнгэрт хєєргєсєн амжилтыг тогтоох гэж оролдож буй Жакарта дахь Индонезчvvд. Тэр vед тэнгэрт дор хаяж 10 000 цаасан дэнлvvг хєєргєсєн байна.



Шанхайн Гиннесийн амжилтын номонд дэлхийн хамгийн єндєр настай ихрvvд хэмээн бичигдсэн 105 настай Сао Дацяо (эгч нь баруун гар талынх нь), Сао Сяоцяо хоёр Шаньдун мужийн Вейфан дахь гэртээ байгаа нь. 2009 оны 11-р сарын 1.



2009 оны 11-р сарын 1, Нью-Хэмпшир мужийн Хонкордод ахлах тогооч Мэттью Митницки нь дэлхийн хамгийн том бєєрєнцєг хийж, Гиннесийн номонд орсон баяр хєєрєє илэрхийлж байгаа нь.



“Сансрын Коубой” гэдгээрээ алдартай гудамжны жvжигчин Чейн Халтгрен нь 2010 оны 2 сарын 28-ны єдєр Сиднейн дуурийн театрын ємнєх талбайд 18 ширхэг сэлмийг зэрэг залгиж, єєрийн ємнєх рекордыг эвджээ. Сэлэм тус бvр нь 50.8х1.3 см хэмжээтэй байсан аж.



Германы Людвигсбург хот, 2009 оны 12 сарын 18-ны єдєр нарийн боовчид хамгийн урт зєєлєн боов хийж, дэлхийн рекорд эвдэхээр єєрсдийн хийсэн нарийн боовнуудаа нийлvvлж байгаа нь. Аварга амтат боорцогны орцонд 1700 кг зєгийн бал, 1700 кг гурил, 1000 кг грек самар, 550 литр сvv, 158 литр интоорын тос орсон гэнэ.



Флорида мужийн Лодерхилл-д байдаг гэрийнхээ ємнє єєрийн цуглуулсан резинээр хийсэн бємбєлєг дээрээ зогссон 27 настай Жоел Уолыг та харж байна. Тэрээр нэгэн дэлгvvрийн хувцасны агуулахад ажилладаг бєгєєд сvvлийн зургаан жилд хувцасны тєрєл бvрийн хэмжээ, хэлбэр, єнгєтэй резинvvдийг цуглуулж, нямбайлан бєєрєнхийлсєєр ийм том болгож чаджээ. Vvнийг Гиннесийн амжилтуудын ном нь хамгийн том хувцасны резинэн бємбєлєг гэж 2008 онд тэмдэглэсэн юм байна.



Дэлхийн хамгийн том бяслагин жигнэмэгийг хийж байгаа Мехикогийн тогооч нар. 2009 оны 1-р сарын  25-нд. Тэд уг бvтээлээ Гиннесийн номонд орно хэмээн найдаж байгаа ажээ.



Нью-Йорк дахь Брайянт Парк дахь 1893 литр халуун шоколад бvхий аварга том аяганы амсар дээрээс хvvхдvvд хутган авч байна 2009 оны 12- сарын 30-ны єдєр. Энэ нь Америкийн сvvний холбооныхны дэлхийн хамгийн том аягатай халуун шоколад хийх гэсэн оролдого юм байна.



Ливанчууд vндэсний хоол болох “хумус”-аа 2056 кг жинтэй тавагт 1350 кг –ийг дvvргэсэн байна. Энэ нь яах арагvй дэлхийн хамгийн их порцтой “хумус” гэдгээр Гиннест бичигдсэн.



2009 оны 10 сарын 25-нд авсан уг зурагт Хеврон хотын цэнгэлдэхийн хєл бємбєгийн талбай дээр дэлгэн тавьсан аварга том даашинз дээр зогсох оёдолчин, эсгvvрчдийг буулгажээ. Энэхvv даашинзыг бvтээхэд хэдэн сарыг зарцуулсан байна.



Бас нэгэн байгаль эхийн vлэмж биетнийг та харж байна. Энэ нь Люскомб Нодрам гэгдэх дэлхийн хамгийн том морь юм. Зурагт тэрээр эзэгтэй Жейн Гринмантайгаа хамт Мельбурн дахь улаан єндєгний баярт зориулсан vзэсгэлэнд явахаасаа ємнє буусан байна. 7 настай “шайр” vйлдрийн энэхvv морь нь 2,5 метр єндєртэй, 1,5 тонн жинтэй бєгєєд жирийн дундаж биетэй адуунаас даруй гурав дахин том ажээ. Шайр vйлдрийн морьд нь устаж vгvй болохын эрмэг дээр байгаа юм. Дэлхий дээр энэ vйлдрийн адуу ердєє 2000 ширхэг, харин саарал єнгєтэй нь хэдхэн ширхэг vлджээ.



Макаогийн Венец буюу «Macao-Resort-Hotel» цогцолборын хєзрєн дуураймалынхаа ємнє зогсох АНУ-ын иргэн Брайян Берг. Тэрээр 2010 оны 3 сарын 10-ны єдєр Дэлхийн хамгийн том хєзрєн барилгыг ганц ч цавуу, скоч хэрэглэлгvйгээр барьж, Гиннесийн номонд багтсаныг манай уншигчид андахгvй биз ээ. Тэрээр 218 792 ширхэг хєзєр, ашиглан, 44 хоногийн хєдєлмєрєєрєє энэхvv гайхамшгаа бvтээсэн байна. Энэ нь уртаашаа 10 метр, єндрєєрєє 3 метр бєгєєд 272 кг жинтэй болсон байна.



