Дэлхийн хамгийн налуу барилга

Их бvтээн босголтын ер бусын идэвхитэй аянг эхлvvлээд удаагvй байгаа ч архитектурын хамгийн гайхалтай бvтээлvvдийн цуглуулга, Дэлхийн vлгэр жишээ хотуудын нэг тєдийгvй бараг л бодит амьдралын дундах vлгэрийн орон болж чадсан Арабын Нэгдсэн Эмиратын Абу Даби хотруу гаднаас ордог хэсэгт саяхан баригдаж дууссан "Capital Gate" нь налуу байдлаараа Пизаны цамхагийг ардаа орхиж, “Дэлхийн хамгийн налуу барилга” гэсэн тодотголоор Гиннесийн амжилтын номонд бvртгэгджээ. Тєрєл бvрийн зориулалтаар ашиглахад тохиромжтой уг тэнгэр баганатсан барилга нь Abu Dhabi National Exhibitions Company – ийн ємч бєгєєд тєслийг нь RMJ хэрэгжvvлжээ. Capital Gate- гэх уг барилгын нэрийг орчуулбал “Нийслэлийн хаалга” гэсэн утгатай vг болохыг та мэдэж байгаа байх. Энэ нэрийг уг цамхагийн хотын “vvдэн” дээр баригдсанаас нь болж єгчээ. Єєрєєр хэлбэл байрлалаас нь болж Capital Gate хэмээсэн юм байна. Ингээд Дэлхийн хамгийн сvvлийн vеийн шилдэг тєдийгvй хєрстийн гадарга дээрх хамгийн налуу барилгын талаарх дэлгэрэнгvй фото мэдээлэлтэй танилцана уу.
Дэлхийн хамгийн налуу барилга
Та задлахад бэлэн үү?
Хаах
Сурталчилгаа


Capital Gate Abu Dhab барилгын налуугийн хэмжээ нь Италийн алдарт “Пизаны цамхагийнхаас” 4,5 дахин илvv ажээ. Пизаны цамхаг нь хойд зvгрvv 4 градусаар налсан байдаг бол Аби Даби дахь уг 35 давхар байшин нь мєн зvгрvv 18 градусаар хазайсан бvтэцтэй юм байна.

Capital Gate in Abu Dhabi, United Arab Emirates


Vapital Gate – ийн эхний арван хоёр давхар нь энгийн барилга шиг яг эгц дээрээсээ давхарлагдсан, энгийн тэгш хэмтэй юм байна. Харин 12 оос дээш давхруудыг нь 30-140 см-ээр хойд талруу нь бага зэрэг илvv гарган давхарласаар, яваандаа ийм налуу цамхагийг бий болгож чаджээ.



Capital Gate Abu Dhabi-д “Hyatt”- хэмээх таван одтой зочид буудал ажиллах бєгєєд, цаана нь премиум зэрэглэлийн албан газрын зориулалтаар ашиглах боломжтой 20 мянган метр квадрат талбай  илvv vлдэх юм байна.

capital_gate_abu_dhabi05.jpg

capital_gate_abu_dhabi06.jpg

capital_gate_abu_dhabi07.jpg

capital_gate_abu_dhabi08.jpg

capital_gate_abu_dhabi12.jpg

capital_gate_abu_dhabi13.jpg


Строительство Capital Gate

Одоо харин Арабын Нэгдсэн Эмиратын Абу Даби-д баригдаж байгаа Capital Gate цамхагийн гvйцэтгэлийн явцтай танилцана. Энэхvv Дэлхийн хамгийн налуу барилга ашиглалтанд ороход, дотор болон гадаад дvр зургийг нь дэлгэрэнгvй хуваалцах боломжоор таныг дутаахгvй гэдэгтээ итгэлтэй байна.

capital_gate_abu_dhabi_construction03.jpg

capital_gate_abu_dhabi_construction07.jpg

capital_gate_abu_dhabi_construction05.jpg

capital_gate_abu_dhabi_construction06.jpg

Capital Gate construction

Мєн орчин vеийн Абу Даби-гийн хамгийн сvvлийн vеийн архитектурын сонирхолтой бvтээлvvдтэй таныг танилцуулъя.

Abu Dhabi Skycrapers

Абу Даби-гийн тэнгэр баганатсан барилгууд.

abu_dhabi_skyscrapers02.jpg

abu_dhabi_skyscrapers03.jpg

Абу Даби хотын фонон дээрх Шахын ордон.



«Абу Даби-Этихад-Формула-1» - авто – дром.

Saadiyat Island, Abu Dhabi

Saadiyat Island  буюу “Аз жаргалын арал” хэмээх бvтээн босголтын тєсєл. Энэ нь Абу Дабигаас холгvй орших Персийн булан дахь хиймэл арал юм.

27 км квадрат талбайтай уг хиймэл арал нь дэлхий дахиныг хамарсан соёлын тєв болох ёстой хэмээн эзэмшигчид нь бодож байгаа аж.

abu_dhabi_saadiyat_island_arts_centre_render.jpg

Харин одоо та Saadiyat арал дээр баригдах гайхалтай байшингуудын нэгнийх нь урьдчилсан дvр зургийг харж байна. Захи Хадид (Zaha Hadid)-ын дэвшvvлсэн саналын дагуу баригдах энэ байшинд Performing Arts Center байрлах ажээ.

Эцэст нь Абу Даби-гийн хєрсєн дээр тун удахгvй сvндэрлэх ирээдvйн барилгын тєслvvдийн дvр зургийг таны ємнє дэлгэе.

abu_dhabi_construction_projects01.jpg

abu_dhabi_construction_projects02.jpg

abu_dhabi_construction_projects03.jpg

abu_dhabi_construction_projects04.jpg

abu_dhabi_construction_projects05.jpg

Sky Bridge Hotel, Abu Dhabi

Абу Даби дахь 264 єрєєтэй Sky Bridge Hotel-ын барилга. Эйтан Кауфман (Eytan Kaufman)-ы дэвшvvлсэн тєслєєр баригдах уг ер бусын архитектурын бvтээлийн vйл ажиллагаа нь санхvvгийн бэрхшээлээс болоод тvр зогсоод байгаа юм.



Ирээдvйн Аби Даби хотын загвар.

Видео.




1
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()