Урьдны цагт ийм гэмт хэрэгтнийг тас харанхуй камерт нар vзvvлэлгvй байлгаж, биеийн хvчний хvнд хєдєлмєр албадан эрхлvvлдэг байсан. Тэгвэл харин Харьковын 100-дугаар шоронд хvнд ялтай гэмт хэрэгтнvvдэд маш хvнлэг хандах болжээ. Тэдний хоригддог тасаг нь гэрэл гэгээтэй, цэвэрхэн, хуурай байлаа. Учир нь чийгтэй, бохир орчин нь хоригдлуудын сvрьегээр євчлєх гол шалтгаан болдгийг украинчууд анхаарч vзжээ. Уг шоронгийн бvх хоригдлууд шvршvvрт орох боломжтой байдаг. Мєн хоригдлуудын эд зvйлсийг хадгалах єрєє, угаалгын машинаар тоноглогдсон угаал vйлдэх єрєє хvртэл байдаг ажээ. Харгалзагчдад зориулсан хяналтын бяцхан цонх єрєє бvрийн vvдэнд нь бий.
Шоронгоор айлчилсан єдєр хоригдлуудын хоолны
цэсэнд борщ, гуляш каштай, мєн шинэхэн ногооны салат, десертэнд нь
компот багтсан байгааг шоронгийн тогооч Игорь.Г танилцуулжээ. Хоолны
порц нь арвин, чанар нь дээд зэргийн байсан гэнэ. Хорих ангийн барилгын
гадна болон дотор тал нь ямар ч дээд зэрэглэлийн компаний офисоос
дутахааргvй єнгєлєг, тохилог ажээ. Тэнд хоригдож байгаа гэмт
хэрэгтнvvдэд эрх чєлєєтэй, чинээлэг хvмvvс хvртэл атаархахаар санагдсан.
Энэ гайхалтай орчинтой ер бусын тохилог агаад тансаг шорон нь Украины
бусад шоронгуудаас томилогдон очсон ажилчдыг нь ч анх цочролд оруулж,
камераар бичлэг хийн, байн байн зураг авахад нь хvргэж байжээ. Зуудугаар
хорих ангид ирж байсан хоригдлууд ахин дахин хэрэг vйлдэж, жинхэнэ
жамбалын орондоо эргэн эргэн ирдэг болсон гэж шоронгийн захиргаа
мэдэгджээ. Хэрэг vйлдэж, нvгэлийн тоосоор гараа угаасан хvмvvсийг ийм
тансаг орчинд толгойг нь илэн байлгах нь зєв бурууг бид мэдэхгvй.
Ямартай ч орчин цагийн хvн тєрєлхтєн хvнлэг ёсыг нийгмийнхээ vнэт зvйл
болгосноор хvний амийг тасалсан хэрэгтэн хvртэл хамгийн тансагаар аж
тєрєх болжээ.























