Хамгийн огиудас хvргэм 12 хоол

Энэ жагсаалтанд орсон хоолнуудыг харахад л бєєлжис хvрмээр санагдаж байна уу... Тиймдээ ч эдгээр хоолнуудыг анх идсэн болон харсан хvмvvсийн гэдэс нь эвгvйрхэж, тус жагсаалтыг гаргах нэг шалтгаан болсон биз. Ингээд дэлхийн янз бvрийн vндэстний эдгээр хоолнууд ямар учраас "Огиудас" хvргэм хэмээх цол зvvсэн талаар хамтдаа сонирхоцгооё.
Хамгийн огиудас хvргэм 12 хоол
4 СУПЕР АЗТАН!
Хаах
Сурталчилгаа

12. Тахианы хєл – Дэлхий даяар

Chicken Feet

9 www.caak.mn

Перу, Ямайк, болон Азийн зарим нэг нутгаар тахианы хєлийг, хар буурцгийн соустай хольж шєлтэй хоол хийдэг ажээ. Тахианы сарвуу нь голдуу мєгєєрс, жижиг яс маш ихтэй учраас идэх юм нь бага байдаг байна.


11. Ялгадасан кофе – Ази

Civet Excrement Coffee

12 www.caak.mn

Азийн зарим хэсгээр заарийн ялгадсыг шарж энэхvv кофег бэлтгэдэг бєгєєд хvний хоол боловсруулах эрхтэнд их хэрэгтэй гэнэ. Уг кофег Лондонгийн дэлгvvрvvдээр худалдаалдаг ажээ.


10. Шарсан Тарантула /тэмээн аалз/ - Камбожи

Fried Tarantulas

3 www.caak.mn

Камбожийн зах дээрх олон янзын хоолноос хамгийн аймшигтай хоол нь шарсан аалз юм. Гэхдээ уг хоолыг нутгийн иргэд болон адал явдал хайсан жуулчид ихээр сонирхон иддэг ажээ.


9. Далайн хавны махан хуушуур - Канад

Seal Flipper Pie

7 www.caak.mn

Канадын оршин суугчдын уламжлалт хоолонд далайн хавын махаар хийсэн хуушуур ордог гэнэ. Энэ хоолыг шинэхэн ногоо, гахайн мах, соусаар амтлаж хийдэг.


8.  Хонины толгой – Норвег, Монгол

Smalahove (sheep’s head)

8 www.caak.mn

Хонины толгой нь Норвегийн vндэстний хvндэтгэлийн зоог юм. Хонины толгойг хуйхлаад 3 цаг орчим давстай усанд  чанахад   уг хоол бэлэн болдог байна. Эхлээд халуун байхад нь нvд, чихийг нь иддэг заншилтай. Энэ хоол бидэнд хачирхалтай биш харин ч амттай харагдаж байгаа биз дээ.


7. Vхрийн шээс - Энэтхэг

Cow Urine

10 www.caak.mn

Энэтхэгчvvд vхрийн шээсийг эмчилгээний ач тустай гэж vздэг ба сvv, тарагтай энэ тэнцvv амин дэмтэй гэдэг байна. Эрдэм шинжилгээний тєвєєс шинжлээд vхрийн шээсийг Pepsi, Coca cola-ны єрсєлдєгч байж чадхаар шинэ тєрлийн нэгэн Cola гэжээ. 


6. Гвиней тоорой - Перу

Cuy (guinea pig)

1 www.caak.mn

Андын нуруунд амьдардаг нутгийн иргэд хэрэм, туулай хоёрын дундаас Гвиней тооройг гаргаж авчээ. Уг тооройн мах нь яг туулайн мах шиг, харин арьс нь яг резин шиг гэнэ шvv.

5.  Наймаалж - Солонгос, Япон

Live Octopus

5 www.caak.mn

Барууныхан наймаалж нь идэх хэцvv гэдэг ба савхаар бvр ч идэж чаддаггvй гэнэ. Амьд наймаалж идэх нь тэдний хувьд их хэрцгий санагддаг ажээ. Харин та идэж чадах уу?

4. Харх - Хятад, Тайланд, Вьетнам

Rat

6 www.caak.mn

Вьетнамын фермерvvд хархыг єєрсдийн ногооны талбай дээрээс бариад бананы навчинд ороож зардаг. Тайландын хєдєє нутгаар шарсан хархын махыг идэж байх нь элбэг гэнэ.


3. Casu Marzu - Сардина

Casu Marzu

4 www.caak.mn

Энэ хоол нь хvний эрvvл мэндэд ихээхэн хортой. Бяслагыг єт vржvvлэх зорилгоор бохир газар тавьснаар ялаа єндєглєж єт олноороо бий болдог ба эхvvн vнэртэй. Бий болсон єтнvvд улам vржиж 15 см vртэлх зайд vсэрч чаддаг гэнэ. Гэхдээ л амтархан иддэг гэнэ шvv.


2. Цахлайн дарс - Хойд туйл

Seagull Wine

11 www.caak.mn

Vхсэн цахлайг устай лонхонд хийж наранд олон хоног тавьсны дараа энэхvv дарс бэлэн болдог. Хойд туйлын хvйтэн цаг агаарт энэ дарс их тохиромжтой гэнэ.


1. Балут - Филиппин

Balut

2 www.caak.mn

Балут бол барууны хvмvvсийн хувьд муухай хоолд тооцогддог ч Филиппинчvvдийн єдєр тутмын хоолны нэг юм. Нугас болон тахианы єндгийг гvйцэт боловсрохоос нь ємнє буцалгаад хальстай нь шууд иддэг байна.

Сонирхолтой хоолны ертєнцєєр хамт аяласан та бvхэнд баярлалаа, сайхан хооллоорой.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()