Vнэний эрэлчин Монгол бадарчинд асуултуудаа хvргvvлэх нь

Нарлаг эх орон минь сайн байна уу? Монголын дуу хоолой радиогийн сэтгvvлч Эрдэнэсувд БНХАУ-ын Шанхай хотоос ярьж байна. Єнєєдєр 2010 оны 4 дvгээр сарын 22. Пvрэв гараг. Шанхайн тэнгэр бороотой, бvvдгэр байгаа ч энэ цаг мєчид Дэлхийг тойрон аялагч Монгол Бадарчин ДИЖЕЙ Амай бидэнтэй хамт байх болно.-Сайн байна уу? Амай.................Яг ингэж ярилцлагаа эхэлж байна гэж бараг хэдэн шєнє зvvдэлсэн байхгvй юу. Хаха. Энэ гэхдээ баяртай биш шаал урамгvй инээд ээ. Саяхан Жиммигийн номноос ингэж уншсан санагдаж байна. "Хааяа, хаа нэгэн газраас бид аз жаргалыг тєвєггvй олоод авдаг. Гэвч хааяа, хаа нэгэн газраас хичнээн их хайвч хумсын толионы чинээ аз жаргалыг ч олж vл чадна."  Vvнтэй нэгэн адил, заримдаа хувь заяа гуйгаагvй байхад нээх єглєгч царайлж аз хийморь, сайхан учрал бvгдийг дугтуйлаад илгээдэг хирнээ яг хэрэг болохоор хичнээн гуйж тvйвч харамлаад байх нь хяслантай. Уг нь Амайтай уулзаж, сайхан ярилцлага хийгээд хайрт найз руугаа явуулж, монголын сонсогчдод 5 жилийн дараа Амайгийн дуу хоолойг хамгийн эхний цаг хугацаанд хvргэхийг хvссэн юмаа би.
Vнэний эрэлчин Монгол бадарчинд асуултуудаа хvргvvлэх нь
4 СУПЕР АЗТАН!
Хаах
Сурталчилгаа
         4 сарын 22-нд Амайтай уулзаад сайхан танилцав. Уулзаад хорвоогийн хамаг хэргийг хамж шимээд, ам хуурайгvй байлаа. Эгээ л би тvvнийг биш, тэр намайг сурвалжилж байна уу гэмээр......догдолсондоо 2 хоног нойр хvрээгvйгээ ч хэлээд амжсан гэвэл яах уу? Уулзалт сайхан байсаан. Нуух юун. Яг л миний бодолд байсан тэр хvн. Хачирхалтай нь олон жил уулзаагvй хуучны найз нар шиг, яриа хєєрєє нь шинэ санагдаагvй. Энэ ер нь кибер ертєнцєд удаан уулзаж байсны нєлєє байх л даа. Тэр намайг танихгvй ч би тvvнийг блогоор нь дамжуулаад мэднэ ш дээ. Блог дээрх бичлэгvvдтэй нь шувтан яричихаж байгаа юм чинь. За тэр яахав. Ямар ч гэсэн энгийн даруу бас ухаантай залуу шиг санагдсан. Байгаагаараа, ямар ч будаг шунхгvй нvцгэн vнэн vгс ярьж байсан нь таалагдсан ш дээ.

          Заа, тэгээд  яг ярилцлага авах дээрээ тултал, цаг хугацаа хувь тохиолын эрхээр 3 удаа оролдоод бvтсэнгvй дээ. Эцэст нь Шанхайн Монгол оюутны холбооны залууст яриа хийхэд нь багахан бичлэг хийв. Гэвч энэ яагаад ч радио нэвтрvvлэг болохгvй л дээ. Хэрэв радио нэвтрvvлэг гэж хэн нэгний уулзалт, хурал дээр хэлсэн vгийг бичиж аваад л шууд тавичихыг хэлдэг байсан бол би, бас бид хэдийнэ залуугаараа тэтгэвэртээ гарчих байсан биз. Тийм болохоор энэ бичлэгийг єєрийнхєє хувийн архивтаа "2010 оны 4 сарын 24 єдєр Шанхай хотод Амай оюутнуудтай ярилцав" гэж гарчиглаад л хадгалах сонголт vлдэж байна.


Уулзалтан дээрх бичлэгээс бага хэсгийг оруулав.

Бас л нойр хvрэхгvй байгаа болохоор асууя гэж бодсон асуултуудаа Кибер ертєнцєєр дамжуулж Амайд хvргvvлье дээ. Угаасаа тvvнийг энэ ертєнцєєс л олж мэдсэн юм чинь, энэ ертєнц асуултуудыг минь тээгээд аваачаад єгчих байлгvй. Тэгээд эрхэм Амай чєлєєт завтай цагтаа, магадгvй гавъяаныхаа амралтыг аваад гэр зуураа амрах зууртаа ч юмуу хариугаа миний кибер гэрийн хаяг болох ssd_suvdaa@live.com руу илгээчихнэ бизээ. Тэгж л найдъя.

