Австралийн нэгэн сурагч охин дэлхийг ганцаараа тойрчээ

2010-05-20, 19:26
19,104
Єнгєрєгч Бямба гарагт Жессика Уотсон (Jessica Watson) хэмээх Австралийн ахлах сургуулийн сурагч охин єєрєєсєє єєр зорчигчгvй дарвуулт завиа жолоодсоор, Дэлхийг бvтэн тойроод, эх орондоо эргэн ирснийг Associated Press агентлаг мэдээлж байна. Єдгєє 16 настай тэрээр гадны туслалцаагvйгээр, бие даан дэлхийг тойрсон хамгийн залуу далайчин болж байгаа юм. Охиныг єнгєрсєн хагасайнд урт замынхаа “барианд” ирэхэд эцэг эх, орон нутгийнх нь (Ємнєд Уэйлс) засаг захиргаа болон бусад маш олон хvн хvндэтгэлтэйгээр угтан авчээ. Барагийн хvний чаддаггvй, хийе ч гэж зориглодоггvй зvйлийг арван зургаахан настай энэ охин чадаж, Дэлхийг бvтэн тойроод ирсэн гэхлээр vнэхээр бахархаж, хvндлэх сэтгэл тєрж, урам зориг орж байгааг нуух юун. Ингээд толины ємнє эргэлдэн, vеийн хєвгvvддээ харц чулууданхан, хоорондоо шивэр авир гэж явдаг цэцэг шиг танхил насан дээрээ бусдаас огт єєрєєр сэтгэн, хvсэл мєрєєдлєє дагаснаараа Колумбаас дутахааргvй хvндэтгэлийг хvлээсэн нэгэн охины талаарх фото нийтлэлд анхаарлаа хандуулна уу.
Австралийн нэгэн сурагч охин дэлхийг ганцаараа тойрчээ
www.caak.mn (14 фото)

Жессика Уотсоны дарвуулт завиар 230'000 “далайн миль” замыг туулан Дэлхийг тойрон аялал нь 210 хоног vргэлжилжээ. Єнгєрсєн оны 10-р сарын 18-ны єдєр Сиднейн боомтоос аялалаа эхэлсэн охин Номхон далайг туулж, экваторын бvсийг хєндлєн огтлон, Ємнєд Америкийн хамгийн ємнєд цэгт байдаг Горнын хошууг гаталж, Атлантын далайгаар дамжин Ємнєд Африк-т айлчлан, тэндээсээ Энэтхэгийн Далайгаар Австрали тивийн ємнєд эргээр хєвсєєр тєрсєн нутагтаа хvрчээ. Урьд, английн иргэн Майк Перэм (Mike Perham) нь 17 настайдаа Дэлхийг тойрч, хамгийн залуу “тойрон аялагчаар” тодорч байсан ч, мєн австралийн иргэн Жесс Мартин (Jesse Martin) нь бие даан, зогсолтгvйгээр Дэлхийг тойрсон хамгийн залуу далайчнаар 1999 онд 18 настайдаа тэмдэглэж байсан байна.




www.caak.mn (14 фото)


www.caak.mn (14 фото)


www.caak.mn (14 фото)


www.caak.mn (14 фото)


www.caak.mn (14 фото)


www.caak.mn (14 фото)


www.caak.mn (14 фото)


www.caak.mn (14 фото)


www.caak.mn (14 фото)


www.caak.mn (14 фото)


www.caak.mn (14 фото)


www.caak.mn (14 фото)

Тэрээр аялах явцадаа интернэт-д холбогдож байсан бєгєєд Youtube дээр єєрийн бичлэгээ байрлуулж хvмvvст хэрхэн байгаагаа хvргэж байжээ. Хэрвээ хvсвэл Youtube рvv ороод "Jessica Watson" гэж хайгаад тvvний бичлэгvvдийг vзэх боломжтой. Мєн www.jessicawatson.com.au гэсэн сайтаар зочилж Жессика-гийн талаар мэдээлэл болон Видео бичлэгvvдийг сонирхож болох юм байна.

Видео.




Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()