Хамгийн ер бусын эмнэлгvvд

Хамрын ханиад, толгойны євчин, бага зэргийн гэмтэл гэх мэт жижиг сажиг євчнvvд єнєєдєр асуудал байхаа больжээ. Хэлж биш, хийсч ирэхдээ хvн бvрийг тойрч биш, дайрч єнгєрдєг хамгийн тvгээмэл бєгєєд хєнгєн гэж хэлж болохоор євчнvvдээс хэрхэн урьдчилан сэргийлж, яаж анагаахаа бид сайн мэддэг болсон. Захын номны хуудас сєхєж, дурын зурагтны удирлага эргvvлэх юмуу компютерийнхоо ард суугаад туссан євчнийхєє нэрээр хайхад л хамгаалах арга нь гараад ирнэ. Тэгвэл єєрийн мэдэлгvй эр эмийн ажилд ухаанаа алдталаа шунан дурлах, дэлгvvр хэсэх хязгааргvй хvсэлд автах, мєнгєє яаж зарцуулахаа мэдэхээ болих гэх мэтийн орчин vеийн дэлхий дээрх хvмvvний амьдралын хэв маягийн єєрчлєлтийг дагаж ирсэн хачирхалтай хирнээ хэцvvхэн євчнvvдийг хэрхэн эмчлэхээ бид тэр болгон мэддэг билvv? Тэгвэл дэлхий дээрх хамгийн хачирхалтай євчтэй хvмvvсийг анагаадаг, хамгийн ер бусын эмнэлгvvдийн сонирхолтой бяцхан мэдээлэлтэй маань танилцаж, мэдлэгийнхээ хvрээг тэлэхийг хvсье.
Хамгийн ер бусын эмнэлгvvд
11.11 ОНЦГОЙ ХЯМДРАЛ!
Хаах
Сурталчилгаа
www.caak.mn (6 фото)

Дэлгvvр хэсэх донг анагаах эмнэлэг.
Хаана байдаг вэ? – Хорватын Загребт оршдог.


Юуг эмчилдэг вэ? – Зогсоо зайгvй худалдан авалт хийх гэсэн хvслээ дийлэхээ больсон хvмvvст vйлчилдэг. Євчний шалтгаан нь: Амьдралд тохиолдсон асуудлуудаа хэрэггvй зvйл худалдан авах замаар шийдэх гэсэн оролдлого. Євчтєнvvд нь ихэвчлэн шvvгээгээ ганц ч ємсєж vзээгvй хувцаснуудаараа дvvргэсэн 15-25 насны охид байдаг бєгєєд, тэд гэртээ багтахгvй их хувцастай болсон хирнээ ахиад л дэлгvvр хэсдэг зуршилтай болсон байдаг. Гэхдээ ийм євчтэй хvмvvсийн 10% нь бас эрчvvд байдаг гэнэ шvv. Эдгээр хvмvvсийн ихэнхи нь орлогоосоо илvv зарлага гаргадаг байна. Эмч нар энэ донг архаг архичин, эсвэл тамхичин, бvvр хар тамхичны шинж тэмдэгтэй зvйрлэж, тэдгээртэй ижилхэн жороор эмчлэхийг зєвлєдєг. Тэгэхлээр дэлгvvр хэсэх донтой хvмvvсийг эмчилдэг эмнэлгээр vйлчлvvлэх хэвтэх шаардлагатай болсон хvн эхлээд бусад хvмvvсийнхээ ємнє зогсоод, “Сайн байцгаана уу, би бол дэлгvvр хэсэх донтой хvн.” гэж архичин шиг л єєрийгєє хvлээн зєвшєєрєх хэрэгтэй байдаг гэнэ. Дараагаар нь сэтгэл зvйчтэй уулзаж, єєрт тохирсон тайвшруулах эм болон бусад тєрлийн бэлдмэлvvдийг хэрэглэдэг байна.


www.caak.mn (6 фото)

Тєгс тєгєлдєрт хэт тэмvvлж, хамгийн гойд бvтээгдэхvvнийг эрэлхийлэгчдэд зориулсан эмнэлэг.
Хаана байдаг вэ: АНУ-ын Нью-Йорк хотод


