Дэлхийн хамгийн муу 10-н найз залуу

Ганц мод гал болдоггvй, ганц хvн айл болдоггvй гэдэг vг байдагчлан буурал хорвоогийн ёсонд хосоороо байх шиг жаргал vгvй. Сэтгэлд хамгийн нийцтэй эсрэг хvйстнийхээ хайр халамжинд умбан, зуны намуухан vдэш гар гараасаа хєтлєлцєн алхах нь хорвоогийн утга учир гэлтэй. Гэвч хvний зовлонд ханаж цаддаггvй хорвоо дээр жинхэнэ заяаны ханиа олно гэдэг нь тэр болгон тохиогоод байдаггvй аз байдаг. Тэр тусмаа бvсгvй хvний хувьд буруу хvнтэйгээ учрана гэдэг бол хамгийн хэцvv алдаа болж, дааж давшгvй олон зовлонг дагуулдаг билээ. Тэгвэл одоо танд Америкийн тvvхэн дэхь хамгийн муу арван найз залуугийн талаарх харамсалтай хирнээ сонирхолтой мэдээллийг хvргэж байна.
Дэлхийн хамгийн муу 10-н найз залуу
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа

1. Жебидиа Жэймс Стипе: “Craigslist” хэмээх АНУ-ын алдартай зар мэдээллийн онлайн сайт ашиглан экс-найз охиноо хvчиндvvлэх хэрэг зохион байгуулсан залуу



АНУ-ын Вайоминг мужид нэгэн залуу интернэтийн зар мэдээллийн сайт дээрх маш хэрцгий сексийг хvсэж байна тvvнийхээ тєлєє мєнгє амлаж байгаа гэсэн утгатай зартай холбоотойгоор баривчлагджээ. Тодруулбал энэ хэрэг нь 2009 оны 12-р сард тухайн сайт дээр тавигдсан “Эмэгтэй хvнийг хvндэлдэггvй маш хэрцгий залууг хайж байна” гэсэн гарчигтай зараас эхэлсэн байна. Зар тависан хvн єєрийнхєє нэрийг Каспер хэмээн бичсэн байсан бєгєєд найз охиныхоо зургыг нь ч бас тавьсан байжээ. Долоо хоногын дараа нэгэн залуу саналыг хvлээн авч, охины гэрт очин маш хэрцгий аашилж хутга тулган “Би чамд жинхэнэ харгислалыг vзvvлээд єгье гэж хэлэн” охиныг хvчинджээ. Охин тухайн vед юу ч хийж чадалгvй єнгєрсєн байна. Тvvний найз залуу найз охиныхоо ємнєєс мэйлээр харьцаж энэхvv хэргийг зохион байгуулжээ.

Хэрэг явдлыг шалгаж vзэхэд охин энэхvv зарыг олж харсан бєгєєд зар сурталчилгааны компанид болон цагдаагын байгууллагад мэдэгдэж тухайн зарыг устгуулжээ. Гэсэн ч тэрнээс нь ємнє Оливер МакДовел гэгч 26 настай залуу тэр зарыг аль хэдийн олж харсан бєгєєд тухайн охины ємнєєс Стипе харьцаж байсныг мэдээгvй бєгєєд тохиролцож тvvний гэрийн хаягыг хvртэл авсан байж. Мак Довел хэлэхдээ тэр vнэхээр сексийн хvчирхийллийг хvссэн, тиймээс би тvvний энэхvv гаж хvслийг биелvvлсэн гэсэн байна. Тэрээр баривчлагдаж бэлгийн хvчирхийллийн нэгдvгээр зэрэг мєн хvн хулгайлах тєрлийн гэмт хэргийн давхар ял авч, харин Стипе зєвхєн бэлгийн хvчирхийллийн нэгдvгээр зэргийн гэгдэх ялыг авсан байна.

2. Дэвид Симмонс: Хуучин найз охинтойгоо секс хийж байгаа зургуудаа зул сараар мэндчилгээний дугтуйнд хийж, гэрийнхэн рvv нь илгээсэн залуу.



