Калифорни дахь амтат гуан-цас

Жавартай євлийн шинэхэн цасыг та гартаа атгаад, урууландаа хvргээд vзээрэй. Гэхдээ энэ vедээ нvдээ анихаа мартваа. Гарт тань атгаастай байх шинэхэн цасны ширхэгvvд уруулд тань хvрэхэд яг л шийгуа буюу амтат гуа санаанд орохвий. Харин дараа нь нvдээ аниастай чигээрээ хамраараа гvнзгий амьсгаа аваарай. Энэ vед шийгуа-ны зєєлєн хирнээ арааны шvлс асгармаар vнэр ханхийдгийг та мэдэх vv. Харамсалтай нь урин цаг хаалга тогшоод, ойрын хэдэн сардаа малгайлсан цасны бараа харахгvй болсон тул дээрх нотолгоог маш яаралтай туршиж vзэхийг хvсэгчид мєнх цаст оргилруу явах юмуу антарктидыг зорих хэрэгтэй байх. Гэвч АНУ-ын Калифорни мужийн нутаг дэвсгэрт байгалийн ер бусын vзэгдэл болдог нэгэн газар бий. Энэ бол амтат гуан-цастай уулс юм. Ингээд жинхэнэ байгалийн хосгvй vзэгдлийн дvр зурагтай таныг сэтгэл хангалуун танилцуулъя.
Калифорни дахь амтат гуан-цас
АЗТАН БОЛМООР БАЙНА УУ?
Хаах
Сурталчилгаа



Калифорни мужийн Сьерра-Невада уулын далайн тєвшнєєс гурван мянган метр єндєрлєг оргилд улаан шаргал єнгєтэй, шийгуа шиг vнэртэй, шийгуа шиг амттай цас бvрхээстэй байдаг ажээ.   



Дэлхийн мянга мянган эрдэмтэд энэхvv шийгуан цасны (watermelon snow) нууцыг тайлахаар олон мянганы турш судалсаар ирсэн ч хvссэн хариугаа авч чадалгvй єнєєдрийг хvрчээ. Тэр битгий хэл Аристотелийн бичсэн байгалийн талаарх бvтээл туурвилд энэхvv цасыг дурьдсан байдаг ажээ. Мэргэжлийн уулчид чухам энэхvv гайхаш бармаар яагаан цасыг vзэхээр Сьерра-Невадагийн нуруудыг шил шилээ даган зорьдог байна. Уулын цас хаврын адаг сард яагаардаг ажээ. Энэхvv цасны нууцыг орчин vеийн судлаачид Chlamydomonas nivalis хэмээх нvдэнд vл vзэгдэх бичил усны ургамлуудтай холбон тайлбарлах болсон байна. Нэг сантимерт цасанд энэхvv ургамал сая саяараа байдаг нь тогтоогджээ. Энэхvv оргил дээрх улаан шаргал буюу ягаан цас нь ихэвчлэн 25см хvртэл гvнзгий байдаг аж.



Нутгийн иргэд энэхvv цасыг бvvр хvнс тэжээлдээ хvртэл ашигладаг ажээ. Тиймээс заримдаа vvнийг жинхэнэ амтат гуанаас болон шийгуатай зайрмагнаас ялгахад амаргvй байдаг гэнэ. Гэхдээ бас мэдэхгvй хvн хамаагvй хэрэглэж болохгvй юм байна. Учир нь цасанд шингэсэн ургамалын зарим нь хортой байх нь бий. Гэвч аминд тулсан аймшигтай євчнийг дагуулахгvй л дээ. Жишээ нь мэдэхгvй буруу цасыг нь идчихвэл ягаан  єнгєєр суулгах зэрэг бяцхан “хортой” vр дагавартай байдаг аж.



Энэхvv мєнх цаст оргил дээрх цасан доор нарнаас нуугдаж ургадаг бичил усны ургамалууд нь vнэн хэрэг дээрээ ногоон єнгєтэй байдаг ажээ. Харин хаврын урь орж, цас хайлж эхлэхэд нарны хэт ягаан туяанаас єєрийгєє хамгаалахын тулд ийнхvv цастайгаа хамт ягаан єнгєтэй болдог байна.



Уншигч танд хэзээ нэгэн цагт энэхvv уулсын оргилд очих завшаан таарвал шар цаснаас нимбэг vнэртэж, амтагдана гэж бодоод, туршиж vзээд хэрэггvй гэдгийг хэлмээр байна. Энэ газар нь улаан, ягаан цасаараа л алдартай болохоос биш шар цасаараа биш шvv! Шар гэхлээр юу ярьж байгааг минь хошин мэдрэмжтэй уншигч та ойлгож байгаа биз ээ...













5
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()