Сурталчилгаа (15)
Хаах

Жил гарны хугацаанд 42 орноор аяласан хєгжилтэй эр

2010-05-10, 21:55
19,718
Тєдийлєн олонд танигдаагvй, байдаг л нэг програмист болох Matthew Harding гэгч нь дэлхийн єнцєг булан бvрт аялж, очсон газар бvртээ єєрийн зохиосон маш хєгжилтэй бvжгийг бvжсээр “Бvжиглэж буй Мэтт” гэдэг нэрээр интернет хэрэглэгчдийн дунд маш алдартай болжээ. Дэлхийн єнцєг булан бvрт очсон тэрбээр сонирхол татсан ер бусын бvжгэн-аялалынхаа гарааг Вьетнамаас эхэлсэн байна. Тэрээр єєрєє бичиж, монтажилсан єєрийнхєє энд тэнд бvжиглэж буй бичлэгvvдийг бvгдийг нь нэгтгээд "Where the Hell is Matt?" (Чєтгєр алгад гэж, Мэтт хаана байна?) хэмээх сонирхолтой нэртэй вэб хуудсан дээрээ байрлуулжээ.Ингэхдээ Мэтт найз нєхєддєє єєрийнхєє хаана юу хийж, яаж бvжиглэж яваагаа л харуулж, танилцуулах гэснээс олонд танигдах зорилго огт агуулаагvй байна. Гэтэл тун удалгvй тvvний энэхvv бичлэг нь “гараас гар дамжин” тархсаар нэг л мэдэхэд компютерийн вирус шиг л бараг PC бvрт гарах болжээ. Ингээд тvvний бичлэгийг єдєрт 20000 хvн vздэг болсон байна. Удалгvй Cadbury компаний менежерvvд тvvнийг нvдээрээ олзолж, тvvнтэй "Long Lasting Gum" гэдэг тодотголтой Stide бохиороо ивээн тэтгэх гэрээ хийжээ. Vvнээс хойш хагас жил єнгєрєхєд Мэтт хэмээх энэхvv амьдралын баяр баясгаланг єєрийнхєєрєє амталсан гайхалтай хєгжилтэй залуугийн “орон оронд бvжиглэж буй” видео бичлэг хvрээгээ тэлж, очоогvй газар байхгvй болсон тvvний нэр алдар дэлхий даяар тvгжээ. Одоо таны vзэх гэж байгаа тvvний энэ Youtube дээрхи видео бичлэгийг 28 сая гаран удаа vзсэн бєгєєд энэ тоо улам нэмэгдсээр байна.
Жил гарны хугацаанд 42 орноор аяласан хєгжилтэй эр
Видео.




Тvvний 2005 онд Монголд ирсэн бичлэг нь.



Тvvний вэбсайт. wherethehellismatt.com


0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()