Дэвид Симмонс гэгч 57 настай эр найз охинтойгоо загас наадуулж байгаа зургаа тvvнд хэлэлгvйгээр аван маш ширvvн  хэрvvл болж салсныхаа дараа тэрхvv зургуудаа зул сарын дугтуйнд хийж тvvний гэр бvлийнхэнд мэндчилгээ дэвшvvлжээ. Азаар гэр бvлийн зарим гишvvд дугтуйг нээн харж, зарим нь харж амжаагvй байхад тэдгээрийг устгасан байна. Тэрээр хvний эрхэнд халдсан, гутаан доромжилсон болон зэрлэг зан авир гаргасан гэдэг vндэслэлээр яллагдахад хvрсэн байна. Гэвч, дараа нь тэрээр єєрийн буруутай хэргээ хvлээн зєвшєєрч хvсэлт гаргасаны vндсэн дээр 2 жилийн тэнсэн харгалзах ял болгон єєрчлvvлж чадсан байна. Сэргэлэн байна шvv. Охины гэр бvл Зул сарын баярыг ямархуу баяр хєєртэй угтсан болоо!...


3. Майкл Винсон: Шар айрагны мєнгєгvй болсон залуу найз охиноо дээрэмджээ



Винсоны тєрєх дєхсєн найз охин тvvнд євдєлт єгч байгааг хэлэн эмнэлэгрvv явья гэтэл тэрээр найз охины эмнэлэгт хvргэхийн оронд толгойруу нь 2 ч удаа цохиж хутга далайлган ална гэж сvрдvvлж тvvгээр зогсохгvй шар айрагны мєнгє нэхэн дээрэмдсэн байна. Хєєрхий охин 911-руу залгах гэтэл утсыг нь тасалж орхижээ. Ийм эр хvн гэж бас байдгаа!!! Гэхдээ сvvлд нь аз дайрч охин бусдын тусламжыг аван эмнэлэгт хvргэгдсэн бєгєєд эмчилгээ хийлгэсэн байна. Бидний одоогоор мэдэж байгаагаар охин эмнэлэгт хvргэгддэг єдєр тєрєєгvй, эрт дохио байсан байна гэж эмч нар хэлсэн байна. Охиныг эхчvvдийн баярыг тэмдэглэж vзээсэй гэж найдаж л сууя даа.


4. Жакоби Смит: Хєл гаргvй найз охиноо аргагvй бие хамгаалалт гэдэг шалтгаанаар хэмх зодсон байх юм.



Энэ дэлхий дээр хэд хэдэн зvйл танд тамруу явах нисэх онгоцны нэг талын билетыг єгч болдог юм байна. Магадгvй тэдний нэг нь Дєрвєн мєчний саа євчинтэй найз охиноо телевизийн ємнє хааж зогслоо хэмээн хэмх зодсон vйлдэл байж болох юм.  Жакоби Смит, нэр нь яг л жинхэнэ романтик энэрэнгvй залууг санагдуулмаар, гэвч тэрээр найз охиндоо телевизийн урдуур сандалтайгаа явж болохгvй гэдгийг маш зєв замаар буюу нvvрлvv нь 10 гаруй удаа балбасанаар ойлгуулсан гэж бодож байгаа.
Смит єєрийнхєє vйлдлийг хvлээн зєвшєєрєхгvй байсан боловч, гэнэт тэрээр энэ бол аргагvй биеэ хамгаалалт байсан гэж мэдvvлэг єгсєн байна. Белл гэгч найз охин нь бага байхдаа євчны улмаас 2 гар 2 хєлєє тайруулсан юм. Смит бас мэдvvлгэндээ найз охин нь тvvнийг хуурч байсан мєн хэрvvлийн vеээр хєл гаргvй охин тvvнрvv орны хєтєвчинд шээж тvvнийгээ нvvрлvv нь шидсэн гэж мэдэгдсэн байна. Vvн дээр нэмж хэлэх шалтаг бас тvvнд олдох болов уу, магадгvй л юм. Гэвч хачирхалтай нь Белл тvvнтэй гэрлэх тєлєвлєгєєндєє єєрчлєлт оруулахгvй юм байна. Тэрээр хэлэхдээ бид хоёр уур уцаараа барьж сурах хэрэгтэй байна гэж хэлсэн байна.