Vнэний эрэлчин Монгол Бадарчинд асуулт илгээх нь:
           2005 оны 11сарын 4. Энэ єдєр Монголын нэгэн залуу уран бvтээлчийн хувьд, монголын залуусын хувьд бяцхан ч гэсэн тэмдэглvvштэй vйл явдал болсон нь яах аргагvй Амай ганцаараа дэлхийг тойрох аялалдаа гарсан явдал байв. Єнгєрсєн 4 жил 6 сарын хугацаанд монголын олон мянган залуу www.amai.mn блогоор чинь дамжуулж, нийт туулсан 55000 км аялалын замын турш сэтгэл зvрхээрээ хамт байцгааж,  бидэнд хараахан нээгдээгvй байсан гуравдахь ертєнцийнхний амьдрал ахуй соёлоос  єгсvvлээд дэлхийн хєгжилтэй орнуудын аж байдлыг таны нvдээр харж бага ч болов тєсєєлєл авч байсан. 69 орны 540 гаруй хот сууринд зорчсон тэмдэглэл бvхэн чинь хэн нэгэн жирийн монгол залуугийн нялх багын гэгээн хvсэл мєрєєдєл биелэх боломжтой юм байна гэдгийг батлан харуулж байсан.
           Шанхайд хєл тавьсны чинь дараахан хvртэл таны аялалын 70 дахь улс орон Монгол байх уу? Эсвэл дэлхийн єєр нэгэн улс орон байх уу гэдэг нь бvрхэг байсан. Гэвч 3 хоногийн ємнє та блог дээрээ Дэлхийг тойрох аялал дуусч байгаа тухай гэнэт зарласан. Vнэндээ аялалын зорилгоо биелvvлээд, жолоогоо нутгийн зvг эргvvлж байгаа чинь сонсоод хувь хvнийхээ хувьд магнай тэнийн баярласан авч залуу сэтгvvлчийнхээ хувиар бол гонсойсон ш дээ. Яагаад гэвэл бодож тєлєвлєсєн байсан асуултууд маань тэр чигтээ будаа болсон.

Асуулт нэг: Яагаад гэнэт ийм шийдвэр гаргах болсон бэ? Аялалын эцсийн улс Кригистан ч байж болох л байсан. Яагаад заавал Хятадыг сонгох болсон бэ? Энэ тохиолдлын шийдвэр байсан уу? эсвэл урьдаас тєлєвлєсєн байсан уу?
 
Асуулт хоёр: Урт vс, сахал, наранд vл ялиг гандсан царай, барагтай бол vл хєдлєх тогтуун харц. Нуулгvй хэлэхэд гадаад имидж чинь хvн тєрєлхтний оюун санааны тvvхэнд хувьсгал авчирсан vнэний эрэлчид, гэгээрсэн багш нартай дэндvv тєстэй харагдаад байна аа. Гэхдээ хоёр дахь асуулт имидж буюу гадаад єєрчлєлтийн чинь тухай биш юмаа. Харин 4 жил хагасын хугацаанд таны дотоодод гарсан єєрчлєлтvvд юу байсан бэ?

Асуулт гурав: Таны аялал, таны аялалын тэмдэглэлvvд надад Бразилын зохиолч Пауло Коэлогийн "Алхимич" дээр гардаг хоньчин хvvгийн тухай санагдуулдаг. Испаний жирийн малчин хvv Сантяго зvрх сэтгэл, зєн совингоо даган эрдэнэсийн эрэлд гардаг. Сахарын єргєн цєлийг туулж, Египтийн Пирамидыг чиглэн урт удаан хугацаанд аялна. Аялалынхаа явцад хэдийгээр тvмэн бэрхшээл мянган саадтай учирдаг ч тэр байгалийн хэлийг сурч, нар,  салхи, элсэн цєлтэй ярилцаж, хорвоо ертєнцийн мєн чанарыг буюу vнэнийг олж чаддаг. Хорвоо дэлхий, сансар эрхис бvхэллэг, нэгдмэл чанартай юм- энэ бол тvvний олсон vнэн. Тэр vнэнийг бас эрдэнэсийг ч олсон. Гэхдээ эрдэнэсээ тєрєлх эх нутгынхаа хєрс шорооноос олдог. Та єєрийн vнэнээсээ бидэнд хуваалцаач. Эх орондоо харих болсон чинь юутай холбоотой вэ?

Асуулт дєрєв: Олон хvний хувьд дэлхийг тойрон аялах нь эсвэл сансарт нисэх нь биелэшгvй дээд хvсэл мєрєєдєл байдаг. Олон монгол залуугийн хэрэгжээгvй хvслийг та бодот vйл хэрэг болгож байгаа. Магадгvй хэрэв аялал чинь энд дуусах юм бол таныг дагалдаж байсан тэр залуус гонсойх л байх. Таны туйлын хvсэл мєрєєдєл юу вэ?

