Хvн тєрєлхтний хамгийн хачирхалтай 10 євчин

Єнєєдєр та бvхэндээ бас л энэ хорвоогийн сонин хачинаас дуулгах гэж байна. Харин энэ удаа сєрєг бараан талаас нь хvvрнэх болно. Энэ бол хэлж ирэхгvй хийсч ирдэг "євчин" хэмээх аюулт тахлын талаар бєгєєд санаанд багтамгvй хачин жигтэй євчнvvдийн сонирхолтой баримтыг дэлгэе. Vvнд, єєрсдийгєє vхсэн гэж боддог хvмvvс, хvн чононууд, цэнхэр хvмvvс, цус сорогчийн эмгэг, хvнсний бус зvйлийг идэх хvсэл, 80 настай хvvхдvvд гэх мэт хачирхалтай євчний тvvхvvдтэй танилцаарай.
Хvн тєрєлхтний хамгийн хачирхалтай 10 євчин


1. “Заан - євчин”
Зааны євчин гэгддэг эмгэгийг хєл гар нь мэдэгдэхvйц томрох буюу хєєж хавдсан хvмvvсийн эмгэнэлтэй гэрэл зургуудаас хvмvvс маш сайн мэддэг болсон. Энэхvv євчин нь Wuchereria ban•crof•ti, Brugia Malayi болон B.timori зэрэг шумуулнаас дамждаг шимэгч хорхойнуудаас шалтгаалан vvсдэг. Дэлхий дээр 120 сая хvн Тунгалгын шимэгч хорхойн євчин (Lymphatic filariasis) буюу заан євчнєєр євчилснєєс 40 сая нь маш хvнд байгаа ажээ. Халдвар тээсэн эмэгчин шумуул хvнийг хазахад microfilariae хэмээх шимэгч хорхойны авгалдайг цусанд шахах магадлалтай. Microfilariae нь цусны судсаар (цусны эргэлтээр) дамжин тархдаг бєгєєд тэндээ олон жилийн турш амьдрах чадвартай юм байна. Євчин халдварласан тохиолдолд ихэвчлэн эхний жилvvдэд шинж тэмдэг илэрдэггvй. Шимэгчид нь цусны судсанд хуримтлагдах vед цусны эргэлтийг хязгаарлаж, шингэнийг бvрхсэн давхаргуудыг vvсгэхэд хvргэдэг байна. Євчний нvдэнд vзэгдэх шинж тэмдэг нь ихэвчлэн хэт томорсон гар, хєл, бэлэг эрхтэн болон цээж байдаг.




2. Progeria: 80 настай хvvхдvvд
Progeria гэдэг євчин нь хvvхдийн удамшлийн код дахь єчvvхэн гажилтаас vvсдэг євчин боловч маш их хор хєнєєлийг дагуулан, амьдралыг бvхэлд нь єєрчлєх vр дагавартай юм. Ийм євчинтэй тєрсєн хvvхдvvд дунджаар 13 насандаа таалал тєгсдєг ажээ. Тэдний биенд хєгшрєлтийн энгийн vйл явц хурдацтай явагдахад цаг бусаар халзрах, зvрх євдєх, яс сийрэгжих, архрит хєдлєх гэх мэтийн шинж тэмдгvvд илэрч эхэлдэг. Progeria нь маш ховор євчин бєгєєд дэлхий дээр ойролцоогоор 48 хvн л ийм эмгэгтэй байдаг. Гэвч таван хvvхэд нь ийм євчинтэй гэр бvл байдаг ажээ.




3. Чоножих синдром буюу хvн чононууд
Хоёр настай Abys DeJesus охины нvvрэн дээр vстэй хар толбонууд бий болж эхлэхэд vед эмч нар тvvнийг “Хvний чоножих синдром” гэгддэг эмгэгтэй болохыг нь оношилжээ. Ийм эмгэгтэй хvмvvс хурц соёо, хумсгvй л болохоос биш яг хvн- чоно шиг харагддаг тул уг тохиолдлыг чоножих синдром хэмээн нэрлэсэн юм байна. Мексикийн нэгэн олон эрчvvдтэй том гэр бvлийнхэн бvгд нvvр биеэрээ дvvрэн vсэрхэг хар “мэнгэтэй” ажээ. Уг гэр бvлийн ах дvv хоёрыг бvvр X-Files киноны хэсэгт толгохыг санал болгож байсан ч тэд татгалзсан юм байна.




4. Цэнхэр арьсны євчин буюу цэнхэр хvмvvс
1960 –аад оныг хvртэл Kentucky мужийн Troublesome-ын Тохойд амьдардаг байсан нэгэн єнєр гэр бvлийг “цэнхэрийнхэн” гэдэг байв. Тэд бол цэнхэр Фужате-гийнхэн байсан юм. Ихэнхи гишvvд нь цэнхэр л арьстай байсан болохоос биш єєр ямар нэгэн ноцтой євчин зовиургvйгээр 80 гартлаа насалжээ. Уг шинж тэмдэг нь vеэс vе дамжин хадгалагдсаар байсан аж. Ийм онцлогтой хvмvvс нь цэнхэр, vзмэн ягаан, индиго буюу бараг л чернилэн ягаан арьстай байдаг.




5. Pica буюу хvнсний бус зvйлсийг идэх хvсэл
Pica- тай хvмvvс шавар шавхай, цаас, цавуу, хєрс шороо мэтийн хvнсний бус зvйлсийг идэх асар их дур хvсэлтэй байдаг. Хэдийгээр vvнийг эрдэс бодисын дутагдалтай холбон тайлбарладаг боловч эрvvл мэндийн мэргэжилтнvvд энэхvv євчний бодитой шалтгаан болон оновчтой эмчилгээг олоогvй л байна.