5. Дуэн Ланг: Найз охинтойгоо унтахын тулд ХДХВ-ийн тестийн хариугаа хуурамчаар хийсэн залуу



Английн нэгэн залуу найз охинтойгоо хамгаалалтгvй бэлгийн хавьталд орохын тулд ХДХВ-ийн тестийн хариуг хуурамчаар хийж найз охиноо хуурчээ. Нэрийг нууцалсан найз охин найз залуу Ланг-ийг шинжилгээний баталгаатай хариу авчиртал хамгаалалтгvй бэлгийн хавьталд орохгvй гэж байсан юм байна. Тиймээс тэрээр Рего Паркийн ХДХВ-ийн шинжилгээний газрын хариуг хуурамчаар vйлдэж найз охиндоо хэлэхдээ яаралтайгаар гаргуулсан гэсэн утгаар ойлгуулсан байна. Шинжилгээний тєвийн захирал дараа нь тэрхvv хариуг хуурамч байсан гэдгийг баталсан бєгєєд цаасан дээрх нэрийг хvртэл vсгийг алдаатай бичсэн байжээ. Харьцаанд орсноос сарын дараа охин энэ талаар сэжиглэж эхэлсэн бєгєєд залуу ч тестийг хуурамчаар хийснээ хvлээн зєвшєєрч мєн халдварыг маш удаан тээж яваагаа ч хэлсэн байна. Ланг-тай хавьталд орсон бvсгvйн ХДХВ-ийн шинжилгээний хариуг одоогоор нууцалж байгаа юм байна. Санаатай бусдад маш том хохирол учруулсан мєн бичиг баримт хуурамчаар vйлдсэн гэсэн vндэслэлvvдээр Ланг-ийг баривчилсан байгаа бєгєєд хэрэв шvvхийн шийдвэр охины талд гарвал тэрээр 7 жил хоригдох ял сонсож болзошгvй байна.


6. Сантиего Мартинез: Ємнєх найз охиных нь цогцосыг булахад туслахаас татгалзсан хэмээн шинэхэн найз охиныхоо амийг хєнєєсєн залуу.



“Зэрлэг араатан”, “Чєтгєрийн дvр тєрх” хэмээн АНУ-ийн шvvхээр тодорхойлогдон ял сонсох гэж байгаа Сантиего Мартинез хэмээх Америк залуу шинэхэн найз охиноо ємнєх найз охиных нь цогцосыг булахад туслахаас татгалзсанаас болж амыг нь хєнєєсєн байна. Аймшигтай нь ємнєх найз охин нь мєн тvvний гарт амиа алдсан байх юм. Шvvгчид маш богино хугацаанд эргэлзэлгvйгээр 28 настай тvvнд цаазаар авах ял оноожээ. Ємнєх найз охин Лос Анжелесын Лоонг Бийч-д амьдардаг Кристина Вилкерсон гэдэг нэртэй байсан бєгєєд тvvнийг зэрлэг араатан нvvр, хvзvv болон биенд нийт 20 удаа хутгалж сvvлд нь  22-ийн гар буугаар буудаж хєнєєсєн байна. Шинэхэн найз охиныг Мира Орозко гэдэг байсан бєгєєд 24-хєн настай тvvнийг зэрлэгээр хутгалж мєн нvvр, биен дээрээ 30 гаруй удаа дэвсэлж дараа нь vхэх шахсан охиныг машинаас унагааж дээгvvр нь дайрч гарсанаар дуусгавар болсон байна. 2 аллага хоёулаа нэг сарын дотор болжээ.


7. Эдтишн Томпсон: Найз охиныхоо 11 настай дvvг жирэмсэн болгоод, єєрийгєє vхсэн болгож, нутгаасаа зугтан гэр бvлийнхнээрээ тvvний хуурамч оршуулгын ёслолыг хийлгэхэд хvргэсэн залуу.



