Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook

Макнотын сvvлт одыг 2006 оны 8 дугаар сард Австраль-Британий одон орон судлаач Роберт Макнот нээж илрvvлсэн аж. Энэхvv урт удаан мєчлєгтєй сvvлт од нь сvvлийн 40 жилд нээгдсэн хамгийн тод харагдах сvvлт од бєгєєд эхэндээ сvvлт одыг олж харахад тєвєгтэй байсанд одон орон судлалын сонирхогчид 1 сарын эхэнд телескоп буюу огторгуйн дурангаар богинхон хугацаанд тvvнийг олж харна гэж найдацгааж байв. Дуран авигаар зэвсэглэгдээгvй энгийн ирэгдийн хувьд энэ талаар нэг ч vг яригдахгуй байлаа. Гэхдээ гэнэтийн явдал болж 12 сарын дундуур тvvний гэрэл тєлвєлсєн хугацаанаас урьдаж нилээд хэдэн одны дайтаа томоор гэрэлтэж эхлэн 2007 оны 1, 2 дугаар сард бємєрцгийн хойд хагаст амьдардаг оршин суугчид уг сvvлт одыг ямар ч тоног тєхєєрємжний оролцоогvйгээр нvдээрээ тэр тусмаа єдрєєр ажиглацгаасан байна.
Хамгийн анхны уг сvvлт одны зургийг Оросын одон орон судлалын сонирхогчдоос "Кубан" клубын гишvvн Александр Иванов 2007 оны 1 сарын 5 -нд олж харжээ. Макнотын сvvлт одны толгой нь маш vзэсгэлэнтэй ногоон туяатай ба хэмжээгээрээ Бархасвадь гарагийн диаметртэй тэнцvv бєгєєд сvvлнийх нь урт хэдэн сая км хvрдэг аж.
Хамгийн анхны уг сvvлт одны зургийг Оросын одон орон судлалын сонирхогчдоос "Кубан" клубын гишvvн Александр Иванов 2007 оны 1 сарын 5 -нд олж харжээ. Макнотын сvvлт одны толгой нь маш vзэсгэлэнтэй ногоон туяатай ба хэмжээгээрээ Бархасвадь гарагийн диаметртэй тэнцvv бєгєєд сvvлнийх нь урт хэдэн сая км хvрдэг аж.

Галлейн сvvлт од. Эргэлтийн хугацаа 75,31 жил. Хамгийн сvvлд нартай хамгийн ойртсон хугацаа нь 1986 оны 2 сарын 9-нд байсан, дараагийн нартай хамгийн дєхєх єдєр нь 2061 оны 7 сарын 28 байх юм байна. Vvсгэж буй солирын урсгалууд нь Акварид болон Орионид юм.

Энкийн сvvлт од. Эргэлтийн хугацаа нь 3,3 жил. Нартай хамгийн сvvлд ойртсон єдєр нь 2007 оны 4 сарын 8. Vvсгэж буй солирын урсгалууд нь Тауридууд.

Биелын сvvлт од. Алдагдсан богино мєчлєгтэй сvvлт од юм. 1846 онд уг сvvлт одыг 2 хэсэгт хуваагдаж байгааг илрvvлсэн бєгєєд хэсгvvд 1852 онд хоорондоо 2,8 сая км зайд салцгаажээ. Сvvлд нартай хамгийн ойр очсон єдєр нь 1852 оны 9 сарын 23.

Фаягийн сvvлт од. Эргэлтийн vргэлжлэх хугацаа 7,55 жил. Сvvлд нартай хамгийн ойрхон дєхсєн єдєр 2006 оны 11 сарын 15. Дараагийн нартай дєхєх єдєр: 2014 оны 5 сарын 29.

д’Арре- гийн сvvлт од. Эргэлтийн vргэлжлэх хугацаа: 6,53 жил. Сvvлд нартай хамгийн ойрхон дєхсєн єдєр: 2008 оны 4 сарын 14. Дараагийн нартай дєхєх єдєр: 2015 оны 3 сарын 2.

