О.Ананд - “Аавдаа хэлэх vг”, “Цэцгэн эрхи” (Шууд vзэхээр!)

2010-06-09, 00:07
60,123
Би Б.Лхагвасvрэн ах шиг шvлэг бичиж, Д.Сосорбарам ах шиг шvлэг уншихыг мєрєєддєг хэмээн хэлж байсан Одбаярын Ананд хэмээх биендээ баймгvй авьяас билэгтэй, насандаа ахадмаар хєдєлмєрч хvvгийн хvмvvсийн сэтгэлд хоногштол уншсан “Цэцгэн эрхи”, “Аавдаа хэлэх vг” хэмээх хоёр видео клипийг шууд vзэхээр орууллаа. Та энэ бичлэгийг vзсэн ч байж магад гэхдээ дахин дахин сонсоод баймаар маш гоё бvтээл болж чадсан юм. Олон жилийн ємнє таних багийн нэгэн танилтайгаа харилцсаны дараа би энэ хоёр бvтээлийг та бvхэндээ хvрэгмээр санагдлаа. Бид бvхний сэтгэлд бурхан болон мєнхєрсєн аав, ээжийн талаар єгvvлэх боловч бидний эргэн тойронд магадгvй танд тохиосон тэр л саарал тvvхийг энд хvvрнэх ажээ. Магадгvй єнгєрсєн бvхнээ дурссан зєвхєн би биш олон хvний зvрхэнд ухаарал уярал мэдрээсэй гэж бодон энэхvv мэдээллийг оруулсан юм шvv. Баярлалаа Анандаа...
О.Ананд - “Аавдаа хэлэх vг”, “Цэцгэн эрхи” (Шууд vзэхээр!)
Хит кинонууд 50% хямдарлаа!
Хаах
Сурталчилгаа

Ананд - Цэцгэн эрхи


Бичсэн Б.Лхагвасvрэн - "Цэцгэн эрх"

Ээжээ
Ээжээ таны цаст цагаан
Гантиг єлмийд тань
Цэцгэн эрх єргєе гэж
Цэцэг тvvлээ
Таны
Сайхан сэтгэлээ олдог байсан
Номин талаас
Сайн мууг ялгалгvй сэрvvцдэг
Vvлэн сvvдэр дороос
Эзгvйд минь миний дууг сонсдог
Эрх танхай
Цэнхэр горхины хєвєєнєєс
Цэцэг тvvлээ
Цэцэг тvvхдээ би
Уйлж тvvлээ
Унсан харууслын нулимс
Онсон цэцэг бvрийг олж тvvлээ
Таньдаа
Цэцгэн эрх єргєе гэхэд
Нэгэн зуны байтугай
Нэгэн зууны цэцэгс ч vл хvрэлцэнэ
Сайхан ижий минь
Санчигандаа єнчин хяруу бий
Эх минь
Орчлонгийн єнє мєнхийн шvvдэр дор
Одлоо гэж зvvдэллээ
Одод хийссэн vхлийн хар шуурганд
Осголоо гэж хайллаа
Ээжээ би таныгаа
Мянган vндэсний  vзvvр бvхэнд шингнэж
Мандах нарны зvг урганаа гэж уужирлаа
Ирэх шаргал vрээ
Эртэшгvй цагаан цолмон болж
Эхлэл бvхний манлайд
Гялалзана гэж тайтгарлаа
Ижий минь та
Хагцалаар чулуужсан аялгуу
Халуун нараар царцсан сvv
Ээжээ
Би таны vргэлжлэл...


Ананд - Аавдаа хэлэх vг


Шvлэгийг Б.Урангоо, аяыг Ч.Бямбабаяр, дуулсан О.Намуун

Энэ бvтээлvvдийг манай "Радио" булангаас єндєр чанартайгаар сонсох боломжтой юм.


3
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()