Сурталчилгаа (15)
Хаах

Мєнгє ашиглан хийсэн хамгийн сонирхолтой сурталчилгаанууд

2010-04-18, 09:33
25,690
Хvний нийгэм бол зоосний нvхээр хоорондоо харилцдаг хачирхалтай оршил билээ. Тиймээс газрын хаана ч байсан, хэн бугайн ч харц мєнгє байгаа газарлуу л хамгийн тvрvvнд тусдаг нь нууц биш. Тиймээс сvvлийн vед Дэлхийн шилдэг рекламны агентлагууд арилжааны болон нийгмийн гээд бvх тєрлийн сурталчилгаандаа мєнгєн тэмдэгтийг тvлхvv ашигладаг болжээ. Ерєєс сурталчилгааг бvтээгчдийн эцсийн зорилго бол олон vйлчлvvлэгчдийг єєртєє татаж мєнгє олох, эсвэл єнгє мєнгєний хорвоо дээрхи сая сая “хувиа хичээгчдийг” нийгмийн ашиг сонирхол нийцсэн сайн vйлсэд “уруу татах”-д оршдог тул мєнгє, реклам хоёр арга билиг хоёр шиг л гайхалтай сайн зохицдог юм байна. Мєн эндээс харахад бvх тєрлийн зар сурталчигаа, сэнхрvvлгийг хурдан хээр адуу гэж vзвэл, тvvнийг мянган бээр давхиулагч суран ташуурыг нь мєнгєтэй зvйрлэмээр санагдлаа. За ингээд мєнгє ашигласан хамгийн шилдэг бєгєєд тєрєл бvрийн рекламнуудын цуглуулгатай танилцаарай. Vнэхээр хvний сэтгэл зvйгээр тоглохоос гадна, яавал хэн бvхний анхаарлыг хамгийн ихээр татаж болохыг тун нарийн бодож олж чаджээ. Энд таны бизнест ч тус болохоор олон гайхалтай санаа байгаа гэдэгт итгэл дvvрэн байна.
Мєнгє ашиглан хийсэн хамгийн сонирхолтой сурталчилгаанууд

Хятадын Mccann HeaithCare агентлагийн бvтээсээ хандивын хайрцагийг та харж байна. Тэд ган гачигт нирвэгдээд байгаа Хятадын баруун хязгаарын оршин суугчдад туслах хандивын мєнгийг цуглуулж, сайн vйлсэд хvмvvсийг уриалах vvднээс энэхvv сонирхолтой хайрцагийг зохиожээ. Vvнрvv орсон зоос бvхэн гантай газрын иргэдийг тєлєєлєх амаа тоссон бяцхан хvний барималын “цангааг тайлах” дусал ус болон гадагшладаг болохыг нь та харж байна.




2004 онд цунамигийн гамшигт єртсєн Шри Ланкийн ард тvмэнд зориулсан хандивын хайрцаг.


Харин Unicef-ийн энэхvv хандив цуглуулах цилиндр саванд хэдий чинээ их зоос хийнэ, єлсєж цангасан хєєрхий хvvд ус тєдий чинээ ойртож байгааг та харж байна.  TBWASingapore агентлаг.


Тэгвэл Try Oslo рекламны агентлагийнхны Salvation Army- сайн vйлсийн нийгэмлэгт зориулан хийсэн хандивын хайрцагийг танд танилцуулая. Тэд хvйтэн бетонон зам дээр хэвтэ буюу сууж байгаа орон гэргvй хvмvvсийн зураг бvхий самбар маягийн хайрцагийг автобусны буудлууд дээр байрлуулж, дээр нь ганцхан зоос багтах єчvvхэн нvх гаргажээ. Хvмvvс тэрхvv нvхрvv зоос хийх тоолонд тухайн зураг дээрхи ядуу хvний доор нь ор, дээр нь дээвэр бага багаар бий болж байхаар бодож хийсэн байна. Ийм маягаар Salvation Army нийгэмлэгийнхэн хvмvvсийн сэтгэлийг эзэмдэж, хандив єргvvлж чадсан бєгєєд, тэдний єргєсєн ганцхан ширхэг зоос нь орон гэргvй мянга мянган хvмvvст унтах ор, амьдрах байр бэлэглэх vйлсэд ашиглагддаг гэдгийг ойлгуулахыг хичээжээ. Энэхvv самбар дээр: “Ганцхан ширхэг жижигхэн зоос ч гэсэн асар их ач холбогдолтой байж болох юм”- гэж бичсэн байна.




Буурай хєгжилтэй орнуудын хvvхдvvдэд туслах сангийнхан дээрхитэй тєстэй аргаар хандив цуглуулж байна. Тэд єнгєрєн явж буй хvмvvсийг ганцхан зоосоор хайрцаг дээрхи орон гэргvй хєєрхий жаалд байшин “барьж єгєх vйлсэд гар бие оролцохыг” санал болгожээ. Ингээд таны харж байгаачлан хайрцаг дээрхи бяцхан хvvг тойрсон байшингийн дvрс нь зоос нэмэгдэх бvрт биежиж байдаг юм. Энэхvv санааг Торонтогийн Taxi компанийхан боловсруулжээ.