Юуг эмчилдэг вэ? – нvvр болон биенд зориулсан гоо сайхны ер бусын vйлчилгээг vзvvлдэг. Эмч нар нь ихэвчлэн шувууны баасыг гоо сайхны гол бvтээгдэхvvнээ болгон ашигладаг байна. Энэ эмнэлэгрvv Холливуудын алдартай одод хvртэл байнга очиж vйлчлvvлдэг бєгєє vр дvнд нь дээд зэргээр сэтгэл хангалуун vлддэг гэнэ лээ. Уг эмнэлгийн хамгийн гол бvтээгдэхvvн нь алтан гургалдайн баас байдаг ажээ. Нэг удаа шувууны баасаар маск тавиулахад 200 гаруй доллар болдог байна. Vйлчилгээ нь vнэхээр гайхалтай сайн юм гэнэ. Шувууны баасан маск нь арьсанд тэжээл єгч, нvvрийг гэрэлтсэн, тунгалаг гэмээр єнгєлєг болгодог ажээ. Дашрамд дурдахад энэ vйлчилгээний талаар уншихад: “Шувууны баасанд оногдсон хvн тун удахгvй маш баян болдог”- гэсэн мухар сvсэг санаанд орлоо.


www.caak.mn (6 фото)

Бэлгийн харьцаанд донтсон хvмvvсийн эмнэлэг.
Хаана байдаг вэ? – Италийн Больцанод байдаг.


Юуг эмчилдэг вэ? – Бэлгийн харьцаанаас хэт хамааралтай болсон хvмvvсийг анагаадаг. Уг эмнэлгээр vйлчлvvлэх шаардлагатай болсон хvмvvс нь  эр эмийн ажлын талаар бодохгvй байх нь битгий хэл тvvнийг хийхгvйгээр ганц ч хором амьд явж чадахаа байсан байдаг. Эс бєгєєс тэд ямар нэгэн зvйлээр туйлбаргvй их гачигддаг нь архагшсан хар тамхичин, эсвэл архичны зовиурыг санагдуулна. Ийм хvмvvст бусад хvмvvс єєрсдийнх нь талаар юу гэж бодох, ойр дотныхон нь энэ байдлыг нь яаж хvлээж авах нь огт хамаагvй болсон байдаг. Дэлхийн нийт хvн амын 3-6% нь ийм зовиуртай байдаг ажээ. Итали дахь сексийн гаж донтой хvмvvсийг анагаадаг уг эмнэлгийн ихэнхи vйлчлvvлэгчид нь 30-40 насны эрчvvд байдгийн дунд нэртэй улс тєрчид олон бий. Тэд сексийг байнга, хэтэрхий ихээр хvссэнээсээ болоод дотор муухайрах, толгой эргэх, бас болоогvй ичиж, санаа зовох мэдрэмжийг байнга нуруун дээрээ vvрч явдаг болохыг эмч нар хэлжээ. Эмчилгээний явцад сэтгэл зvйчийн зєвлєгєє, тєрєл бvрийн эм, эмнэлгийн багажны vйлчилгээ зэргийг хослуулан ашиглаж, хамгийн багадаа зургаан сар байлгадаг байна. Гэхдээ уг эмнэлэг нь євчтєнvvддээ ахиж сексэд ухаангvй шунан тачаадахгvй гэсэн баталгаа олгодоггvй байна. Vнэхээр тэсч суухын аргагvй сайхан бvсгvй ємнє гараад ирсэн тохиолдолд жирийн эр ч гэсэн зvгээр байхгvй нь тодорхой хойно.


www.caak.mn (6 фото)

Бодлын хvчинд итгэгчдэд зориулсан эмнэлэг.
Хаана байдаг вэ? – Гавайн арлууд дээр оршдог.


