Замын голд хvvхэд сууж байв

Техасаас ирсэн Майк Хаббард гэгч том автобусны том биетэй жолооч эрд саяхан тун хачирхалтай явдал тохиолджээ. Тэрээр шєнє оройн цагаар нvсэр том автобусаа бариад, зэлvvдхэн газрын замаар хурдалж явжээ. Тэгтэл харанхуй шєнийн дунд, хар замын голд нэгэн бяцхан амьтан тайван гэгч нь сууж байхыг ам мvлтэс олж хараад нохой гэж санан сигналаа дарсны эцэст тормозоо даран зогссон байна. Зогссоныхоо дараа Майк замын гол суух бяцхан амьтныг удаан ажиглатал тэр нь яахын аргагvй хvний бяцхан vр байжээ. Харин энэ зvрх амаар гаргамаар, бас хvvхдийн тэнгэр гэж байдгийг баталсан хачирхалтай явдлын дvр зургийг Майкийн барьж явсан автобусны камер бичиж vлдээснийг уншигч тантай хуваалцахаар бэлтгэлээ.
Замын голд хvvхэд сууж байв
alt

Дэргэд нь тулж зогссон аварга автобусны єєдєєс мэл гайхсан харцаа салгаж чадалгvй бvлтэлзэн, замын голд сууж байсан бяцхан жаал найм орчим сартай байжээ. Майк унаанаасаа бууж, хvv дээр очин, бэртэж гэмтээгvй болохыг нь олж мэдээд санаа амарч амжаагvй байхад нь хаанаас ч юм хvvхдийн эцэг нь санд мэнд гарч ирээд, аваад оржээ.

Энэхvv явдлын автобусны камерт буусан дvр тєрх нь єнгєрсєн жил олонд хvрэх ёстой байсан боловч энэ жил л цацагдаж, олныг цочролд оруулсан байна. Яг замын дэргэд байдаг алслагдмал газрын айл гэрvvд хvvхэддээ хэрхэн vл тоомсорлож, хайнга ханддаг болохыг олонд харуулахын тулд энэхvv бичлэгийг цацжээ. Тэр vед хvнд жинтэй, нvсэр том автобусанд дайруулчихалгvй амьд vлдэж чадсан охиныг Флорес гэдэг бєгєєд тэрээр єдгєє 2 ойтой юм байна.

alt

Флоресийн эцэг эх нь одоо гурван хvvхдээ асран хамгаалах эрхээ хасуулахад хvрээд байгаа бєгєєд тєрсєн vрсээ єсгєх эрхээ хасуулах шиг гашуун зовлон халамж муутай, хайхрамжгvй эцэг эхчvvдийг дайрч гарахгvй болохыг нулимстай нvдээр анхааруулан хvvрнэжээ. “Би эднийхээ тєлєє юуг ч хийхэд бэлэн”- гэж хvvхдvvдээ зурагт vзэж байх хооронд нь Флоресийн ээж болох 25 настай Екатерина Гонсалес гэрээ цэвэрлэх зуураа хvvрнэжээ. Ямартай ч дээрхи явдлын vеэр аав ээж хоёр нь бяцхан охиноо замруу мєлхєснийг анзааралгvй дор бvрнийхээ ажилд тvvртэд завгvй байж байтал гэнэт автобус сигналдахыг сонсоод яаран гарсанд охин нь зам дээр сууж байхыг олсон юм байна. Залуу хос хvvхдvvдээ єєрсдийн гараар єсгєх эрхээ хадгалж vлдэж чадах эсэх нь удахгvй болох шvvх хурлаар шийдэгдэх ажээ.

alt

Энэхvv нийтлэлээрээ бид ирээдvйн болон шинэхэн эцэг эхчvvддээ сануулга єгєхийг хvссэн юм. Манайд хэдийгээр хvvхдийн эрхийн асуудлыг АНУ шиг чухал хэрэгжvvлдэггvй ч гэсэн анхаарал султай байвал хvvхдээ халамжлах эрхээ хасуулдаггvй юм аа гэхэд аминаасаа тасарсан бяцхан амиа алдаж болзошгvй нь байна шvv. Хатуу ч гэсэн vнэн vг амьдралын замд хvнийг хєтєлдєг билээ. Ингээд бяцхан vрсээ нvднийхээ цєцгий мэт хайрлаж яваарай гэсэн vгээр энэхvv нийтлэлээ тєгсгєе. Учир нь тэд чинь хутга далайгаад, шvлсээ цацруулсан алуурчны єєдєєс ч гэнэхэн харцаар ширтэж, инээгээд сууж мэдэх хvмvvс шvv дээ.


Видео.




0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Фейсбүүк сэтгэгдэл

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()