Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook

Жани нь 7 настайгаасаа гэрээ орхисон бєгєєд тэнvvчлэн амьдарч байхдаа хоол, ундгvйгээр амьд явах аргад суралцсан байна. Тvvний хэлснээр дээд сансраас ирдэг нэгэн мєнхийн рашаан нь тvvний биеийг тэнгэрээс тэтгэдэг гэжээ.

Иймэрхvv тохиолдлыг судалдаг мэргэжилтнvvд Пралад Жанигийн энэ байдлыг йогоор уйгагvй хичээллэсний цэвэр vр дvн, хvний хязгааргvй боломжийн нэгэн жишээ хэмээн сайшаан vзэж байгаа юм. Гэвч йогийн гайхамшгийг vзvvлэх нэрийдлээр бусдын толгойг эргvvлэн мунхруулдаг луйварчид дэлхий дээр олон зуугаараа байдгийг тэд vгvйсгээгvй боловч Жани-гийн бие организм тэднийг vнэхээр мухардалд оруулаад байгаа ажээ.

Тvvнчлэн Жанигийн энэ байдалд нь Энэтхэгийн зэвсэгт хvчнийхний сонирхлыг ихээхэн татаад байгаа аж. Тэд тvvний бие организмын энэхvv нууцыг нь тайлахаар судалгааны ажилдаа ханцуй шамлан орсон байна. Жани-гийн хоол, усгvй удаан байж чаддаг нууцыг нь илрvvлчихвэл магадгvй єлсгєлєн, гамшигт нэрвэгдсэн газрын ард иргэдийг тусламж иртэл эсэн мэнд, амар жимэр суухад нь туслах боломжтой болно гэж vзэж байгаа юм. Нээрээ байгалийн гамшиг борооны дараах мєєг шиг олширсон энэ цєвvvн цагт юу эс тохиолдохыг тэр гэх вэ. Ямар ч гамшиг болоход хvмvvс л хохирдог. Гамшгаас амьд vлдсэн хэдий ч тусламжийн багийнхны гарнаас атгаж амжаагvй байхдаа єлсєж цангаснаасаа болоод амиа алдана гэдэг хамгийн харамсалтай vхэл биш гэж vv? Тиймээс хичнээн ч хугацаагаар ус, хvнсгvй байгаад сурчихвал хичнээн олон хvн амьд явах хувиа эцсээ хvртэл эдлэх бол оо.



