”Мєнхшvр” тєгєлдєр хуурын концерт | 20 Фото + 2 видео!

2010-05-30, 01:51
29,642
2009 оны 4-р сарын 10-нд єєрийн уран бvтээлийн анхны бие даасан тайлан тоглолтоо Дуурь Бvжгийн Эрдмийн Театрт амжилттай хийж олны хvртээл болгож байсан СУИС-ын 3-р курсын оюутанЭ.Мєнхшvрсаяхан буюу 2010 оны 5-р сарын 14-нд єєрийн уран бvтээлийн бие даасан тайлан тоглолтоо Улсын Филармонид симфони найрал хєгжимтэй хамтран тоглолоо. Манай сайтын хэрэглэгчид энэ охины талаар сайн мэддэг болсон гэдэгт итгэлтэй байна. Анх 4 настайдаа АЖ. профессор Тувааны Цолмон багшид шавь орж тєгєлдєр хуураар хичээллэж эхэлсэнээсээ хойш тэрээр 14 жил энэ гайхалтай хєгжмийг тоглож, суралцсаар байгаа билээ. Ингээд тvvний бие даасан концертын талаар сонирхолтой мэдээллийг хvлээн авна уу.
”Мєнхшvр” тєгєлдєр хуурын концерт | 20 Фото + 2 видео!
Киногоо үзээд бэлгээ аваарай!
Хаах
Сурталчилгаа
Энэхvv тоглолтонд:
Тоглолтын нэгдvгээр хэсэгт К.Дебюси, С.Рахманинов, А.Жинастера зэрэг дэлхийн шилдэг сонгодог хєгжмийн зохиолчидын уран бvтээлээс Э.Мєнхшvр ганцаарчлан тоглосон бол тоглолтын хоёрдох хэсэгт симфони найрал хєгжимчид болон тєгєлдєр хуурчдаас хамгийн их ур чадвар шаарддаг дэлхийн хамгийн хvнд хэцvv концерт болох С.Прокофьев-ын “тєгєлдєр хуурын 3-р концерт”-ыг Улсын Филармоны симфони найрал хєгжим, удирдаач Б.Лхагвасvрэнтэй хамтран тоглолоо. Удирдсан багш Ц.Энхтєр.

Тоглолтын агуулга.
1.    К.Дебюси  “Бергамайская сюита”    (Claud.Debussy “Suite bergamasque”)
-    Прелюди  (Prelude)
-    Менует (Menuet)
-    Сарны гэрэл (Clair de lune)
-    Стъпки (Passepied)
2.    С.Рахманинов “Этюды-картины” op.33 ¹3   (Sergei.Rachmaninoff “Etudes-Tableaux”)
3.    А.Жинастера “Аргентинский танец”  (Alberto.Ginastera “Danzas Argentinas”)
-    (“Dance of the Old Herdsman”)
-    (“Dance of the Beautiful Maiden”)
-    (“Dance of the Arrogant Cowboy”)
4.    С.Прокофьев “Тєгєлдєр хуурын концерт ¹3”  (Sergei.Prokofiev “Piano concert no.3”)

Сонгодог хєгжим бол XVII-XX зуун хvртэл єргєн цар хvрээг хамардаг. Дээрх хєгжмийн зохиолчид бол сvvлчийн vеийн алдартнууд юм. Мєн Улсын Филармоны симфони найрал хєгжимтэй хамтран тоглосон  С.Прокофьевийн “Тєгєлдєр хуурын концерт ¹3” нь дэлхийн хамгийн хэцvv концерт бєгєєд Монголд дєнгєж 2 дахь удаа тоглогдож байна. Энэхvv концерт нь тєгєлдєр хуурчаас маш их ур чадвар, хvч, зориг шаарддаг учир тєдийлєн хєгжимчин бvр энэ зохиолыг сонгон тоглодоггvй байна. Єнгєрсєн жилийн тоглолтын дараа тvvнд Цолмон багш нь баяр хvргээд цомог бэлэглэжээ. Тvvн дээр С.Прокофьевийн “Тєгєлдєр хуурын концерт ¹3” байсан бєгєєд сонсч vзээд их таалагдсан болохоор маш их хичээл  зvтгэл гаргаж энэхvv зохиолыг сурсан байна.
Мєнхшvрийн хувьд 18 насандаа С.Прокофьевийн “Тєгєлдєр хуурын концерт ¹3”-ийг бvтэнээр нь (3 ангиар нь) тоголсон нь насандаа ахдсан хэцvv зохиол сонгосон хэдий ч маш их хєдєлмєр гаргаж ажилсан нь харагдаж байлаа. Vзэгчид энэ сайхан нvсэр хєгжмийн аянд сонгодог хєгжмийг мэдрэн таашаал авахад, тєгєлдєр хуурч Мєнхшvр танхим дvvрэн vзэгчидийг баярлуулсандаа тvvний нэг том хvсэл биеэлж маш их аз жаргалтай байсан биз ээ.

Фото зургуудаас...









































Хэрвээ та тvvний анхны бие даасан тоглолт болон яагаад "Тєгс" сонсголтой охин гэсэн талаар илvv дэлгэрэнгvй мэдээлэл авахыг хvсвэл ЭНД дарж vзээрэй.


0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.