Иддэг зvйл чинь таны тусгал, та бас иддэг зvйлийнхээ тусгал

2010-06-08, 16:43
33,728
Хєргєгчин доторх хvнснийх нь дvр тєрхєєр эзнийх нь дотоод ертєнц, амьдралын хэв маягийг тодорхойлохыг зорьсон Америкийн нэгэн сонирхолтой судалгаатай таныг танилцуулахаар бэлтгэлээ. “Иддэг зvйл тань таны, та иддэг зvйлийнхээ тусгал” сэдэвт энэхvv фото цуглуулгыг бvрэлдvvлэхийн тулд гэрэл зурагчин Марк Менживар нь гурван жилийн турш Америк орноор аялсан байна. Тэрээр АНУ-ын олон хотын янз бvрийн анги давхрага, амьдралын хэв маягтай хvмvvсийн гэрээр зочилж, хєргєгчнийх нь дотор юу байгааг хальсанд буулгасаар байжээ. Хамгийн гол нь Марк нь тухайн айлын хєргєгчний дотор талын зургийг яг байгаа чигээр нь, ямар нэгэн нэмэлт, засваргvйгээр дарсан байна. Ингэснээрээ хvн иддэг зvйлийнхээ тусгал нь байдаг болохыг бодитоор баталж чаджээ. Та ч гэсэн юу иднэ тvvнийхээ ул мєр болохыг эндээс ойлгох байх. Магадгvй мах иддэг болохоороо би л гэхэд єєрєє єєртєє араатан юм шиг санагдсаныг нуух юун. Гэхдээ энэхvv цомогт хvмvvс юу хийж, хэдvvлээ амьдардгаасаа шалтгаалаад юу идэж уудгийг харуулах гэсэн болохоос биш, цагаан хоолтон болохыг ч юмуу, хєргєгчєє цэвэрхэн байлгахыг уриалах гээгvй л байх л даа. Ямартай ч сонирхолтой л судалгаа юм.
Иддэг зvйл чинь таны тусгал, та бас иддэг зvйлийнхээ тусгал

Модчингийн гэр бvл/ Техас муж, Сан-Антонио хот/ Ам бvл 3/ олз ихтэй ангийн дараа хєргєгч нь хандгайн махаар дvvрчээ/ 2008 он.



Гудамжинд сурталчилгааны хуудас тараадаг нэгэн/ ганцаараа амьдардаг/ Сард 432 долларын цэвэр орлого олдог/ 2007 он.



Эх баригч- эхнэр нь/ дунд сургуулийн багш- нєхєр нь/ Техас мужийн Сан-Антонио/ ам бvл гурвуул (бас нохойтой)/ гэр бvлээрээ цагаан хоолтонгууд болсноос хойш нэг долоо хоног єнгєрєєд байх vед/ 2008 он



Тэтгэвэртээ гарсан галт тэрэгний кондуктор/ Миссисипи мужийн Жексон хот/ ганцаараа амьдардаг/ єєрийн дvvрэгт амьдардаг єндєр настангууд болон хєгжлийн бэрхшээлтэй хvмvvст халуун хоол зєєх ажил хийдэг/ 2008 он



Улаан загалмайн нийгэмлэгийн ажилтан/ Техасын Сан-Антониод/ ганцаараа амьдардаг/ орныхоо дэргэдэх шvvгээн дээр цэнэглэсэн гар буугаа тавьж унтдаг/ 2008 он.



Бармен/ Техасын Сан-Антонио/ ганцаараа амьдардаг/ єдєр бvр єглєєний найман цагт унтаад, 16 цагт сэрдэг/ 2008 он



Рестораны эзэн/ Техас мужийн Вако/ ганцаараа амьдардаг/ харааны ой санамж маш сайтай нэгэн бєгєєд юу л харна шууд л тогтоох чадвартай гэдгээ баталжээ/ 2009 он.



Єрхийн тэргvvн болон гэргий хоёрын аль аль нь кино урлагийн салбарт ажилладаг/ Калифорни мужийн Сан- Диего хот/ ам бvл гурвуул/ энэхvv гэр бvлийн ачаар Уганда дахь хvvхдvvдэд зориулсан тусламжийн санд сая сая доллар цугласан байна/ 2008 он.



Цэцэрлэгч /Индиана мужийн Форт Вейн хот/ ганцаараа аж тєрдєг/ Хvмvvсийн дунд биш халуун рашаанд ганцаараа орохдоо л хамгийн их аз жаргалыг мэдэрдэг нэгэн/ 2008 он.



Олон нийтийн байгууллагын сайн дурын ажилтан/ Техасын Сан-Анжело хот/ ганцаараа амьдардаг/ хоёр нvд нь хараагvй/ 2007 он.



Мэдээ алдуулагч эмчийн гэр бvл/ Техасын Форт Ворс хот/ ам бvл гурвуул/ бага хvv нь Аляскад ажилладаг/ зургийг талархлын баярын маргааш єглєє нь авсан/ 2007 он.



Тvргэн хоолны газрын тогооч/ Техасын Марафон/ ам бvл хоёр/ энэ тогооч эмэгтэй хэвтээ байрлалаар 130 суниаж чаддаг аж/ 2007 оны зураг.



График дизайнер/ єєрийн гэсэн типографтай/ ам бvл хоёр/ www.DeliverUsFromLiberals.com  (АНУ-г либерал vзлээс чєлєєлье)- сайтыг vндэслэгч/ 2008 он.



Сургуулийн замын хєдєлгєєнийг зохицуулагч/ хєгшчvvлийн асрамжийн газрын асрагч/ Техасын Остин хот/ ам бvл зургаа/ гурван насанд хvрсэн хvvхэд нь ээж аавтайгаа цуг зургуулаа талбай багатай гэрт амьдардаг/ 2007 он.



Сэтгvvлч/ дизайнер/ сургуулийн багш/ ам бvл гурав/ Техас мужийн Остин/ орон нутгийн сониндоо нийтлэл бичиж єгдєг/ 2009 он.


Коллежийн оюутнууд/ Техас мужийн Вако хот/ ам бvл гурвуул/ Death metal стилийн хамтлагт бємбєрчин хийдэг/ 2009 он.



Сургуулийн хєл бємбєгийн багийн дасгалжуулагч/ нийгмийн ажилтан/ Хьюстонд амьдардаг/ мєн чєлєєт цагаараа ижил хvйстнvvдийн клубт зєвлєгєє єгдєг/ 2008 он.



Цэнгэлдэх хvрээлэнгийн эзэн/ Техас мужийн Эллайн хот/ ганцаараа амьдардаг/ Дэлхийн II дайны vед барьцаалагдаж байсан/ 2007 он.



2
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()