Монголын vзэсгэлэнт охид (86 фото) №100

Сайхан амарч байна уу найзуудаа, зуны сайхан энэ орой хамгийн дуртай ажлаа хийгээд, тэр дундаа сайтынхаа хамгийн гоё нийтлэлийг бэлтгээд сууж байгаадаа маш их баяртай байна. Нэг л мэдэхэд та бvхнийхээ хvсэн хvлээж vздэг "Монголын vзэсэглэнт охид" цувралын100дахь дугаарыг толилуулж байна шvv дээ. Анхны дугаараа 2007 оны 7 сарын 9-нд хvргэж байсан санагдана. 3 жилийн ємнє гээд бодохоор цаг хугацаа vнэхээр хурдан єнгєрчээ. Ямар нэгэн 25, 50, 100 гэсэн тоо дээр хvмvvс нилээд ач холбогдол єгч тэдэн жилийн ой гэж тэмдэглэдэг. Саакын хувьд энэ нийтлэлийнхээ 100 дахь дугаарыг энэ удаа даруухан єнгєрvvлэхээр шийдлээ. Гэхдээ нэгэн сайхан нартай єдєр та бvхэнтэйгээ хамтран гоё зvйлийг хийнэ гэдэгтээ итгэж байна. Уучлаарай сэтгэл хєдлєєд та бvхэндээ сонирхолтой байх болов уу гээд, "Монголын vзэсгэлэнт охид" цувралын талаар бяцхан тvvх дэлгэсэн байгаа.
Монголын vзэсгэлэнт охид (86 фото) №100
Wi-Fi төхөөрөмж шинэчлэгдлээ!
Хаах
Сурталчилгаа
Бяцхан тvvх.
Хоёр найзтайгаа долоо хоногын амралтаараа (2007 оны 7 сар) хамт явж байтал тэр хоёр маань компьютер тоглоом ярьж байгаад гэнэт бооцоотой тоглохоор шийдэж, тэр єдрийн зорьсон зорилгоо тvр хойш нь тавьж, pc тоглоомын газар орохоор болсон юм. Тэднийг тоглож дуусахыг хvлээх зуураа, интернетэд холбогдсон компьютер дээр сууж, сурсан зангаараа элдэв янзын сайт ухаж байтал нэг блог дээр бага ястан охидын vнэхээр сайн авсан 100 гаран зураг галлерей дотор нь байгааг олж хараад, яагаад сайт дээрээ мэдээ болгон оруулж болохгvй гэж бодогдон хаягыг нь мэйлрvvгээ илгээчихлээ. Vнэхээр євєрмєц тєрхтэй хєєрхєн охид байсан шvv (тэдгээр зургийг vзэхийг хvсвэл ЭНД дараарай.). Ингээд тэр долоо хоногийн амралт дуусч ажлын шинэ єдєр эхэлж, єєрт ирсэн шинэ зургуудыг сайт дээр оруулахдаа ямар нэр єгєхєє мэдэхгvй баахан сууж байгаад, энэ охидууд чинь бидний л удам шvv дээ гэж бодогдон "Монголын vзэсгэлэнт охид" хэмээн нэрлэж, энэ цувралын эхлэл тавигдсан юм даа. Зарим нэгэн хvмvvс энэ нийтлэлийн чинь нэр зохихгvй байна. Энд охид биш хvvхнvvд байна гээд л шvvмжилдэг. Гэхдээ энэ цувралд багтаж буй бvх эмэгтэйчvvд эх орныхоо, ээж аавынхаа охин нь юм шvv дээ.

Монгол охид маань хєєрхєн болсон гэж хvмvvс ярьцгаадаг л байсан. Харин би энэ цувралыг эхлvvлчихээд хvмvvс ямар их vзэж, санал сэтгэгдэл бичиж байгааг хараад жинхэнэ Монгол охидынхоо зургуудыг оруулж байхаар шийдэж билээ. Гэхдээ удахгvй охидын зураг дуусч, энэ нийтлэл хол явахгvй байх даа гэж бодож байтал хєєрхєн охидын зургууд улам ихээр ундарсаар ... Тэр vед л Монголын минь охид ямар хєєрхєн болоо вэ, гоо сайхныхаа тєлєє ямар их тэмцдэг болсон юм бэ гэдгийг улам илvvтэйгээр мэдэрч билээ. Олон хvн Монголынхоо охид бvсгvйчvvдээр бахархаасай. Тэдний зєв сайн талыг олж хараасай гэж энэ цувралыг 100 дугаар хvртэл бэлтгэсэн тvvхтэй. Дэмий нуршуу зvйл бичиж залхаасан бол уучлаарай, гэхдээ єнєєдєр чинь vзэсгэлэнт охидын маань 100 насны єдєр шvv дээ хэхэ...   Харин одоо шинэ буюу 100 дахь дугаарын сэтгэл татам инээмсэглэх єхєєрдєм хєєрхєн охидоо хvлээн авна уу.

Энэ дууг сонсоод зургуудаа vзээрэй.


















































































































































































Бvсгvйчvvддээ.
Навчисаа нємєрсєн модод шиг зуу зуун бvсгvй
Намар намрын гуниг тээн цонхон дээрээ зогсож байгаа
Над шиг залуус мянга мянгаараа хайр євєртлєєд
Намар дууссан гэж шивнэсээр очиж яваа

Хоног хугацаа єнгєрсєєр хавар ахиад л ирнэ
Хонгор минь битгий гунигла чи дахиад л дурлана
Яг минийх шиг дурлал сая саяараа ирж явахад
Яах нь вэ намайг, цонхон дээрээ хvлээх хэрэггvй...

Зураг хvлээн авах мэйл хаяг. caakmn1@yahoo.com

1
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()