Нарны аймгийн гариг бvр єєрийн дуу хоолойтой

Solar system буюу Нарны аймаг маань наймаг гарагтай. Эдгээр 8 гарйгийг хєрєст гараг, хийн гараг гэж 2 хуваадаг бєгєєд хєрєст гарагт Буд-Mercury, Сугар-Venus, Дэлхий-Earth, Ангараг-Mars гарагууд, харин хийн гарагт Бархасбадь-Jupiter, Санчир-Saturn,  Тэнгэрийн ван-Uranus,  Далайн ван-Neptune гарагууд багтдаг юм. Юун нарны аймгийг тайлбарлаад унав аа гэж гайхаж магад. Гарагуудын тухай тайлбарлах хvсэл тєрєхгvй байна, харин тэдний гайхамшгуудаас тантай хуваалцах гэж байна.
Нарны аймгийн гариг бvр єєрийн дуу хоолойтой
4 СУПЕР АЗТАН!
Хаах
Сурталчилгаа
Хоёр жилийн ємнє Энэтхэгийн Ведийн зурхайчаар єєрийн энэ насны тєєргєє зуруулах хувь тохиосон юм. Бид єєрсдийгєє Єрнийн зурхайгаар 12 орд, Дорнын зурхайгаар 12 жилд ч юмуу ямар ч байсан 12 тєрєл зvйлд хуваачихдаг. Зарим хvн єдєр тутмын зурхайд асар их ач холбогдол єгдєг. Амьдрал ахуйгаа тvvгээр харгалзан шийддэг нь ч бий. Гэтэл дэлхийн оршин суугчдын хувь тєєрєг бvр дахин давтагдашгvй юм байна гэдгийг би Зурхайчийн ярианаас ойлгосон билээ.  (.. цагийн, .. минут, .. секунд, .. дольт надтай зэрэг хэн нэг нь тєрєх боломжтой боловч миний тєрсєн орон зайд зєвхєн би л тєрєх боломжтой учраас хvн бvрийн тєєрєг ондоо байх ёстой гэдэг нь тэр юм байна лээ.)
         Зурхайч хэд хоногийн ємнє миний тєрсєн он сар єдєр цаг минутыг нарийн тооцоолсны vндсэн дээр миний тєєргийг зурж эхэлсэн бєгєєд энэ нь шашин шvтлэгийн чанартай гэхээсээ илvv одон орон болон математикийн нарийн тооцоолол байдаг шиг санагдсан. Ингээд намайг тєрєх vеийн нарны аймгийн гаргуудын байрлал ямар байсан, аль нь яаж яаж нєлєєлсєн, ирээдvйд ямар цаг хугацаанд яаж нєлєєлєх тухай зурхайч зурснаа надад тайлж єгсєн билээ.
         Зурхайчийн хэлсэн зvйлсээс тодорхой нийтлэг зvйлvvдийг задлая гэж бодлоо.  
         Надад Бархасбадь гараг нєлєєлдєг бєгєєд энэ гараг нь хvнийг дотоод ухаан, далд ухаан, шашинлаг байхад, оюунлаг байхад дэмжлэг vзvvлдэг гараг юм байна. Миний амьдралын тодорхой vеvvдэд энэ гарагийн нєлєє маш хvчтэй байх бєгєєд тэр цаг хугацаанд оюуны бvтээл туурвих, шашин дотоод ухаанд суралцах зэрэгт хамгийн таатай vе ирэх юм гэсэн.


         Дараагийн ихээхэн нєлєєтэй гараг бол Санчир гараг юм. Санчир гараг нь Жинлvvрийн ордны гол гараг (Уг нь би Охины орд. Зурхайгаа зуруулсны дараа єєрт минь Жинлvvр, Хилэнц, Нумын ордны од гарагууд маш их нєлєєлдєг болохыг мэдсэн.) бєгєєд жинлvvр гэдэг утгаас нь тvvний мєн чанар хvч нєлєєг мэдэж болохоор. Энэ гарагийн нєлєєнд тєрсєн бол хvн єєртєє болон єрєєл бусдад тодорхой хэм хэмжээ, цензур тавих гээд байдаг боловч алтан дундажийг баримталж чаддаг. Хувийн зохион байгуулалт єсч, ажил тєрєл, амжилт их байх боловч хувийн хvйтэн чанар єсєх хандлагатай байдаг.
          Сугар буюу Венус гараг. Венус бол Венера буюу хайрын бурхны ивээгч гараг. Энэ гарагийн нєлєєнд байхад хvн гоо сайхан, урлагийн мэдрэмж єндєртэй байдаг.
          Буд гараг. Буд гарагийн нєлєєнд тєрсєн хvн тєрєлхийн баяр баясгалантай бєгєєд инээх дуртай байдаг. Хэрэв хэн нэг найз чинь зvгээр л инээх дуртай бол, бvр єєрийн мэдэлгvй инээгээд байдаг бол битгий гайхаарай. Будын хvvхэд байхгvй юу. Амьдарлын баяр жаргал ихтэй хvмvvс бас хамгийн азтай хvмvvс. Буд бол азын гараг. Тvvний сайн нєлєєг єсгєж хєгжvvлж чадвал бизнест маш их амжилт олно.
          За нэг иймэрхvv зvйлvvдийг одоо санаж байна. Зурхай бол хандлага. Тэнгэр эрхис, хорвоо ертєнц чамайг, хувь тавиланг чинь зєвхєн хандуулж байгаа хэрэг. Тvvнийг огцом єєрчлєх аргагvй ч гэсэн хандлагыг бага зэрэг єєрчилж болно. Зарим хvн зурхайгаасаа гадуур амьдардаг. Тэдэн шиг байж болно. Нэг л арга замаар. Тэр бол ариун амьдарлаар явбал, бясалгах гэгээрэх юм гэнэ билээ. Ямар ч шашин, ямар ч итгэл бишрэлээр байж болно. Тэр нь бол таны л сонголт. За энэ бvхнийг би биш тэр Зурхай зурагч багштан хэлсэн бєлгєє.
          Нэгэн гайхамшгийг нээе. Сансрын уудам бол агааргvй, вакум орчин. Гэвчиг гараг бvрийн лугшилт, хєдєлгєєнєєс асар гайхамшгийн дуу хоолой сансрын уудамд тархаж байдаг байна. Зарим гарагийн дуу нь бvр хєгжмийн бvтээл гэмээр. Ялангуяа Бархасбадийн саунд бол гайхамшиг. Сvvлийн vед тvvний дуунд бясалгадаг хvмvvс олон болж байгаа юм гэнэ билээ. Та нар зvгээр сонсоод л vзээрэй.

