Хамгийн ер бусын метрогоор аяласан нь...

Стокгольмийн метрог (Stockholms tunnelbana) дэлхийн хамгийн урт урлагийн галерей гэж нэрлэдэг байна. Ойролцоогоор уг метроны 100 буудлаас 90 буудал нь гадны жуулчид болон зочидод урлагийн олон тєлєєл тєрлvvдтэй танилцах боломж єгдєг ажээ. Энд vлгэрийн агуунууд (ихэнх буудлууд нь хадыг єрємдєж агуу мэт хийгдсэн), тєрєл бvрийн vзмэрvvд, классик архитектурын булангууд, ханын рельефvvд, шигтгэмэл зурагнууд, граффитууд, тэр тусмаа дvрс бичлэгvvд байдаг. Хэдэн зуун уран бvтээлчид єєрсдийн бvтээлээ стокгольмийн метронд єгдєг байна. Урд нь засгийн газар газар доорх галерейд ойролцоогоор 1,5 сая долларын хєрєнгє оруулалт жил болгон хийдэг байжээ. За ингээд энэхvv гайхалтай метро гэхээсээ илvv урлагийн музей болсон буудлуудаар хамтдаа аялацгаая.
Хамгийн ер бусын метрогоор аяласан нь...
ХЯЗГААРГҮЙ АМЬДРАЛ!
Хаах
Сурталчилгаа

T-Centralen буудал.


Ханууд нь цэнхэр єнгєєр будагдсан бєгєєд хvнхэрvvд дээр нь хєх єнгийн навчтай мєчєрний дvрсvvдийг болон барилгачдын сvvдрийг дvрсэлсэн байна. 


Stockholms tunnelbana нь нийтдээ 3-хан шугамтай: цэнхэр (Bla Linjen), Улаан (Roda Linjen), ногоон (Grona linjen). Энэ гурван шугамууд нь тємєр замын тєв (Central Station) болон тєв автовокзал (CityTerminalen) хоёрын байрласан T-Centralen буудал дээр ирээд салцгаадаг.


Энэ газрыг мєн Stockholm C. гэж нэрлэх бєгєєд эндээс Стокгольмын, Шведийн, Скандинавийн ямар ч цэгт хvрч болдог мєн (тємєр замаар, автобусаар аль аль наар нь) аль ч нисэх онгоцны буудалруу хvрэх ба тэндээсээ цаш хvссэн зvгтээ явж болох юм.


Мєнхєрсєн барилгачид метро.


Vreten буудал. Буудлыг єрємдєж хийсэн хаднуудаас тэнгэрийн хєх єнгєтэй шоонууд шал хана тааз гээд хаа сайгуй цухуйсан байна.


Самбар дээр дараагийн галт тэрэг ирэх vлдсэн хугацааг харуулсаар байна.


Solna centrum буудал.


Хамгийн єнгєлєг буудлуудын нэг нь. Тод улаан болон ногоон єнгєєр будагдсан байна.


Энэхvv буудлын харуулж байгаа гол санаа нь хvмvvсийг хэрхэн ой моддыг тайрч байран дээр нь амьдарч байгаа илэрхийлсэн юм. Нэг талаасаа буудал нь битvv ой модыг дvрсэлсэн, гол хэсэгтээ ой модыг тайрч байшин барьж буйг, нєгєє хэсэгт нь хvмvvс аль хэдийнээ орон зайг эзлэн ажиллаж амьдраад эхэлсэн талаар харуулсан байдаг.


Цахилгаан шатнууд нь нэгэн маш аятайхан тохиргоотойгоороо онцлог юм байна. Ямар вэ, гэвэл: хvнгvй байхдаа зогсонги байдалд ороод, дээр нь зорчигч хєл тавимагц урсаж эхэлдэг ажээ. Тиймээс гадаад дотоодоор аялж, нvд тайлахаар шийдсэн уншигч та одоо хаа газрын харанхуй метроны буудалд урсдаг шат нь ажиллахгvй байвал хvнээс асуух гэж гvйхийн оронд, юун тvрvvнд шатан дээр эхлээд зогсоод vзэх хэрэгтэй гэдгээ мэдэж авсан биз ээ.


Kungstradgarden - “Хатан хааны цэцэрлэг” нэртэй буудал. “Уулын хааны агуу” гэсэн байдалтай хадны уран зургаар дvрслэгдсэн.





















Урсдаг шатнаас нь гадна энд мєн цахилгаан шатнууд хvртэл байгаа. Тэдгээрийг хvvхдийн тvрдэг тэрэгтэй хvмvvс болон ачаа тээштэй хvмvvс их хэрэглэдэг аж.


Лифт шууд гадаргуу дээр гарч ирдэг. Явган хvний замд нэг шилэн бvхээг зогсож байгаа нь хачирхалтай харагддаг. Тийшээ хvн ороод доошоо буудаг байна.


Москвагийн метро-г vзсэн хvн бол стокголмийн метронд тєєрнєє гэж байхгvй.


Хаа сайгvй хачирхалтай заалтууд байдаг. Гэхдээ тэднийг анхааралтай унших хэрэгтэй.


Тvvнээс гадна шугамнууд хэд хэдэн чиглэлд салаалдаг гэдгийг маш сайн анхаарах хэрэгтэй. Эрvvл ухаантай хvн хийхэд ч хэцvv, хотын захын метронд суучих магадлал єндєртэй.







Буудлын нэрийг маш тааламжтай гоё хоолоотой эмэгтэй дууддаг.


Stockholms tunnelbana нь vvрийн 05:00 цагаас шєнийн 01:00 хvртэл, баасан болон хагас сайнд шєнийн 04:00 хvртэл ажилладаг.


Галт тэрэгний тасалбарыг худалдаалахад єєрийн гэсэн онцлогтой. Стокгольм нь 3 тээврийн бvсэд хуваагдсан бєгєєд бvсvvдийн тасалбарууд нэг цагийн хугацаанд бvх тєрлийн тээврийн хэрэгсэлд хvчинтэй. Тасалбарыг метроны буудлын зохион байгуулагчаас болон SL тєвvvдээс мєн Pressbyra сvлжээний мухлагуудаас, автобусны буудал дээр байрлах билетний машинаас, эсвэл SMS-ээр авч болдог байна. (1 биллет нь 2,6 доллар).


Мєн тvvнчлэн 100 кроноор 24 цагийн турш бvх тєрлийн тээврийн хэрэгслээр аялах боломж олгодог тусгай жуулчны билет авч болно. Метро руу орох замд эрх бvхий хvмvvсд зориулсан маш гайхалтай хvрдэн хаалганууд байдаг байна. Бусад зорчигчид зохион байгуулагчийн шилэн бvхээгний хажууд байрлах автомат хаалгаар зохион байгуулагчаас авсан тасалбраа хэрэглэн орцгоодог аж.


Hallonbergen буудал нь хvvхдийн зурагний стилээр чимэгдсэн байдаг.





Буудал дээр байрлах авангард vзмэрvvд.











Tensta буудал дээрх антарктийд маягийн зохиомж.


Huvudsta буудал. Чимэглэл нь ногоон шинэ жилийн баярын тоглоомтой гацуурыг дvрсэлсэн байна.




Шведийн метро ямарч чимээ шуугиангvй. Метро хєдлєж байх vеэр хvссэнээрээ тайван ярилцаж болно.






6
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()