Эдгэршгvй євчтэй хvvхдийн эцсийн хvслийг биелvvлсэн нь

Дэлхийн хэдэн тэрбум хvний нилээдгvй хэсгийг бvрдvvлдэг эдгэрэх найдваргvй євчтэй мянга мянган хvvхдvvдийн хvсэл мєрєєдлийг амьдад нь биелvvлэх зорилготойгоор vйл ажиллагаагаа явуулдаг буянтай байгууллага байдаг нь "Make-A-Wish Foundation" юм. Энэхvv сангийн ажилчид жилд 300 орчим хvvхдийн туйлын мєрєєдлийг нь биелvvлж, баярлуулдаг ажээ. Гэхдээ мэдээж бvх хvvхдийн биш зєвхєн хорвоогийн тоосыг хєдєлгєх хугацаа нь єнєє маргаашгvй дуусах тавилантай єр євдмєєр жаалуудын хvслийг нь биелvvлсэн шиг биелvvлдэг байна. Ингээд орчлон дээр хvн болж тєрєх ер бусын азтай байсан ч удаан амьдрах хувь дутсан нэгэн бяцхан хvvгийн хvсэл мєрєєдлийг Make-A-Wish Foundation-ийнхан хэрхэн биелvvлсэн талаархи нvдийг нулимсаар дvvргэмээр нийтлэлийг маань хvлээн авна уу. Дэлхий дээр сайн хvн муугаасаа их байх юм даа. Гэрэлт орчлонгийн сайн хvн бvхнийг бурхан ивээг...
Эдгэршгvй євчтэй хvvхдийн эцсийн хvслийг биелvvлсэн нь
Их ярихыг хүсвэл Smart Talk!
Хаах
Сурталчилгаа
www.caak.mn (4 фото + текст)

Сиэтл хотын 13 настай оршин суугч Эрик Мартин нь элэгний хорт хавдартай тул цаашид олон жил амьдрах найдваргvй болсон хvvхэд юм. Тэрээр супер баатар болохыг, тэр тусмаа “Электрон жаал” (Electron Boy) шиг байхыг vргэлж хvсдэг ажээ. Харин тvvний энэхvv мєрєєдєл Make-A-Wish Foundation-ий ачаар бодит амьдрал дээр биелсэн юм.  Эрикийн амьдралын энгийн л нэгэн Пүрэв гараг єрнєж байхад гэрлvv нь гэнэт “Супермэн” залгаж (мэдээж хvvг баярлуулах багийн нэгэн ажилчин), “Харанхуйн Доктор” болон “Цоож-хvv” нарын хорон санаатнуудын хувцас солих єрєєнд нь бvрэн бvрэлдэхvvнээр нь тvгжиж орхисон Seattle Sounders хєл бємбєгийн багийн тамирчдыг аврахад нь туслахыг тvvнээс хvсчээ.


www.caak.mn (4 фото + текст)

Хvvг Сиэтл дэх гэрээс нь мотоциклтой 20 цагдаагийн хамгаалалт бvхий цагаан лимузин ирж аван, хєл бємбєгчдийн байгаа газарт хvргэжээ. Хvv хувцас солих єрєєнд орж, тэднийг чєлєєлєхєд Сиэтлийн алдартай хєл бємбєгийн баг бvрэлдэхvvнээрээ тvvнийг угтан авч, сулласан явдалд нь vнэн сэтгэлээсээ талархаж байлаа. Гэтэл хєл бємбєгийн талбайн чанга яригчаар гэнэт “Харанхуйн доктор”, “Цоожин хvv” нарын дуу хадаж, чаддаг юм бол тэдний хорьсон эрчим хvчний  компаний ажилчинг суллаадах гэсэн утгатай “єдєєн хатгалгын” vгс хэлжээ. Хvvг ч тэр дариуд єнєєх цагаан лимузинд суулган, мотоцикл унасан 25 цагдаагийн хамгаалалт доор эрчим хvчний компаний ажилчны “хоригдож” байгаа газар хvргэжээ. Эрик хvv A-Wish Foundation-ыхны урьдчилан бэлдсэн хєтєлбєрийн дагуу тэрхvv “хохирогчийг аврахад” эрчим хvчний газрын 250 гаруй ажилчид гудамжинд цуглан тvvнд “талархалаа илэрхийлж” байжээ.


www.caak.mn (4 фото + текст)

Vvний дараагаар хvv хорон санаатнуудтай халз “тулалдалж” эцэст нь ялалт байгуулсан байна. Дараа нь Сиэтл хотын удирдах зєвлєлийн гишvvн тvvнд хотын тvлхvvрийг гардуулж, долоо хоног бvрийн Пvрэв гарагийг тvvний буюу “Электрон жаалын” єдєр болгосноо тунхаглажээ. Энэ бvхний эцэст Эрик: “Энэ бол миний амьдралын хамгийн сайхан єдєр байлаа.” -гэж нvvр дvvрэн инээмсэглэж, ядруухан хирнээ цог нь буураагvй нvдээ гялалзуулан хэлжээ.


www.caak.mn

18
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()