Эхийн хэвлий дэхь бяцхан амь юу мэдэрдэг вэ?

Британий эрдэмтэд vр хєврєлийг хєгжлийнх нь хамгийн эхний vе шатанд нь судалж, зургийг нь маш тодоор хальсанд буулгаж чаджээ. Тэдний судалгаагаар ураг нь жирэмсэлснээс хойш 12 дахь долоо хоног єнгєрєхєд хєдєлж, ээжийнхээ дуу хоолойг чагнан, тvvнийг тамхи татахад нь мэгшин уйлдаг болох нь тогтоогдсон байна. Ультра авианы гайхалтай багажны тусламжтайгаар авсан доорхи маш чанарлаг зурагнууд нь жирэмсний эхэн vеийн ургийн дvр тєрх юм. Мєн энэхvv багажийг ашигласнаар vр хєврєлийн зургийг аваад зогсохгvй юу хийж, юуг мэдэрч байгааг нь хvртэл байнга хянах боломжтой болжээ. Ийнхvv  дэлгэцэндээ ойртон сууж таныг аав буюу ээж болгосон, ирээдvйд болгох бяцхан vр тань хэвлийдээ байхдаа юуг мэдэрч, тэрхvv сэтгэл хєдлєл нь яаж илэрдгийг сонирхоно уу.
Эхийн хэвлий дэхь бяцхан амь юу мэдэрдэг вэ?
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа


Дээрхи технологийг боловсруулсан профессор Стюарт Кэмпбелл бол Британий Нэгдсэн Вант улсын хамгийн нэр хvндтэй эрдэмтдийн нэг юм. Тэрээр энэхvv зурагт харагдаж байгаачлан инээмсэглэж буй ургийн зургийг хальсанд буулгаснаараа Дэлхий дахины анагаах ухааны салбарт алдаршжээ. Учир нь анагаах ухааны практикт хvvхэд эхээс тєрснийхєє л дараа инээх чадвартай болдог гэж vздэг байсан бол Стюарт Кэмпбел энэхvv ойлголтыг эвдэж чадсан юм байна. Доорхи зурагт байгаа бяцхан “биет” vнэхээр сахиусан тэнгэрийн инээмсэглэлийг нvvрэндээ тодруулсан байгаа биз?



Ургийн зургийг ингэж авах нь хєгжлийнх нь явц зєв гольдролоор єрнєж байгаа эсэхийг нь мэдэх хамгийн дэвшилтэт арга гэж мэргэжилтнvvд vзжээ.



Кэмпбелийн бvтээсэн залуу эцэг эхчvvдэд зориулсан ургийн зургийн ном нь зvгээр нэг зургийн цомог гэхээсээ илvvтэйгээр “эхийн хэвлий доторхи бvхэл бvтэн ертєнц” юм.




Дээрхи болон бусад олон тооны сонирхолтой зургийг багтаасан тvvний ном нь 450 ам.долларын vнэтэй юм байна. Энэ номыг vзсэн хvн эхийн хэвлий дотор ямар амьдрал єрнєдгийг, бяцхан vр хєврєл ээжийгээ нэвт мэдэрч, хvнд байдаг бvхий л сэтгэл хєдлєлєєр “амьсгалан”, цаг бусаар савнаасаа гарахдаа (vр зулбах буюу абортонд орох) vхлийн айдсыг мэдэрдэг болохыг ойлгох болно.




































Дутуу тєрсєн болон vр хєндсєн хvvхдийн дvр тєрх.












Зохиогч, Стюарт Кэмпбелл.




Видео.




5
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()