Понс-Виннекегийн сvvлт од. Эргэлтийн vргэлжлэх хугацаа: 6,37 жил. Сvvлд нартай хамгийн ойрхон дєхсєн єдєр: 2008 оны 9 сарын 26. Дараагийн нартай дєхєх єдєр: 2015 оны 1 сарын 30. Vvсгэж буй солирын урсгалууд нь Июний Боотидууд.

Лекселийн сvvлт од дэлхийгээс 2,2 сая км зайд єнгєрч байна. Бархасвадь гаригтай 1767 болон 1779 онуудад маш давчуу зайд ойртсоноос хойш Лекселийн сvvлт одны тойрог замд 1770 оноос ємнє болон хойшоо єєрчлєлт ажиглагдаагvй.

Хейл-Боппагийн сvvлт од. Тvvнийг мєн “1997 оны том сvvлт од” гэдэг байна. Эргэлтийн vргэлжлэх хугацаа: 2534 жил. Сvvлд нартай хамгийн ойрхон дєхсєн єдєр: 1997 оны 4 сарын 1. Дараагийн нартай дєхєх єдєр: 4390 жилийн дараа.

Хейла-Боппа сvvлт од гарч ирсэн нь хvмvvсийн дунд удаан ажиглагдаагvй vймэн дэгдэхэд хvрэгсэн. Уг сvvлт одны ард харь гарагийн хєлєг онгоц нисэж байгаа хэмээх цуурхал маш хурдан газар авчээ. Эдгээр цуу ярианаас vvдэн “Диваажингийн vvд” хэмээх шинэ шашны хєдєлгєєнийхний дунд асар их хэмжээний амиа хорлолт гарахад хvргэсэн.

Жакобини - Циннерагийн сvvлт од. Сvvлд нартай хамгийн ойрхон дєхсєн єдєр: 2005 оны 7 сарын 2. Дараагийн нартай дєхєх єдєр: 2012 оны 2 сарын 11. Vvсгэж буй солирын урсгалууд нь Драконидууд.

Беннетагийн сvvлт од. Нилээд нугларсан сvvлтэй бєгєєд цємєєс нь гарсан урсгал vзэсгэлэнтэй сvvлт од юм. Тvvнийг 1969 оны 12 сарын 28 -нд нээсэн байна. Тvvний гэрэлтэх байдал нь тэг одны жинд 1970 оны 3 сард хvрч, сvvлт од 30° урттай сvvлтэй болж байсан. Сvvлд нартай хамгийн ойрхон дєхсєн єдєр: 1970 оны 3 сарын 20-нд. Дараагийн нартай дєхєх єдєр ойролцоогоор 3600 жилийн дараа.

Вестийн сvvлт од. Анх 1975 онд гарч ирсэн бєгєєд тvvний сvvл маш хурц тод, энгийн нvдээр харж болдог. Мєн тэнгэрийн маш том гурвалжин хэсгийг бvрхэж байсан бєгєєд цєм нь ер бусын идвэхтэй шинжvvдийг харуулж байв. Тvvнийг нартай хамгийн ойр очих vеэр их удалгvй сvvлт од дєрвєн хэсэгт тарсан юм. Сvvлд нартай хамгийн ойрхон дєхсєн єдєр: 1976 оны 2 сарын 25.

Икея-Секигийн сvvлт од. Заримдаа тvvнийг “1965 оны том сvvлт од” гэдэг бєгєєд нартай хамгийн ойр очсон vеэр бємбєрцгийн ємнєд хагаст маш тод ажиглагдсан байна. “Vгvй болж буй нар” хэмээх сvvлт одны бvлэгт хамаардаг. Ийм тєрлийн сvvлт однуудын нартай хамгийн ойр очих хугацаа нь маш бага байдаг бєгєєд зvгээр л нарны гадаад давхаргыг дайран єнгєрдєг байна. Эргэлтийн vргэлжлэх хугацаа: 880 жил. Сvvлд нартай хамгийн ойрхон дєхсєн єдєр: 1965 оны 10 сарын 21.

