Дэлхийг гайхуулсан єсвєр насны хvvхдvvд

Уншигч таны танин мэдэхvй чєлєєт цагт зориулж, насанд хvрээгvй хирнээ дэлхийн сая сая хvмvvсийн хvрч чадаагvй оргилд єєрсдийн хvчээр гарч, хэний ч атаархмаар аз жаргалыг хvvхэд ахуй насандаа бий болгосон гайхалтай авъяас чадвартай єсвєр насныхны талаар мэдээллийг хvргэж байна. “Би чадахгvй” гэсэн сэтгэлийн хvлээсийг тас татан хаяж, хvн болж тєрсєн утга учраа єєрийн хvчээр, хоёр гараараа биелvvлж чадсан эдгээр хvvхдvvдээр бахархах сэтгэл єєрийн эрхгvй тєрж, хорвоо дээр мэндлээд хорин хэдэн зуны нvvрийг vзэхдээ бусдад танигдах зvйл олныг хийж чадаагvйдээ єєрєєсєє ичих шиг боллоо. Гэхдээ шаргал наран хvн бvхнийг ижилхэн гийгvvлж байгаа цагт, ухаарал хэзээ ч оройтдоггvй орчлонд одооноос хичээвэл амьдрал биднээс нvvрээ буруулахгvй нь лавтай. Ингээд дэлхийн хvмvvсийн нvдийг орой дээр нь гаргаж, чихийг нь дэлдийлгэж чадсан хvvхдvvдтэй танилцана уу.
Дэлхийг гайхуулсан єсвєр насны хvvхдvvд
Wi-Fi төхөөрөмж шинэчлэгдлээ!
Хаах
Сурталчилгаа
www.caak.mn (5 фото)

Фрейзер Догерти: 14 настайгаасаа варень хийж, саятан болсон хvv.

Тиймээ, энэ бол таны таамаглаж байгаа єнєєх саятан хvv мєн. Тэрээр янз бvрийн вэб сайт ажиллуулж, мєнгє босгох єєрийн арга барилыг зохиох юмуу, суут ухаантны толгой эргvvлэм бодлогон хариуг гаргаагvй. Зєвхєн шотланд гаралтай эмээгийнхээ жороор жимсний чанамал хийж, зарсаар саятан болж чадсан нэгэн юм. 14 настайгаасаа эхэлсэн тvvний бизнес цэцэглэн хєгжиж, хvv 16-тайдаа сургуулиа хаясан нь дэмий хэрэг болсонгvй. Учир нь Фрейзер тун удалгvй єєрийн чанамалын vйлдвэртэй болсон нь єдгєє жилд хагас сая шил чанамал vйлдвэрлэдэг хvчин чадалтай том газар болжээ. Дашрамд дурдахад энэ залуугийн дансанд одоо 2 сая доллар байдаг гэнэ.



www.caak.mn (5 фото)

Жоржан Ромеро: Эверестийн оргилд гарч чадсан 13 настай хvv.

Энэ залуу бол арван гуравхан настайдаа дэлхийн ноён оргилд гарч чадсан итгэхийн аргагvй тэсвэр тэвчээртэй, бас гайхаш бармаар мундаг нэгэн ажээ. Мэдээж, ганц мод гал болдоггvй, ганц хvн айл болдоггvй гэгчээр, Жоржан Эверестэд ганцаараа гараагvй. Тvvнтэй хамт эцэг нь болон уулчдын баг байсан аж. Гэвч баримт бол баримт л байдаг билээ. Тиймээс Жоржан Ромеро 13-хан настай хирнээ, асар єндєр оргилд авирах замын бэрхшээл, саадыг шvд зуун тэсэн гарч чадсан гэдэг нь vнэн тул энэхvv жагсаалтад оруулахгvй байж болохгvй юм. Эверест битгий хэл эгэл нэгэн цаст оргилруу гарах замд єч тєчнєєн уулчид амиа алддаг талаар юм vзсэн хvмvvс ам булаалдан ярьдаг нь нууц биш. Харин манай хvv аавтайгаа хамт Эверестийн оргилд гараад, хамтрагчидтай нь цуг, бас бууж чадсан юм байна. Бас болоогvй, Ромеро маань Антарктик дахь Винсоны оргилд гарахаар тєлєвлєж байгаа гэнэ шvv.



www.caak.mn (5 фото)


Камерон Жонсон: 15 настайдаа єєрийн интернет бизнесийг vvсгэн байгуулсан хvv.

Энэ бvхэн бvvр эртнээс эхэлжээ. Камерон 9 настайдаа компютертоо суулгуулсан Photoshop програмыг ашиглан тєрєл бvрийн ил захидал хийн, зарж эхэлжээ. Дараагаар нь тэрээр вэбсайт хийдэг болж, чамгvй амжилт гаргажээ. Тэрээр одоо Certificateswap.com зэрэг маш олон алдартай домэйнийг эзэмшдэг бєгєєд тэдгээрийнхээ аль нэгийг саяхан зургаан оронтой мєнгєєр (мэдээж АНУ-ын доллар) зарсан гэнэ. Яг хэдэн сая гэдгийг нь хэлж мэдэхгvй ч, зургаан оронтой тоо л бол зургаан оронтой шvv дээ. Одоо Камероны сарын орлого нь 200-400 мянган доллар юм байна.


www.caak.mn (5 фото)

Мохаммед Алтумаими: Математикийн хамгийн хvнд бодлогын шийдлийг олсон 16 настай хvv.

Мохаммед эцэг эхийгээ даган Иракаас, Швецарилуу нvvжээ. Тvvний эцэг эх нь Иракад єрнєж байсан “иргэний” гэгдэх нэртэй боловч жинхэнэ цус урсгасан дайны хєлнєєс дайжиж, амар мэндийг эрсэн нь энэ ажээ. Тэд Швецарит 2003 онд очсон бєгєєд, хэдхэн сарын дараа Мохаммед хvv Бернулли-гийн тооны нууцыг тайлсан байна. Энэхvv оньсогыг тайлахаар Дэлхийн цаг цагийн хамгийн мундаг тоочид 300 жилийн турш “нухсан” билээ. Тэгтэл Иракаас ирсэн эгэл жирийн нэгэн єсвєр насны хvv тvvнийг нь бодчихно гэж яахан мэдэх вэ дээ.


www.caak.mn (5 фото)

Тхайагоа Олсон: 17 настайдаа цємийн реакторыг бvтээсэн хvv.

Энэ бол та бидний тєсєєлж байгаа жинхэнэ цємийн реактор яг ч биш л дээ. Гэхдээ Тхайаго нь аав ээжийнхээ байшингийн (гэрийнхээ) подволд нэгэн жижигхэн тєхєєрємжийг бvтээсэн нь дейтерийн молекулуудыг харилцан vйлчлэлд оруулж чаддаг ажээ. Энэ бvхнийг хийхийн тулд 40 мянган вольтын хvчдэлтэй тог хэрэг болдог байна. Vр дvнд нь, энергийн багахан хуримтлал бий болдог ажээ. Олсон энэхvv тєхєєрємжєє зохион бvтээхийн тулд 1000 цагийг зарцуулсан болохоор найз нєхєд нь тvvнийг “солиотой эрдэмтэн” – хэмээн хочилдог болсон гэнэ.


3
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()