 


Харин хvvхдийн вакцинд зориулсан хандивын мєнгийг тариа маягийн энэхvv хайрцагаар цуглуулсан нь маш их vр дvнтэй байжээ. Энэхvv мєнгєний хайрцаган- тариурны заалтууд нь хуримтлагдаад байгаа энэ мєнгєєр одоо хэдий хэмжээний вакцин худалдан авч болохыг харуулдаг байна.


Хорт хавдраар євчилсєн хvvхэд, залууст тусламж vзvvлдэг сайн vйлсийн GRAACC байгууллагад зориулан, бразилийн OgilvyInteractive агентлаг маш сонирхолтой хандив цуглуулах хайрцаг сэджээ. Уг хайрцаг нь хандивлагчдын єгсєн мєнгє нь яаж, ямар замаар, хаашаа очиж, хэнд тусалдагийг нь маш хєгжилтэй, логик тоглоом маягийн дамжлагаар хvмvvст харуулдаг онцлогтой юм байна. Зvгээр л ганцхан зоосоор механик “тоглолт” vзчихнэ гэсэн vг.

 


Мєн Бразилийн DDB BRASIL- агентлагийнхан WWF нийгэмлэгийн амьтдад туслах vйлсэд хандив цуглуулах маш сонирхолтой аргыг сэдсэн байна. Тэд vзвэр vйлчилгээний газар, спортын цогцолборууд болон томоохон vйлчилгээний газруудын ресепшн дээр соронзтой сабаруудыг байрлуулжээ. Хvмvvс соронзтой самбар дээр зоос байрлуулснаараа тус болж буй амьтныхаа дvрсийг бvтээх боломжтой юм байна. Tag Line нь: Хандиваа єргєєд хэнд тусалж байгаагаа олж мэднэ vv!- гэжээ.

Харин одоо мєнгєн тэмдэгт дээрхи рекламны хэлбэрvvдтэй танилцацгаая.



Volkswagen компанийхан жинхэнэ евроны хорьт, тавьт, зуутын дэвсгэртvvд дээр маш их хэмнэлттэй BlueMotion мотор бvхий шинэ тємєр хvлгийнхээ давуу талуудыг тамгалах болжээ. Дэвсгэртvvдийн хэмжээнээс хамаараад тухайн мєнгєєр шатахуун худалдаж авсан тохиолдолд тус машин нь хэдэн километр замыг ажрахгvй туулах чадвартай вэ гэдгийг нь тухай бvрт нь бичсан байна. Жишээлбэл 50 еврогийн мєнгєн тэмдэгт дээр, Volkswagen –ы шинэ машинд энэ 50 еврогоор бензин хийхэд 980 км замыг туулах болно гэдгийг тодотгожээ.


Тэгвэл Scholz & Friend агентлагийнхан Vodafone компаний ярианы тариф европын газар нутагт ямар хямд болохыг мєнгєн дэвсгэрт дээрхи рекламаар харуулахыг зорьжээ. Тэд цаасан мєнгє бvр дээр амархан хуулардаг євєрмєц стикерийг нааж, сурталчилгааныхаа аргыг хэрэгжvvлсэн байна.

Дээр нь брэндийн хуулгыг сурталчилгааны зориулалтаар наасан ийм мєнгєн дэвсгэртvvдийг онгоцны буудлын дэлгvvр, vйлчилгээний тєв, такси баазууд гээд жуулчдын хамгийн ихээр цуглардаг газруудаас эхлэн арилжаанд оруулжээ. Ингээд хэний ч хvрч, оролдож зvрхэлдэггvй, тєрийн мєнгєн тэмдэгтэн дээр реклам байрлуулсан Vodafone-ы зоригтой алхам маш єндєр vр дvнд хvргэсэн юм байна.



BASSAT OGILVY BARCELONA рекламны агентлагийнхан харин UNITED HANDS—олон нийтийн байгууллагын сэнхрvvлгийг сурталчлахын тулд гудамжинд хуурамч мєнгєнvvдийг тавьжээ. Анх харахад жинхнээс ялгаагvй байх мєнгєн тэмдэгтvvдийн нєгєє талд нь тэд: “Хэсэгхэн хvмvvсийн баян чинээлэг амьдралын ард олонхийн ядуурал оршдог”- гэж бичжээ.


Манай хойд хєршийг хувьд ч гэсэн сурталчилгааны зорилгоор хуурамч мєнгийг ашиглах туршлагыг хэрэгжvvлж байжээ. Уралын банк нь 2009 онд кредит картны vйлчилгээг явуулахад хэрэг болдог 500 рублийг хуурамчаар хийжээ. Тэд хvмvvс сурталчилгааны хуудсыг яавал сонирхон vзэж, яавал тvvнийг хаялгvй, байнга халаасандаа авч явах бол хэмээн удаан бодсоны эцэст кредтин картны рекламыг нэг талдаа, кредит картаа ашиглах бvртээ хэрэг болох бичгийг нєгєє талдаа агуулсан хуурамч 500 рублийн дэвсгэртийг бvтээсэн юм байна.




