Китти Смит – бvхнийг гаргvйгээр хийдэг байсан эмэгтэй

2010-05-27, 08:25
31,525
Кетрин М.Смит нь Чикагогийн нэгэн ядуу гэр бvлд 1882 оны 10 сарын 29-нд мэндэлжээ. Хэрвээ тvvнд нэгэн аймшигт явдал тохиолдоогvй бол яг л тvvний хоёр ах болон эмэгтэй дvvгийнхээ адил хvнд хэцvv бараан амьдралыг туулах байжээ. Тэр золгvй явдал нь тvvний амьдралыг бvхэлд нь єєрчилсєн бєгєєд эцсийн эцэст тvvнийг чинээлэг, сайхан ирээдvй угтаж, бvх Америк даяаар алдартай нэгэн болгосон юм. Юун талаар яриад байгааг та бvхэн vргэлжлэлээс сонирхоно уу.
Китти Смит – бvхнийг гаргvйгээр хийдэг байсан эмэгтэй

Баруун талд зогсож байгаа нь Китти.

Киттийг есєн настайд нь тvvний ээж нь архинд донтсон эцэгтэй нь цуг vлдээгээд насан єєд болжээ. Тэр жилдээ талархалын баяраар аав нь Киттийг хоол хийж, архинд явахаас татгалзлаа гээд зодож дарамтлан бvvр хоёр гарынх нь шуу хvртэл халуун зууханд хийж шатаасан байна. Энэ явдалын дараа хєєрхий охины хоёр гарыг "Кук" хэмээх нэгэн гvнгийн эмнэлэгт тайрах хэрэгтэй болж, мэс засал хийсний дараа 1892 оны 2-р сар хvртэл доторын тасагт хэвтжээ.

АНУ-ын шvvх хэрцгий Смитийг хуулийн хамгийн хатуу зvйл ангиар нь шитгэж, харин Китти хэдэн жилийг мужийн єнчин хvvхдийн асрах газар єнгєрvvлжээ. Тун удалгvй Грегг гэх нэгэн эмч энэ эмэгнэлт, гай зовлон амссан охины ирээдvйд анхаарал хандуулж, охины боловсрол болон гаргvйгээр амьдрах арга ухаанд суралцахад нь туслахаар буяны vйл ажиллагаа зохион байгуулсан байна. “Китти Смит Сан” маш амжилттай тєсєл болж охиныг хєлнийхєє хуруунуудаар тєрєл бvрийн зvйл болон урлагийн бvтээл хийж бvтээхэд нь сургах маш сайн багш нарыг олж чадсан байна. Киттийд юу юунаас илvvтэйгээр хєлєєрєє бичих таалагдаж, харандаа, усан будгаар зурах дуртай болжээ. Мєн хєлийнхєє хуруунуудаар тєгєлдєр хуур тоглож, бичгийн машин дээр ажиллаж, торгон утсаар оёж чаддаг болов. Энэ бvхэнд охин гурван жилийг зарцуулсан бєгєєд 1896 онд сангийнхаа мєнгєєр Висконсинлуу нvvж тэндээ энгийн хvvхдvvдтэй цуг жирийн сургуульд шилжин суралцсан байна.




1905 онд тvvний тєгсєлтийн vдэшлэг болж, Кетти 22 нас хvрсэн юм. Тэр vеэр тvvний эцэг авсандаа vvрд нойрсосон байсан бєгєєд ах нь хар ажил хийж амьдран, харин дvv нь хэн нэгэнээс жирэмсэн болсон байв. Энэ хэцvv vед Кетти єєрєє мєнгє олж амьдархаас єєр аргагvй болж, хєлийнхєє хуруунуудаар єєрийнхєє намтарыг бичиж хэвлvvлэн салфетк алчуур оёж, жижиг амьтад зурдаг байлаа. Энэ бvхнээ тэрээр шуудангаар тєлбєрийн чадамжтай худалдан авагчидруу илгээсэн байна. Захиануудын хариуд буцах хаягтай тусгай ил захидалууд 25 центтэй цуг явуулдаг байж. Єєрєєр хэлбэл гаргvй Киттигийн авъяас, тvvх намтар жаахан ч гэсэн сэтгэлийг нь хєдлєгсєн хvмvvс л буцаан явуулж байв. Тємєр шиг бууж єгєхгvй зєрvvд, хатуужил, тэмцэл мєн єєдрєг сэтгэлгээнийхээ ачаар 1906 оны хавар гэхэд хатагтай Смит 35 мянган доллар цуглуулжээ. Энэ юу гэсэн vг вэ гэхлээр Китти єєрийнхєє бvтээлийн хамт 100 мянган захиа ойролцоогоор илгээж чадсан гэсэн vг юм.





Єєрийнхєє тvvхийг хvvрнэхдээ Китти хэзээ ч эцгийнхээ заналт vйлдэлийг дурдадгvй байв. Vхсэн хvмvvсийн талаар нэг бол сайн нэг бол юу ч ярдгvй шvv дээ. Бичихдээ єєрийнхєє сониуч зангаас болж галруу унасан гэдэг байж. Ийм байдлаас нь болоод хvмvvсийн єрєвдєх сэтгэл огт буурдгvй байлаа.






Єєрийнхєє олсон мєнгєєр Кэтрин Смит єєрийн гэсэн vйлдвэр нээжээ.




1913 онд Иллинойсэд эмэгтэйчvvдэд сонгууль єгєх эрх олгосон юм. Китти очиж сонгууль єгсєн бєгєєд хєлєєрєє бичсэн байна.


1930 онд Китти Смит АНУ – ийн хамгийн шилдэг циркийн жvжигчдийн тоглолтонд оролцож, хєлєєрєє эзэмшсэн гайхамшгуудаа vзvvлж эхэлсэн байна. Циркээс гарснаасаа хойш энэ гайхалтай авъяс чадвартай эмэгтэй юу хийж амьдарсан нь дэлхийн тvvхэнд харамсалтай нь тодорхойгvй vлджээ.


6
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()