Дэлхийн хамгийн том долоон нvх

2010-04-05, 04:51
42,632
Уншигч танд хvний эд баялаг нэр алдрын тєлєє эх дэлхийгээ хэрхэн сvйтгэсний илэрхийлэл болох хєрстийн энгэр дээр харлан харагдах эдгэшгvй шарх болсон дэлхийн хамгий том долоон нvхийг танилцуулж байна. Та бvхний харж байгаа эдгээр асар том тогоо хэлбэрийн нvхнvvд нь vнэхээр гайхалтай боловч зарим нэг нь эрлэгийн хааны тарчлаан ханхалсан харанхуй тогоо мэт аймшигтай ажээ. За ингээд хvн тєрєлхтний эдийн шунал нь дэлхий ээжийн єврийг хэрхэн єрємдєж, эдгэшгvй гvн шарх хэрхэн vлдээснийг дордохын долоон жишээгээр хvлээн авахын ялдамд танин мэдэхvйгээ нэмэгдvvлээрэй.
Дэлхийн хамгийн том долоон нvх

1. Kimberley Big Hole – South Africa

Ємнєд Африкийн “Кимбэрли” хэмээх тогоо хэлбэрийн аварга нvх. Энэ бол хvний гараар vvссэн дэлхий дээрх хамгийн том нvхнvvдийн нэг юм. 1097 метр гvнтэй уг уурхай нь 1994 онд хаагдахаасаа ємнє эзэндээ 3 тонн орчим алмаз єгчээ.

holes in earth5 7 Huge Holes in the Earth

2. Glory Hole – Monticello Dam, California

Калифорни мужийн, Монтиселло далан дахь “Глори ангал”. Глори хэмээн нэрлэдэг энэ асар том тогоо хэлбэрийн нvхийг далан vерлэн усаар дvvрсэн vед шуудуугаар шавхан даланг суллах зорилгоор хэрэглэдэг байна. Монтиссело далангийн дэргэд байдаг “Glory Hole” нь ус шавхах зориулалт бvхий, хvний гараар бvтсэн дэлхий дээрхи томоохон нvхнvvдийн нэг бєгєєд  секундэд 14,400 куб.м хэмжээтэй усыг юvлэх багтаамжтай ажээ.

holes in earth7 7 Huge Holes in the Earth

3. Bingham Canyon Mine, Utah

Юта муж дахь, Бингхам Канион уурхай. Одоогийн байдлаар энэ нь уурхайн ашиглалтаас vvссэн дэлхийн хамгийн том нvх юм байна. Малтлагын ажил 1863 оноос эхлэн єнєєг хvртэл vргэлжилж байгаа бєгєєд, гvний хэмжээ байнга єссєєр байгаа аж. Хамгийн сvvлд хэмжиж vзэхэд уг нvхний гvн нь 1км, єргєн нь 2,5 км хэмжээтэй байсан гэнэ.

holes in earth3 7 Huge Holes in the Earth

4. Great Blue Hole, Belize

Белиз дэхь байгалын ер бусын гайхалтай тогтоц болох “Аварга хєх” нэртэй тогоо хэлбэрийн нvх нь Белизийн эх газраас 60 км-ийн зайд оршдог байна. Дэлхий дээр ийм маягийн байгалиасаа бvрэлдсэн хєх нvхнvvд олон байдаг боловч “Аварга Хєх” шиг алмайрмаар сvрлэг нь vгvй ажээ.

holes in earth1 7 Huge Holes in the Earth

5. Mirny Diamond Mine, Siberia

Сибери дэхь Мирнийн алмазны уурхай. Мирнийн алмазны уурхайн олборолтоос vлдсэн энэхvv ёроолгvй мэт ангалыг мэдэхгvй хvн ховор биз ээ. Учир нь энэ нь дэлхийд алдартай, томоохон алмазны vйлдвэр билээ.  Уурхайн гvн нь 525 метр, амсарын  диаметр нь 1200 метр юм байна.  Англалын дээгvvр нэг ч агаарын тээврийн хэрэгслийн шугам байдаггvй ажээ. Учир нь тvvгээр єнгєрч байсан хэд хэдэн нисдэг тэрэг татах хvчинд сорогдон сvйрч байсан удаатай юм байна.

holes in earth2 7 Huge Holes in the Earth

6. Diavik Mine, Canada

Канад улс, Диавик уурхай. Диавик нэртэй энэ уурхай нь маш том бєгєєд бvс нутаг нь нилээн алслагдмал тул томоохон хэмжээний Боеинг 737 онгоцны нисэх замтай єєрийн гэсэн онгоцны буудалтай аж. Нэгэн сонирхолтой бєгєєд аймшигтай тал байдаг нь, хvрээлэн байгаа ус нь хєлдсєн vед энэ аварга том нvх нь огт ялгагддаггvй яг л хєлдсєн ус мэт харагддаг байна.

holes in earth6 7 Huge Holes in the Earth

7. Sinkhole in Guatemala

Таны харж байгаа тамын тогоог санагдуулам энэхvv нvсэр том нvх бол Гуатемал дахь “Синкхоул” юм. Vvнийг саяхан буюу энэ жил л хvмvvс нээж олсон байна. Ямар учиртай, яасан нvх гэдэг дээр тайлбар алга байгааг нуух юун. Ямартай ч усны дэргэдэх энэ ангал нь 12 айлыг 3 хvний амьтай хамт залгижээ.


holes in earth4 7 Huge Holes in the Earth


Видео.



Орчуулсан. Заяа
Редактор. Хаш-Эрдэнэ

7
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()