Амьд жараахайгаар арьсаа эмчлvvлэх нь

2010-04-09, 16:49
19,419
Азийн зарим орнуудын рашаан сувиллуудад хvний арьсны vхэжсэн эдээр хооллодог загасны тусламжтайгаар 100% байгалийн чанартай арьсны эмчилгээний vйлчилгээг сvvлийн жилvvдэд єргєн эрхлэх болжээ. Энэхvv аргын гол vvрэг гvйцэтгэгчид болох бяцхан “эмч нарыг” нь та хануур хорхойтой андуурав аа. Энэ тєрлийн сонирхолтой хирнээ єндєр vр дvнтэй аргаар эмчилгээ явуулдаг газрууд ихэвчлэн Мєрєг загасны тєрлийн “Гарр Руфын” гэгдэх бяцхан жараахайг ашигладаг юм байна. “Гарр Руфын загас”-ыг мєн озогч загас, эмч-загас гэж нэрийдэх нь бий. Ингээд зарим орнуудад дэлгэрээд байгаа сонирхолтой бєгєєд жинхэнэ экологийн хэлбэрээр алжаалыг тайлан, арьсыг эмчлэгч vйлчилгээтэй танилцацгаая.
Амьд жараахайгаар арьсаа эмчлvvлэх нь

Япон, Хятад, Сингапур зэрэг азийн хєгжилтэй орнуудад дээр дурьдсан “эмч-загаснуудыг” спа-ны “массажчинаар ажиллуулахын тулд” зориуд vржvvлдэг болсон байна. Энэхvv vйлчилгээ нь мэдээж хямд биш ч гэсэн хvн бvр хамрагдаж болохуйц боломжийн vнэтэй гэнэ. Vйлчлvvлэгчид халуун устай том бассейнд ороод, нvдэнд арай гэж торох бяцхан загаснуудын дунд тайван хэвтэх ёстой байдаг. Ийм тєрлийн загас нь байгаль дээрээ усны бичил биетээр хооллодог бол, зохиомол орчинд байхаараа хоол хvнсний дутагдалд орсны улмаас vйлчлvvлэгчийн арьсны vхэжсэн эсvvдийг идэж, тэр битгий хэл тvлэнхийний сорьвийг нь хvртэл гєлийлгєх увидастай ажээ. Сэлvvртэй бяцхан “эмч нар” яг л мэдсэн юм шиг тухайн vйлчлvvлэгчийн арьсны євчтэй буюу vхэжсэн хэсгийг нь идээд, эрvvлийг нь оролдолгvй орхидог байна. Арьс эмчлэх vйл явц маш энгийн бєгєєд ямар нэгэн євчин мэдрэгдэлгvй дуусдаг ажээ. Ийм аргыг арьс єнгєний олон євчнийг анагаахад тустай хэмээн эрvvл мэндийн байгууллагууд сайшааж байгаа гэнэ.


www.caak.mn (12 фото)


www.caak.mn (12 фото)


www.caak.mn (12 фото)


www.caak.mn (12 фото)


www.caak.mn (12 фото)


www.caak.mn (12 фото)


www.caak.mn (12 фото)


www.caak.mn (12 фото)


www.caak.mn (12 фото)


www.caak.mn (12 фото)


www.caak.mn (12 фото)


2
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()