Ингээд “мєнгє” хэмээх Уралын банкны кампанит ажлын хvрээнд хvмvvс дээрхи хуурамч дэвсгэртийг хаяхаасаа илvv кино театрт кино vзэхдээ ч юмуу, ямар нэгэн байдлаар кредит картаараа гvйлгээ хийхдээ ашигладаг болжээ.



Берлины Jung von Matt агентлагийнхан усан оргилуур дотор зоос єрж, SPARKASSE банкны рекламыг хийжээ. Тэд усан оргилуур дотор зоосоор: “Хvслээ хэлэх vv? Эсвэл мєнгєєрєє илvv найдвартай хєрєнгє оруулалт хий.”- гэж бичсэн байна.



За одоо зоосыг хvмvvсээс цуглуулах биш, харин эсрэгээрээ тараах аргаар хийгдсэн сурталчилгааны хэлбэрvvдтэй танилцая.

New Oxford Street-ийн нэгэн ханан дээр 20 фут самбар дээрхи Chevrolet Aveo-гийн зургийг 20 000 пенни-гээр бvрхэж, зєрж єнгєрєх хvн бvхэнд зооснуудыг тvvж авах боломжийг олгожээ. Эгэл хvний нуруунаас арай єндєрт байрлуулсан машины зураг дээрхи тус бvр 1 пенни-гийн 20 мянган зоос нь ямар ч хараа хяналтгvй, “намайг ав” гэсэн шиг байгаа нь мэдээж тvvгээр єнгєрєх олны анхаарлыг хамгийн тvрvvнд татсан байна. Эхэндээ хvмvvс зооснуудыг нэг нэгээр нь маш болгоомжтой авч байсан бол сvvлдээ “цагаандаа гарч”, харсаар байтал халаасаа зоосоор дvvргэж аваад явж эхлэв. New Oxford Street- ээр алхаж явсан Лондончууд уг самбар дээрхи 20 мянган пенни зоосыг 30 минутад л дуусгасан байна.


Эх орныхоо мєнгєн дэвсгэртийн vнэ цэнийг дээд зэргээр бууруулсан Зимбабвийн эдийн засгийн дуулиант бодлого нь The Zimbabwean Newspaper сонинд ниймгийн сурталчилгааны ажилдаа зориулан жинхэнэ мєнгєн дэвсгэртийг энгийн ханын цаас болгон ашиглах боломжийг олгожээ. Vнэхээр тус лусын засгийн газрын бодлогоос болж, энэхvv ханын самбар дээрхи 100 триллион зибабви доллартай тэнцэх хэмжээний мєнгє нь худалч хvнд манай мянган тєгрєгнєєс хэтрэхээргvй vнэ цэнэтэй болсон байна. Зибабвийн сэтгvvлчдийн эсэргvvцлийг илэрхийлсэн уг 100 триллион зимбабве доллараар “єнгєлєгдсєн” самбарыг TBWAHuntLascaris (ЮАР, Кейптаун) бvтээсэн бєгєєд Tag line дээр нь: “Мугабе-гийн “ачаар” энэ мєнгє цаас болон хувирлаа (Thanks to Mugabe this money is wallpaper)” гэж бичжээ. Энэхvv кампанит ажил нь Cannes Lions 2009 шагналыг Outdoors номинацаар хvртсэн юм байна.









Одоо харин “шилний цаадах мєнгє” хэмээх тєрлийн сурталчилгааны аргуудыг толилуулая.

Энэхvv сум нэвтэрдэггvй, єшиглєлєє ч хагардаггvй шил нь энэ их мєнгийг ямар ч сэйфнээс дутахааргvй найдвартай хадгалдаг байна. Хvмvvсийн нvдний хор орохоос биш, олны анхаарлыг найдвартай татдаг євєрмєц арга ажээ.



Францын авто машины сэтгvvл болох L'ARGUS нь “больё гэтэл нь”  мєнгє чихсэн улаан машиныг Парисын гудманд байрлуулжээ. Энэхvv ер бусын ambient буюу сурталчилгаа нь машиныхаа засвар vйлчилгээнд хамаг мєнгєє зардаг жолооч нарын анхаарлыг татах зориулалттай байсан бєгєєд машины дээр: “Та хамаг мєнгєє машиндаа зарах хэрэггvй. Машиныхаа тєлєє ямар нэгэн алхам хийхээсээ ємнє L'ARGUS-ыг унш.”- гэж бичсэн байна.



Данийн BBDO агентлагийнхан маш сайн наалддаг Tesa скочийг сурталчлахын тулд томоос том цагаан самбар дээр жинхэнэ мєнгийг тvvгээр (Tesa скочоор) тогтоохоосоо эмээсэнгvй...



0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()