Улаан малгайны тєлєєх тэмцэл

Бид та бvхэнд цэрэг эрийн улаан малгайны алдар, ач холбогдлын талаар дэлгэрэнгvй мэдээллийг єгч байсан билээ. Энэ нь олон хvнд давааг туулж, бие сэтгэлийн асар их тэвчээр заран, жинхэнэ цэрэг эр гэдгээ баталж чадсан дотоодын цэргийнхэнд олгодог хvндэт шагнал юм. Харин одоо Беларусийн Минскийн ойролцоох “Воловщина” – дотоодын цэргийн хуаранд 5 сарын 31-нээс 6 сарын 1-ний хооронд зохиогдсон улаан малгайны тєлєєх харгис хатуу сорилыг зэвсэгт хvчний албан хаагчид хэрхэн гvйцэтгэсэн талаарх фото мэдээллийг танд хvргэхийн сацуу єнгєрсєн жилийн євлийн босгон дээр зохиогдсон сорилтот тэмцээний дvр зургуудыг тантай бас хуваалцахаар бэлтгэлээ.
Улаан малгайны тєлєєх тэмцэл
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа
www.caak.mn (10 фото + текст)


Зєвлєлтийн vеэс єнєєг хvртэл уламжлал болон зохиогдсоор ирсэн уг сорилтын гол утга учир нь болох улаан малгай нь ОХУ-ын тусгай албаны дэд ангийн бэлэг тэмдэг юм байна. Зєвхєн олон арван хvнд давааг давж, бие сэтгэл, ёс суртахуунаараа бусдаас онцгойрч чадсан цэргvvд л улаан малгайг толгой дээрээ тавих эрхтэй болдог ажээ. Беларусийн хувьд улаан малгайны тєлєєх тэмцээнийг 1993 оноос хойш зохиож эхэлсэн байна. Энэ жил уг vйл ажиллагаанд 92 дайчин хvчээ сорьж, 12 нь улаан малгайны эзэд болж чаджээ.

Madder Beret4 www.caak.mn


Улаан малгай гэдэг нь хуучин ЗХУ-ын холбоотнууд байсан Беларус, Орос, Украин, Казахстан болон Узбекистан зэрэг улсуудын дотоодын армийн тусгай ангийн шилдэг цэргvvдийн ємсдєг байсан малгай юм. Зурагт: сорилтод оролцож байгаа цэргvvд саадны доогуур мєлхєж байна. (VIKTOR DRACHEV/AFP/Getty Images)

Madder Beret9 www.caak.mn


Улаан малгайны тєлєєх тэмцээн нь холын зайн саадтай гvйлт, буудлага, халз тулалдаан гэсэн гурван хэсгээс бvрддэг бєгєєд тус бvрийнх нь даалгаврууд жилээс жилд улам хvндэрсээр байгаа ажээ. Vvнд (VIKTOR DRACHEV/AFP/Getty Images)

Madder Beret8 622x800 www.caak.mn


2010 оны 6 сарын 1-ний єдєр. Сорилтод оролцогч Беларусийн цэрэг нулимс асгаруулах хийн манан дундуур гvйж байна. (VIKTOR DRACHEV/AFP/Getty Images)

Madder Beret7 628x800 www.caak.mn

Улаан малгайны тєлєєх тэмцэлд оролцогч дайчид хvний тэвчээрийн хязгаарт тулган боловсруулсан бие болоод сэтгэл санааны асар их дарамттай даалгавруудыг биелvvлэх шаардлагатай тулгардаг. (VIKTOR DRACHEV/AFP/Getty Images)

Madder Beret2 www.caak.mn

Тэмцээний хоёрдугаар хэсэгт ихэвчлэн тєрєл бvрийн галт зэвсгээр буудлага хийх уралдаан єрнєдєг. Харин энэ жилийн “Воловщина” цэргийн анги дахь сорилтын vеэр оролцогчид пулемёт, их буу, гар буу, автомат зэргээр буудлага хийж, ачааны машины явалт дундаас “десант буух”, даалгавраа хvлээн авахын тулд радио станцыг даалгасан долгионд тохируулах гэх мэт даалгавруудыг биелvvлжээ. (VIKTOR DRACHEV/AFP/Getty Images)

Madder Beret10 www.caak.mn

2009 оны 10 сарын 22-ны єдєр. Улаан малгайны тєлєєх уралдаанд оролцож байсан нэгэн тусгай ажилтан нулимс асгаруулагч хийн манад дундаас амьсгаа авахаар цухуйжээ. (VIKTOR DRACHEV/AFP/Getty Images)


Madder Beret3 www.caak.mn

Улаан малгайны сорилтод оролцож асан цэргvvд нулимс асгаруулагч хийн дундуур гvйлдэж байх хооронд аль хэдийнэ хvндэт малгайн эзэн болсон нэгэн тусгайгийн цэрэг калашниковоор тасралтгvй галлаж, байлдааны vеийн дуу чимээг оролцогчдын чихнээс уяж байна. Энэхvv гэрэл зургийн  2009 оны 10 сарын 22-нд Минскийн “Воловщина”- дотоодын цэргийн ангид болсон сорилтын vеэр авчээ. (VIKTOR DRACHEV/AFP/Getty Images)


Madder Beret5 800x513 www.caak.mn

Цэргvvд эхний хоёр сорилтыг давсныхаа дараа 12 минутын турш, 4 хvний халз тулаанд оролдог байна. Ингэхдээ тэд хvн бvртээ 3 орчим минут тулдаад, нэгийг ч гэсэн ялж чадвал улаан малгайны эзэн болж, ялагдсан л бол хоосон хоцордог ажээ. (VIKTOR DRACHEV/AFP/Getty Images)


Madder Beret6 800x491 www.caak.mn

Харин энэ оны 5 сарын 31, 6 сарын 1-ний єдрvvдэд болсон “Воловщина” анги дахь сорилын хоёрдугаар шатанд 49 цэрэг, гуравдугаар шатанд 33 цэрэг, харин дєрєвдvгээр шатанд 14 цэрэг тус тус тэнцэн vлдсэн байна. Сорилын тєгсгєлд Беларусийн 12 тусгай ажилтан улаан малгайны эзэн болжээ. (VIKTOR DRACHEV/AFP/Getty Images)


4
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()