Юуг эмчилдэг болох: Сэтгэл мэдрэлийн євчнийг анагаадаг байна. Уг клиникийн тэргvvн нь vнэхээр гайхалтай хvн ажээ. Тэрээр євчтєнvvдтэй биечлэн уулздаггvй. Харин эхлээд шинж тэмдэг, євчний тvvхтэй нь нарийн танилцаж, дараагаар нь ЄЄРИЙН бодлыг цэгцлэн, тухайн євчтєнд хамгийн сайн сайхан vгсийг алсаал хэлж, тийм євчтэй болсонд нь єєрийгєє буруутган, ємнєєс нь уучлалт гуйдаг байна. Хамгийн хачирхалтай нь энэ нь маш vр дvнтэй арга гэнэ. Тэр битгий хэл шинжлэх ухаанаар батлагдсан арга гэнэ шvv. Сэтгэл мэдрэлийн эмгэгтэй хvмvvсийн тєлєє чухам алсын зайнаас залбирах маягаар ийнхvv “эмчлэхэд” тэд хэсэг хугацааны дараа байж боломгvй ааш авираасаа бvрэн салдаг байна. Эмчийн хэлснээр: “Хамгийн гол нь тухайн євчтєний шаналал, зовиур, євчнийг єєрєєсєє болсон хэмээн vзэж, ємнєєс нь мянга мянган удаа уучлалт гуйн, нийгэмд ийм хvмvvс ховор байгаасай гэж чин сэтгэлээсээ хvсэх нь чухал. Мєн хамгийн тvрvvнд сєрєг бодлуудаа таягдан хаях хэрэгтэй”- гэжээ. Мєн тэрээр энгийн хvмvvст ч гэсэн амьдралаа сайжруулахад нь гайхалтай зєвлєгєєг єгдєг байна. “Хэрэв таныг хэн нэгэн гомдоосон бол, тэр хvнийгээ сэтгэлийнхээ гvндээ уучлан єршєєгєєд, тvvнд хамгийн сайн сайхныг чин сэтгэлээсээ хvсэх хэрэгтэй. Тэгсэн цагт єнєєх хvн чинь гэмээ ухаараад, тан дээр ирж уучлал гуйх нь баталгаатай”- гэж хэлжээ. Туршаад vзэхэд биднээс юу ч унахгvй шvv дээ.


www.caak.mn (6 фото)

Саятангуудын эмнэлэг
Хаана байрладаг вэ? – ОХУ, Москва.

Юуг эмчилдэг вэ? – сэтгэлийн эмгэгээс єхсvvлээд бэлгийн сулрал хvртэл бvх тєрлийн євчнийг анагаадаг. Энэхvv эмнэлэг нь саятангуудын хувьд инээд хvрмээр бага мєнгє болох жилийн 1,5 сая рублийн хєстэйгєєр vйл ажиллагаагаа явуулдаг байна. Тухайн эмнэлгийн нэг чинээлэг vйлчлvvлэгчид маш єндєр чадвартай хувийн нэг эмчээс гадна сувилагч, асрагч гээд эмнэлгийн бvхэл бvтэн баг ноогддог бєгєєд, тэд vйлчлvvлэгчийнхээ бvх тєрлийн євчин зовиурыг бvрэн хариуцан ажилладаг ажээ. Уг эмнэлгийнхэн 24 цагаар ажилладаг бєгєєд, дуудлага хаанаас ч ирсэн, хэзээ ч хамаагvй очиход бэлэн байдаг. Хамгийн гайхалтай нь таныг хаана ч байсан гэсэн уг эмнэлгийнхэн, Европын дээд зэрэглэлийн эмнэлгийн тоноглолоор тохижуулсан тансаг онгоцоор хvрэлцэн очиход бэлэн байдаг ажээ. Мєн таныг хаанахын эмнэлэгт vзvvлэхийг хvснэ, тvvнд тань хормын дотор хvргэж єгнє. Шенгений визийг маш хурдан гаргаад єгчихдєг бас нэг давуу талтай. Тvvнчлэн уг эмнэлэг нь vйлчлvvлэгчийнхээ нууцыг дээд зэргээр чандлан хадгалдаг байна. Эцэст нь хэлэхэд, ийм эмнэлэгт бvртгvvлсэн азтай, баян эр бол хэзээ ч дугаарлахын зовлонг туулахгvй ажээ.


5
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()