Бархасбадь гарагаас ирж буй дуу хоолой




Тэнгэрийн вангийн дуу хоолой




Далайн вангийн дуу хоолой




Санчир гарагийн дуу хоолой




Дэлхийн саунд




Нарны дуу хоолой



Бас нэг нууцаа дэлгэе.
9 сарын 5 нд тєрсєн хvн 365 хоногийн аль ч єдєр тєрсєн хvмvvсээс илvv хамгийн их тєсєєлєх, мєрєєдєх чадвартай байдаг. Энэ бол бурхан тэнгэрээс надад болон энэ єдєр тєрєгсдєд єгсєн хамгийн том бэлэг юм.  Манай нарны аймаг бvхэлдээ нулимсан дуслын хэлбэртэй байдаг тул заримдаа би ингэж тєсєєлдєг.
Улаанбаатарын шороо, машины тvгжрээ, утга учиргvй ийш тийшээ яарсан сандарсан хvмvvсийн алхааг нь харж, яриаг нь сонсохоороо, бас єєрийгєє тэдний нэг гэж мэдэрхээрээ алаг зvрх дэмий бухимдаж хэт ачаалан, аюулхай цээж минь дайнтай юмуу гамшгийн бvсийн оршин суугч шиг хэзээд л дэлбэрчих гээд л хэцvv байдаг. Энэ бvхэн наддаа мааш том асуудал. Гэтэл бvхэл бvтэн нарны аймаг маань сансрын уудам дундаа бол нулимсан дусал хэлбэртэй, дэндvv жижигхэн зvйл. Ингээд сансрын уудмын хувьд бол миний асуудал, гэр бvлийн маань асуудал, манай хотын асуудал, эх орны асуудал, эх дэлхийн асуудал, нарны аймгийн асуудал дэндvv бvр дэндvv єчvvхэн vл мэдэгдэм асуудал. Асуудал ч биш бvр тоосонцрын 1 ширхэг vртэс....юу ч юм бэ дээ? хэхэ
(Заримдаа асуудлыг томсгож харах vед асуудал асуудал биш болж, намайг бухимдуулж байсан том утга чанараа алдаж, жижигхэн  харагддаг. Энэ нь асуудлыг цогцоор нь системээр нь оновчтой шийдэхэд тусалдаг юмшиг.)
Яг яс юман дээрээ миний асуудал, гэр бvлийн маань асуудал, манай хотын асуудал, эх орны асуудал, эх дэлхийн асуудал, нарны аймгийн асуудал шийдэгдэх vед сансрын асуудал шийдэгддэг юмшиг. Учир нь бид, бидний бие мах бод доторх эд эс бvхэн ээж аав, гэр бvл, хот, улс, бvс, дэлхий, нарны аймаг, цаашлаад сансрын уудамтай хvйн холбоотой. Хорвоо ертєнцийн эд эс бvхэн бие биетэйгээ амин сvнсээрээ дэндvv нарийн холбогддог.
Эх дэлхий дээр нэг цэцгийг таслахад л сансрын уудамд нэг гараг сєнєж байдаг гэж нэгэн хайрт эгч минь хэлдэг юм. Тиймээс сансрын уудам миний оршихуйтай, миний оршихуй тvvний оршихуйтай амин холбоотой гэдэгт би итгэдэг.

Энхтайваны Эрдэнэсувд
greentara.miniih.com
2010 оны 6-р сарын 23, 00 цаг 28 минут, Улаанбаатар хот.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()