“Тоон олонлогийг эмхлэх нь” буюу ер бусын бvтээлvvд

2010-06-17, 21:23
18,386
АНУ-ын Нью-Йорк хотноо ажиллаж, амьдардаг солонгос бvсгvй Жин Шин (Jean Shin) нь их хотын оршин суугчдын єдєр бvр хэрэглэдэг гарын доорх эд зvйлсээс хэрэгцээгvй болсныг нь цуглуулан, сэтгэлийн гvнд нэвтэрсэн гайхалтай урлагийн бvтээлvvдийг туурвидаг нэгэн юм. Тvvний урын санд борооны эвдэрхий шvхэр, хуучирч элэгдсэн хувцас, хуучирсан арьсан гуталнууд, тєрєл бvрийн эмний хайрцаг гээд аль ч хогийн саванд тvм бумаараа хєглєрдєг тєрєл бvрийн эд зvйлсээр бvтээсэн ер бусын туурвилууд байдаг. Жишээлбэл тэрээр vй олон эвдэрхий пянзыг цуглуулан “Дуу авианы давалгаа” хэмээх тvрэн ирэх усыг санагдуулам бvтээлийг урласан нь далд санааг агуулсан гойд баримал болоод зогсохгvй юу ч бишээс, юмыг бий болгохыг ур ухааныг тvмэнд таниулсан гэлтэй. Ингээд Жин Шин хэмээх энэхvv авъяаслаг солонгос бvсгvйн битvv санааг агуулсан, хотжилтыг далдуур шvvмжилсэн эгэл биш бvтээлvvдийн vзэсгэлэнгээр хамтдаа аялцгаая.
“Тоон олонлогийг эмхлэх нь” буюу ер бусын бvтээлvvд
БЭЛЭГТЭЙ КИНО!
Хаах
Сурталчилгаа
jean-shin-2.jpg

Урлаг хэзээд, хаана ч оршиж байдаг, тэр битгий хэл хэнд ч хэрэгцээгvйд тооцогдсон эвдэрхий эд зvйлс, хамгийн бохир хогийн саванд хvртэл урлагийн тэнгэрлэг оршихуй хэзээд байдаг гэдгийг Жин Шиний бvтээл бvрээс ойлгож болно. Огт хэрэгцээгvй болсон эмний хайрцагнуудаар урласан тvvний єндєр цамхагууд, дээд зэргийн анхаарал, тєвлєрєл, чимхлvvр хєдєлмєлмєрийнх нь vр дvнд бий болсон зvгээр хуучин хувцасны цуглуулгаар хийсэн “уран зураг”-нууд нь vнэхээр урлаг хэзээд, хаана ч оршдогийг vзсэн хэнд ч хэлээд єгєхєєс аргагvй ажээ.

Энэ шавилхан солонгос бvсгvйн vзэсгэлэнгvvд нь Нью-Йоркийн New Museum of Contemporary Art, the Museum of Art and Design, the Museum of Fine Arts (Houston), the Museum of Fine Arts (Boston), Asia Society and Museum, The Brooklyn Museum, Sculpture Center, Socrates Sculpture Park болон Frederieke Taylor Gallery гэх зэрэг томоохон газруудад “ногоон гэрлээр” гардаг байна.

jean-shin-3.jpg

jean-shin-4.jpg

jean-shin-5.jpg

jean-shin-6.jpg

jean-shin-7.jpg

jean-shin-8.jpg

jean-shin-9.jpg

2.jpg

jean-shin-chemical-1.jpg

jean-shin-chemical.jpg

1.jpg

Textile:

textile-1.jpg

Тvvнчлэн танд бонус болгож, хоёр жилийн ємнє гарч байсан тvvний Textile хэмээх євєрмєц бvтээлийг танилцуулж байна. Энэ нь компютерийн гарны товчлууруудыг хэлхэн хийсэн урт, єргєн “даавуу” юм. Энэ бол зvгээр л нэг, хэрэгцээгvй болсон юмыг дэмий нийлvvлж, олныг мунхруулах зорилготой бvтээл огт биш юм. Тэрээр блогт эзлэгдсэн мэдээллийн орон зайг дэндvv гашуунаар, бас илт ширvvнээр илчлэн харуулсан нь энэ ажээ. Vнэхээр єєрийнхєєрєє, бас євєрмєцєєр vгээ хэлж чаддаг сvрхий авъяастан аж.

textile-2.jpg

textile-4.jpg

Албан ёсны сайт нь. www.jeanshin.com.


Видео.




0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()