Сурталчилгаа (15)
Хаах

Хєхєн дээрээ будаа ургуулах уу?

2010-05-17, 01:31
21,181
Япончууд бас л дэлхий дахиныг алмайруулсан ээлжит нэгэн бvтээлийг зохион, амьдралд нэвтрvvлж эхэлжээ. Энэ бол жинхнээсээ ургамал суулгасан цэцэгний саван-хєхєвч юм. Ийм хєхєвч эзэндээ эвтэйхэн мэдрэмжийг тєрvvлж чаддаг болов уу, ер нь ийм зvйлээр бид юугаа хийх юм бэ? Гэсэн асуултууд ар араасаа ундарч байгаа биз. Тэгвэл уншигч танд vvний хариултыг vргэлжлэл дээр дэлгэрэнгvй тайлбарласан байгаа. Ингээд Япон хэмээх ер бусын ард тvмэний бас нэгэн ухаалаг ч юм шиг, гаж ч юм шиг бvтээлийн талаарх сонирхолтой мэдээлэлтэй танилцана уу. Доорх тайлбаруудтай дэлгэрэнгvй танилцсаны дараа ийм хєхєвч танд таалагдаж эхлэнэ гэдэгт итгэлтэй байна.
Хєхєн дээрээ будаа ургуулах уу?



Ээ дээ энэ япончууд уу?... гэж дуу алдмаар л байна. Гэхдээ энэ удаад нар мандах агшныг хамгийн тvрvvнд олж хардаг ховорхон азтай тєрсєн энэ улсын шавилхан биетэй “чєтгєрvvд” эх орныхоо болон нийт дорно дахины (будаагаар “талх” хийдэг орнуудын) бvсгvйчvvдийг баярлуулахаар шийдэж, будаа ургуулдаг цэцэгний саван хєхєвч зохион бvтээсэн байна. Тиймээс хvн тєрєлхтний vзэсгэлэнт хvйстнийхэн одоо хvсвэл хєхєвчний оронд ийм цэцгийн сав зvvж, дорнын соёлын шалшгvй хэсэг болсон будааг алхам бvртээ ургуулж явах боломжтой болжээ.



“Будаагаа єєрєє тарь” гэсэн нэртэй энэхvv сонирхолтой хєхєвчийг дотуур хувцасны “Triumph” брэнд зохион бvтээж, худалдаанд гаргасан байна.



Токио дахь уг бvтээлийн танилцуулган дээр тус компаний тєлєєлєгчид хэлэхдээ, ийм хєхєвч зvvснээр эмэгтэй хvн бvр Японы ард тvмний гол хvнс болсон будааг vргэлж “єєрєєсєє” ургуулж, жинхэнэ vржил шимийн бэлэг тэмдэг болсон бvсгvй хvн гэдэгтэй бахархах боломжтой юм байна.



Хотын дэгжин оршин суугчдыг хєдєєний амьдралтай танилцуулж, єдєр бvр иддэг будааг нь хэрхэн зовж байж ургуулдагийг мэдvvлэх зорилгоор ийм алхам хийснээ уг хєхєвчийг зохион бvтээгчид хэлжээ.



Ер бусын хачирхалтай хєхний даруулгыг ємсєж, танилцуулж буй Японы загвар ємсєгч Рейка Аояма. Токио хот, 5 сарын 12-ны єдєр.



Их Наран Улсын иргэд нь хамгийн тансаг ширээний гол суурь нь будаа гэж vздэг байна. Тиймээс тэд будаанд гар татах буюу хэтэвчээ нарийлвал алдас болно гэдэгт итгэж, vргэлж хамгийн сайн чанарын будааны сортыг гаргаж авахаар ажилладаг байна.



Жил бvрийн 11 сарын 23-нд Япончууд хєдєлмєрчдєд талархах єдрийг зохиож заншсан нь эрт дээр vеэс уламжлагдан ирсэн Ниинамэ-Сай баярын vргэлжлэл юм байна. Ниинамэ-Сай баярын vеэр хамгийн сайн чанарын будааг эхэс дээдэст амсуулж, хотол олноороо идээ будаагаар хангалуун тэмдэглэдэг байжээ.



Энэхvv хєхний даруулгыг зохион бvтээгчид нь эх орныхоо хамгийн хvндтэй, хамгийн идvvртэй “хоол” болох будааны ач холбогдол, шим тэжээлийг бvсгvй хvний хамгийн сэтгэл татам агаад хамгийн буянлаг эрхтнээр дамжуулан алдаршуулахыг зорьсон нь энэ юм байна.



0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()