Асуулт тав: Нэгэн гэгээрсэн багшийн ярианаас урьд нь ингэж сонсож байсан. Далайн загас далайд байгаа мєртлєє далайн чанадад хvрэхийг л хvсч мєрєєддєг гэнэ. Яагаад гэвэл далайн ус хэтэрхий их бас агуу том. Далайн ус загасны хайрс хоёрын завсар зvv орох зайгvй юм гэж. Монголд амьдарч байгаа хvмvvс бvгд л АНУ-г, Японыг, Солонгосыг хvсч мєрєєддєг. Тэнд очиж чаддаггvй юмаа гэхэд тэдний амьдрал, хэв маяг, соёлоос авахыг эрмэлздэг. Гэвч дээрх vлгэртэй адилхан, заримдаа монгол хvн єєрийгєє, єєрийн vнэт зvйл баялагаа зєв vнэлэхгvй байгаа мэт санагддаг. Хєгжлийн муу муухай тал мэдээж бий. Гэхдээ тvvнээс чухал зvйл байсаар байгааг олон монгол хvн мэдрэхгvй, vнэлэхгvй байгаа юм шиг ээ. Энэ талаар та ямар бодолтой байдаг вэ?

Асуулт зургаа:  Та дэлхийн 3 тивийн 69 улс орноор аялсан байнаа. Тэдний хєгжил манай хєгжлийн хооронд хэдэн алхамын зай байна вэ? Бидэнд эдийн засгийн болон хvний хєгжлийн ямар гарцууд байна вэ?

Асуулт долоо: Хvн гарагийн тєгєсгєл ойртож байна гэж олон эх сурвалжууд сануулсаар байна. Байгаль дэлхий єєрєє ч дохиогоо єгсєєр байна. Хамгийн ойрын жишээ: Хятадын Хєх нуур мужийн газар хєдлєлт, Исландын галт уулын дэлбэрэлт, Польшийн тєрийн удирдлагуудын золгvй осол гээд л......Цаг уурын єєрчлєлт дулаарлын асуудал улсын, бvсийн хэмжээнээс халиад олон улсын дэлхийн чанартай асуудал болж хувираад байна. Дэлхий тойрон аялж явахдаа энэ талаар єєрийн vзэж туулсан туршлагаасаа хуваалцаж болох уу? Дэлхийг аврах боломж хэнд хэдэн хувь байна?

Асуулт найм: Амай, Монгол vндэстний АМНЫ АЯНЫ гайхамшиг болсон хєємийг єнгєрсєн онд БНХАУ єєрийн нэр дээр ЮНЕСКО-ийн Дэлхийн соёлын євд бvртгvvлсэн. Та vvнийг яаж хvлээж авч байгаа вэ? Бид vндэсний урлаг, vндэсний соёлоо хэрхэн хадгалж хамгаалж vлдэх ёстой вэ?

Асуулт ес: Дэлхийн єнцєг булан бvрт суугаа монгол ахан дvvс нартаа эх орондоо тавтай морилохыг Амай Ам Аяараа уриалаач....

Талын соёлд 9 тоо хамгийн бэлгэтэй тоо учраас дээрх 9 асуултыг танд хvргvvлж байна.
            Амай, vнэндээ таны хэлсэн шиг хvн бvр минийхтэй яг адилхан асуулт асуух боломжгvй. Учир нь би бол би, та бол та, тэр бол тэр шvv дээ. Эхийн нэг умайд бойжсон усны дусар шиг ихрvvд хvртэл биенээсээ єєр сэтгэдэг юм шvv дээ. Тийм биз дээ? Тиймээс миний асуулт бол миний л асуулт. Та залхууралгvй хариулахыг хичээгээрэй. Хэлсэн ёсоор чинь Монголд уулзахдаа илvv сайхан ярилцах боломж олдох буй за. Эх орон элгэн садандаа сайн хариад очно биз дээ.
            Бас нэг зvйлийг нєхєрсєгєєр зєвлєхєд удаан хугацаанд Монголд байгаагvйгээс шалтгаалан нэг хэсэг шоконд орох эсвэл зарим зvйл утгагvй худлаа санагдах vе таарч болзошгvй юм. Тэр vед дотоод ертєнцийн аялалд гарахыг зєвлєе. Энэ нь таны 69 оронд аялснаас ч илvv урт аялал болж мэднэ. Vргэлж одоогийнх шигээ єєрийнхєєрєє, зоригтой, хурц байгаарай. Худал хуурмаг нэвчсэн нийгэмд цэвэрхэн амьдрах хэцvv ч гэсэн бохирт нь живчихэлгvй амьдрахыг чин сэтгэлээсээ хvсье. Хэзээ нэгэн єдєр бид худал хуурмагийн гинжин хvлээсийг тас татан хаяж, эрvvл сайхан нийгмээ эргvvлж авчрах байх. Тэгж итгэж байна. Амжилт хvсье.  

Хэрвээ та бvхэн сонирхож байгаа бол тvvний блог. www.amai.mn  
 
Хvндэтгэсэн:
Энхтайваны Эрдэнэсувд
greentara.miniih.com
2010 оны 4-р сарын 27, 2 цаг 15 миунт, Шанхай хот.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()