Элсээр наадагч

Далайн эргийн элсэн дээр, их цєлийн хєрсєн дээр алсаас дурайн харагдах уран хээнцэр бєгєєд хэн ч тааварлашгvй нууцыг агуулах мэт янз бvрийн гайхалтай дvрслэл, зургуудыг та бодитоор биш юмаа гэхэд гэрэл зурагнаас харж байсан нь лавтай. Мэдээж тийм зургуудыг байгаль эх єєрєє бvтээдэг гэвэл худлаа болно. Тиймээс єнєєдєр бид таны мэлмийн ядаргааг элсэн дээрх ер бусын дvрслэлvvдээр тайлахын ялдамд Жим Деневан хэмээх “элсний зураач”-ийн талаарх товч мэдээллийг хvргэхээр бэлтгэсэн юм. Ингээд танин мэдэхvйгээ тэлэхийн зэрэгцээ шантрашгvй хєдєлмєр, нvдээ олсон авъяас хоёр нийлэхээр ямар гайхамшгийг бvтээдгийг сонирхоно уу.
Элсээр наадагч


Єдгєє 44 настай Жим Деневан нь “давалгаа гашраагч” буюу далайн скейтчин, элсний зураач, тєдийгvй тогооч юм.



Эцэг нь хорвоогоос халих vед Жим 5 настай байжээ. Харин ээжийгээ Альцгеймерийн євчтэй болоход тэрээр сэтгэлийн шаналалаа нимгэлэхийн тулд далайн эргийг vе vе зорих болжээ.



Тэрээр эхэндээ далайн эргийн элсэн дээр гарт тааралдсан саваагаараа янз бvрийн хээ угалз зурдаг байв.



Сvvлдээ тvvний зургууд жинхэнэ урлагийн бvтээлийн тєвшинд vнэлэгдэж, олны таашаалыг хvртсэн бєгєєд гарт таарсан саваагаараа биш, зориулалтын тармуурыг ашиглан зурдаг болжээ.



Жим ихэвчлэн эрэг дээр бvтээлээ туурвидаг байсан бол сvvлийн vед цєлийн элсийг тармуураараа “зорох” болсон байна.



Тэрээр: “Цєлийн элс надад далайн эргийнхээс илvv нааштай хандаж, илvv цаг олгодог юм аа. Учир нь их усны давалгаа дэндvv тогтворгvй, урдчилан таамаглахын аргагvй эд шvv дээ”- гэж дээрх алхмаа тайлбарлажээ.



“Тvvнээс гадна далайн эрэг зай багатай. Миний сvvлийн vед зурж байгаа зургууд талбай их шаарддаг болсон.” – гэж Жим нэмж хэлсэн байна.



Мєн тэрээр: “Эхэндээ би амьтан, шувуу, давалгаа гэх мэтийн энгийн дvрсvvдийг л зурдаг байсан бол одоо геометрийн дvрслэлvvдийг тvлхvv гаргахыг хичээх болсон”- гэжээ.



Жим хамгийн анхны бvтээлээ 1995 онд туурвисан байна.



Таныг энэ бvхнийг хийхэд юу хvргэв? Гэсэн асуултад тэрээр “Хорьж дийлэшгvй их хvсэл сонирхол минь”- гэж хариулсан байдаг.



Эхлээд тэрээр бvжгээр хичээллэж байхдаа орон зайн хязгааргvй ач холбогдлыг ухаарч, урлагийн хvний нvдээр хорвоог харах болсноо хэлжээ.



Жим хэдийгээ зураг бvрт маш их хєдєлмєр зардаг боловч энэ л бvтээлvvдийнхээ  тусламжтайгаар хувийн амьдралынхаа зовлон шаналалыг нимгэлж чаддаг гэнэлээ. Тэрээр нэг зураг зурахад нэг бус километр замыг туулдаг гэдгээ хэлжээ.



Яаж ийм ямар ч єє сэвгvй дугуй дvрснvvдийг ийм том талбайд буулгаж чаддаг талаар нь асуухад: “Энэ бол миний туршлагатай л холбоотой байх. Би амьдралдаа vстэй толгойноосоо ч их дугуй дvрс зурж байсан байх. Тиймээс гарт минь хэвшчихсэн гэхэд болно. Ямартай ч туршлагынхаа ачаар би нэгэн цєлийн элсэн дээр 6 км диаметртай тойрог зурсан л юм даа.”- гэж хариулсан байна.



Тvvний бvтээл бvрт элсний гадаргуй, тэнгисийн давалгаа, уулсын нємєр, цаг уурын байдал гээд бvх хvчин зvйл маш чухал нєлєєтэй, єндєр ач холбогдолтой байдгийг тэрээр бас дурьджээ.



5
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Фейсбүүк сэтгэгдэл

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()