2009 оны 10 сарын 31-нд 43 настай Албаны уран барималч Саимир Страти нь Тиранаас холгvйхэн орших Дуррест, Майкл Жексон агсны хєрєгєє хийж байхдаа энэ зургаа даруулжээ. Vvнийгээ тэрээр 28 єдрийн турш, 250 000 бийрээр хийсэн байна. Ханан дахь бийрэн хєрєг нь єргєєшєє 10 метр, єндрєєрєє 2,6 метр болсон байна. Страти нь vvнийгээ Албаниар аялдаг нэгэн автобусны єрєєсєн бєєрєн дээр урлажээ. Тэрээр 4-дэхь удаагаа Гиннесийн номонд орохоор оролдсон нь энэ юм байна.



2009 оны 12 сарын 3-ны Олон улсын тахир дутуу хvмvvсийн єдєрлєгийн vеэр Ахмадабадад. 30х42 метр хэмжээтэй дэлхийн хамгийн том хєвєн даавуун талбай дээр гараараа зураг урладаг арга хэмжээнд оролцож буй тэндэхийн тахир дутуу хvмvvс. Энэхvv vйл ажиллагаанд 200 гаруй тахир дутуу хvмvvс оролцож, Гиннесийн номонд багтахыг оролджээ.



2009 оны 11 сарын 12-нд Осло дахь “IKea”-гийн дэлгvvр дэхь дэлхийн хамгийн том цагаан гааны боовыг дэлхийн хамгийн єндєр хvн болох Султан Кёсен олонд танилцуулж байна. 246 см нуруутай энэ эр 651 кг жинтэй уг бvтээгдэхvvнийг олонд танилцуулсан нь оносон хэрэг болсон гэж судлаачид vзэж байгаа ажээ.



59 настай Энэтхэгийн хvчтэн Манжит Сингх нь лондонгийн хоёр давхар автобусыг Лондонгийн зам дээгvvр vсээрээ 21,2 метр зайд чирч, 2009 оны 11 сарын 12-нд Гиннесийн амжилт тогтоожээ.



2009 оны 10 сарын 25-нд Ливаны ахлах тогооч нараас бvрдсэн баг Бейрутед бас нэгэн аварга том салатны порц бэлдэж байна. Гиннесийн шvvгчдийн зєвлєлийнхний тооцоогоор энэхvv vйл ажиллагаанд Ливаны vндэсний хоолны сургуулийн 50 тогоочоор ахлуулсан 250 ахлах тогоочдоос бvрдсэн уг баг нь 1600 кг яншуй, 1500 кг улаан лооль болон 420 кг сонгино хэрчиж, хагас тонн орчим салат хийсэн байна. 



Санта Клаусын ємсгєлтэй 1800 орчим хvн Сиднейн тєв талбайгаар гvйлт хийхээр зэхэж байна. 2009 оны 11 сарын 29-нд болсон уг «Variety Club Santa Fun Run» хэмээх vйл ажиллагаанд оролцсон хvмvvсээс авсан хураамжийг хvvхдийн санд хандивлажээ. Тэд буян vйлдэхээсээ гадна хамгийн олон Сантагийн ємсгєлтнvvдийг хамарсан арга хэмжээ хэмээн Гиннест бичигдэхийг зорьжээ.



«Life Time Fitness» -ийнхэн 1052 буюу хамгийн олон хvнийг хамарсан дугуйн тренежёр дээрхи дасгал сургуулилтыг зохиож, дэлхийн рекорд эвдсэн байна. Энэхvv vйл ажиллагаа нь АНУ-ын Миннесота мужийн Миннеаполиса  тєв дэхь «Target Center» спортын танхимд болсон аж.



2009 оны 12 сарын 14-нд Филлипины тогооч нар болон оюутнууд Манилын хойд хэсэгт орших Кезон хотод   “нэг єдєр, нэг газар, нэгэн зэрэг хамгийн их хоол хийсэн” гэх тодотголоор Гиннест бичигдэхийг оролдсон байна. Тэд тус бvрт нь бяслаг орсон 5000 аяга хоол хийжээ. Єнмє нь, 2007 онд энэтхэгийн тогооч нар 4 668 порц хоол нэгэн зэрэг хийснээрээ уг амжилтын эзэн болж байсан юм санажээ.



Лиза Кортни нь 12'113 ширхэг Покемоны хvvхэлдэйн цуглуулга дотроо хэвтэж байна.



2010 оны 10 сарын 11-нд Японы Окинава арлын Наха-д болсон жил бvрийн уламжлалт нэгэн арга хэмжээний vеэр 15000 хvн нэгэн зэрэг аварга олс татжээ. Сvрэл цуглуулан хийсэн уг олсны урт нь 200 метр, диаметр нь 156 см бєгєєд 143 тонн жинтэй ажээ.



2009 оны 8 сарын 29-нд Мехико хотод болсон Майкл Жэксон агсны “Thriller”-ийг хамгийн олон хvн нэгэн зэрэг бvжиглэсэн тохиолдлын дvр зургийг та харж байна. Попын хааны хорвоод мэндэлсний 51 насны ойг тохиолдуулан хийсэн уг арга хэмжээнд 15000 гаруй хvн оролцжээ. 


9
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()