Сайхан тєрсєнєєсєє болоод ажлаасаа халагдсан бvсгvй

Єнгєрсєн оны наймдугаар сард “Citibank”- банкаас халагдсан Нью – Йорк хотын нэгэн оршин суугч бvсгvй “хэтэрхий сайхан тєрснєєс нь болоод ажлын байрнаас нь огцруулсан хэргээр” хуучин ажлын байраа шvvхэд єгєєд байгаа ажээ. Дебралия Лорензана хэмээх энэ бvсгvйн царай зvс нь vнэхээр цэвэрхэн, дур татам бєгєєд бие хаа нь ч эр хvн болгоны мєрєєдлийн биелэл гэлтэй харагдлаа. Харин “гоо сайхан ертєнцийг аврана” гэдэг vг байдаг атал яахлаараа тэр том банк нэгэн сайн ажилтнаа зєвхєн “хэтэрхий сайхнаас” нь болоод халчихдаг байна? Хорвоо дээр ховорхон тохиох ийм нэгэн хачирхалтай явдлын талаар дэлгэрэнгvй мэдээллийг хэргийн гол тvлхvvр болсон ер бусын гоо vзэсгэлэнгийн эзний тєрхvvдтэй хамт хvлээн авна уу. Учир нь олдохгvй ертєнц дээр хєєрхєн тєрєх нь царай муутай тєрєхєєс ч илvv хэцvv юм уу даа.
Сайхан тєрсєнєєсєє болоод ажлаасаа халагдсан бvсгvй
Хит кинонууд 50% хямдарлаа!
Хаах
Сурталчилгаа



Дебралия Лорензана єєрийгєє ардчилсан Америкад єнєєг хvртэл далд хэлбэрээр оршсоор байгаа жендерийн шудрага бус vзлээс болж халагдсан гэж vзэж байна. Тэрээр уг банкинд ажилладаг байхдаа vргэлж л ажил хэрэгч байдлаар хувцаслаж, дипломат ёс суртахуунаас халилгvй биеэ авч явдаг байснаа батлаад, харин банкны эрэгтэй ажилчид тvvнийг яаж ч хувцасласан байсан vргэлж эрээ цээргvй харц чулуудан, удирдлагууд нь гадаад байдлыг нь элдвээр гоочилдог байсан гэжээ. Лорензана нь 2008 оны 9-р сараас Citibank-д банкны клеркээр ажилд орсон байна. Ажилд орсон цагаас нь хойш салбар банкных нь менежер болон тvvний туслах нь Дебралия-гийн гадаад vзэмжийг хэт анхаарал татсан хэмжээн шvvмжилж, хувцаслах хэв маягийг нь vргэлж зааж зааварласаар байсан болохыг гомдол гаргагчийн ємгєєлєгч хэлж байна.
Тvvнчлэн Лорензанагийн ємгєєлєгчийн хэлснээр ажилладаг байсан салбарынх нь менежер тvvнийг бариу свитер, торгомсог цамц, харандаа хэлбэрийн банзал гэх мэтийн жирийн ажил хэрэгч эмэгтэйн ємсдєг хувцаснуудаас татгалзахыг удаа дараа шаардаж байжээ. Тэр битгий хэл банкны эрэгтэй ажилчдын анхаарлыг хэт татдаг тул зєвхєн Лорензанаг л ажилдаа ирэхдээ энгийн, албаны маягийн єндєр єсгийтийг ємсєхийг нь хориглож байж. Учир нь тэднийхээр бол єндєр єсгийтэй гутал бvсгvйн гоолиг биеийг улам тодотгож, эрчvvдийг нь ажлаа умартан, зєвхєн тvvнрvv ширтэхэд л хvргэдэг байсан юм байх.



Офисын зарим бvсгvйчvvд тvvнээс ч илvv задгай бєгєєд тачаангуй байдлаар хувцасладаг болохыг Дебралия Лорензана удирдлагадаа хэлэхэд тэд єєдєєс нь: “бусад бvсгvйчvvд хичнээн гоё ч эрчvvдийг ажлаас нь сатааруулж, анхаарлыг нь чам шиг бvрэн сарниулахуйц хэмжээнд харагдаж чаддаггvй”- гэж хариулжээ. Ингээд цєхрєнгєє барсан бvсгvй компанийхаа тєв удирдлагад єргєдєл гаргаж, удалгvй єєр салбарт шилжсэн боловч дээрхтэй адил асуудлууд тvvнийг орхиогvйгээр зогсохгvй хэдэн сарын дараа “бvрхэг” шалтгааны улмаас ажлаасаа халагдахад хvргэсэн байна.
Харин ажлын газрынх нь удирдлагууд Лорензанаг “vйлчлvvлэгчдийг татах увидастай бєгєєд тvvний ажиллаж байсан банкны салбарын эрэгтэй vйлчлvvлэгчдийн тоо эрс єссєн”- гэдгийг гэрчилжээ. Ямартай ч гомдол гаргагч Дебралия Лорензана болон Citibank-ны хоорондын энэ асуудлыг удахгvй болох арбитрын шvvх хурлаар нэг тийш нь шийдэх юм байна. Одоогийн байдлаар банкны удирдлагууд шvvхэд гаргасан бvсгvйн гомдолд ямар нэгэн хариу мэдэгдэл хийгээгvй байгаа аж.















13
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()