6. Цус сорогчийн эмгэг буюу нарнаас харших нь
Нарнаас гарахаас зайлсхийдэг хvмvvс маш олон байдаг. Учир нь тийм хvмvvсийн арьс нарны гэрэл авах л юм бол цэврvvтдэг байна. Тэдний зарим нь нар vзэв vv vгvй юу цэврvvтэж, шархалдаг ажээ. Vнэн хэрэг дээрээ тэд бол цус сорогчид биш. Тэд цусаар ундаалж, авсан дотор нойрсдоггvй. Гэвч цус сорогчтой ижил шинж тэмдэг бvхий маш ховор євчин тэднийг зовоодог байна.




7. “Алиса гайхамшгийн оронд” синдром буюу цаг хугацаа, орон зай болон бие мах бодийн тусгалын самуурал
Alice in wonderland syndrome (AIWS) (Алиса гайхамшгийн оронд синдром) буюу “Микропсия” гэдэг нь хvний дvрслэн хvлээн авах (харах) чадварт нєлєєлдєг мэдрэлийн системийн самуурал юм. Євчтєн нь хvн, амьтан болон эд зvйлсийг бодит байдлаас нь жижигрvvлж хардаг ажээ. Ерєнхийдєє ийм євчинтэй хvмvvсийн харж байгаа юмс нь алсын алсад байгаа мэт боловч бас дэндvv хол байгаа мэт санагддаг. Жишээлбэл нохой мэтийн гэрийн тэжээмэл амьтад хулгана шиг, жирийн хэмжээтэй авто машин бол дээрхитэй ижил масштабаар жижгэрч vзэгддэг ажээ. Тиймээс ийм шинж тэмдэгтэй хvмvvсийг бас Jonathan Swift-ийн Гулливерийн аялал зохиолд гардагчлан Lilliputian hallucination буюу “Одой хараа” гэж бас єєрєєр нэрлэхэд хvргэж байгаа юм.




8. Blaschko-гийн зураас: бvх биен дээрхи хачирхалтай зурвасууд.
Германы дерматологич буюу арьсны эмч Alfred Blaschko-гийн 1901 онд нээсэн Blaschko-гийн зураас хэмээх vзэгдэл нь хvний анатомид маш ховор тохиолддог, тайлбарлах аргагvй vзэгдэл юм. Blaschko-гийн зураас нь тодорхой нэг євчин ч биш, ямар нэгэн євчний ємнєх шинж тэмдэг ч биш бєгєєд ямартай ч хvний DNA-д бий болсон vл vзэгдэгч бvтэц ажээ. Ийм зурвас бий болох шалтгаан нь  mosaicism (буюу нэг эх эсээс vvсэж хєгжсєн биеэ даасан єєр єєр эсvvд хромосомын єєр єєр хэлбэртэй байхыг хэлнэ) –аас шалтгаалдаг бєгєєд тэдгээр нь (зурваснууд) мэдрэлийн, булчингийн болон тунгалгын системтэй давхацдаггvй буюу ижилхэн байдаггvй. Энэхvv шинж тэмдэгийг юу тийм онцгой судлагдахуун болгож байна вэ гэхлээр энэ нь ихэвчлэн євчтєний нуруун хэсэгт “V”, цээжний хэсэгт “S” хэлбэр vvсгэж, євчтєн бvрт тєсєєтэй байдлаар илэрсэн байдагт оршино.




9. “Амьд vхдэл”-ийн синдром: тэд єєрсдийгєє vхсэнд тооцдог
Энэ нь сэтгэлзvйн дарамт болон амиа хорлох хандлагын синдром юм. Ийм євчтэй хvмvvс эд хєрєнгєнєєсєє авахуулаад, биеийнхээ эрхтэн гээд бvх зvйлээ алдсан мэт ярьж, єєрийгєє аль хэдийнэ vхчихсэн гэж vзэн, алхдаг босоо ороолонд тооцдог болдог. Євчтєн нь єєрийн ялзарсан биеэ vнэртэж, цогцос дээгvvр нь хорхой гvйж буй мэтээр ярих хvртэл энэхvv тєєрєгдєл нь ихэвчлэн vргэлжилдэг. Архаг нойргvйдэл буюу амфетамин/кокаины хэнээтэй хvмvvст дээрхи шинж тэмдэг ажиглагддаг байна. Хамгийн хачирхалтай нь”vхмэл” байдал нь ийм євчтєнгvvдийг vхэшгvй мєнх мэт удаан амьдруулдаг ажээ.




10. “Vсэрч байгаа франц эрийн” синдром: хачин хариу vйлдлvvд
Ийм сондромтой євчтєнгvvдийн гол шинж тэмдэг нь гэнэтийн дуу чимээ болон vзэгдлээс хvчтэй цочирдон айх явдал юм. Энэ бол хэн нэгэн ардаас чинь цочооход цочсондоо зvгээр нэг татганаад єнгєрдєгтэй адилгvй. Харин ийм євчтэй хvмvvс айж цочихоороо гараа савчин, орилж чарлахаас гадна амандаа vгс давтан бувтнадаг. Франц-Канад гаралтай Maine-ийн нэгэн дарханд анх уг євчний шинж тэмдэг илэрсэн бєгєєд энэхvv хачирхалтай рефлекс нь дэлхийн єєр хэсгvvдэд бас ажиглагдаж эхэлжээ.



Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()