Буффало-гийн нэгэн залуу найз охиныхоо 11 настай дvvг жирэмсэн болгосоныхоо дараагаар єєрийгєє vхсэн болгоод зугтсан байна. Эдтишн Томпсон насаараа шоронд суух ял эдлэхээр болсон байна. 33 настай Буффало-д амьдардаг тэрээр энэхvv vйлдлийнхээ дараа гэр бvлийнхэндээ єєрийгєє vхсэн мэт ойлгуулаад, оршуулгын ёслолыг нь хуурамчаар хийлгэхэд хvргэжээ. Баривчлагдсаныхаа дараа ч хуурамч цус харвалт болон амиа хорлох оролдлого vзvvлж амжсан байна.

8. Женниферийн найз охин: Найз охиноосоо салах гэж байгаагаа хєдєлгєєн ихтэй замын дагуух зарлалын самбарууд дээр тавьж, мэдэгдсэн залуу.



Хаягдах гэдэг бол мэдээж сайхан зvйл биш, гэхдээ хэрэв таниас салж буй найз охин эсвэл залуу чинь салж буйгаа олон нийтэд зарлан маш их хєдєлгєєнтэй замын хажуугаар олон тооны самбар байрлуулан тvvн дээрээ бичгээр хэлж байвал танд ямар санагдах бол? Австралийн нэгэн бvсгvй ийм байдалд орсон байна. Женифер гэгч энэхvv охин амьдралынхаа хамгийн ичгэвэртэй байдалд орж найз залуудаа хаягдсанаараа Австралийн Нью Сауф Уэлс муж даяар хэл амны бай болж, алдар нэрд хvрэх шахсан байна. Нєгєє адал явдлын эзэн залуу шєнє дундад 5 ширхэг самбар дээр тус бvр дээр юм бичсэн байж. Эхлээд романтик хэлбэрээр “Женифер надтай гэрлээч” гэж бичин зvрхний зурагаар чимсэн байсан ч, дараачийн самбар дээр нь гэнэт “Тоглосон юм, Би чамаас саллаа” гэж бичжээ. Хамгийн бvдvvлэг нь сvvлийн самбар дээр “Бvх юмаа аваад, надаас явахад чинь 6-н єдрийн хугацаа єгье” гэж бичсэн байжээ.

Тайлбар: Дараа нь 2 залуу энэ бол худлаа, зvгээр л дэмий зугаацсан зvйл байсан гэдгээ хэлжээ. Ха ха


9. Грэйдон Смит: Жирэмсэн найз охиноо єєрийг нь зодож болохыг зєвшєєрсєн гэрээг хийлгэсэн залуу.



Грэйдон Смитийн хуулийн дагуу хийсэн гэрээ нь маш амжилтгvй байдлаар буюу Холлер Лейкийн цагдаа нар 31 настай залуугийн гэрт дуудагдсанаар эхэлжээ. Смит-ийн найз охин тэдэнд найз залуу нь тvvнийг ална гэж сvрдvvлсэнийг хэлжээ. Мєн тvvнчлэн тэрээр энэхvv сvрдvvлгийг маш хvндээр хvлээн авч удаа дараа зодож байсныг мєн хэлсэн байна. Тvvний найз залуу мєн тvvнтэй хvчирхийлэлийн гэрээ байгуулж гарын vсгээ зурахыг шаарджээ. Тухайн гэрээн дээр Смит хvссэн vедээ хvссэн хэмжээгээрээ насан туршдаа тvvнийг зодож болох талаар зааж єгсєн байж. Цагдаа нар Смиттэй утсаар ярьсан боловч тэрээр энэхvv хvчирхийллийг vгvйсгэж байлаа. Тиймээс цагдаа нар тvvнийг баривчлахад хангалттай vйлдэл гарах хэрэгтэй байсан бєгєєд сар гаруй хугацаа зарцуулж байж баривчилжээ. Энэ удаад тvvний хойд эцэг нь Смитыг найз охиноо багалзуурдаж байхыг харсанаар цагдаа дуудсан байж. Смит тvvнийг 10 гаруй секунд багалзуурдсан бєгєєд хойд эцэг нь зогсоосон байна. Смит аавруугаа буудахыг завдсан ч бvтэлгvйтэж цагдаад баривчлагдсан байна. Смит хvчирхийллийн 2-р зэргийн ял авсан байна.


10. Даррил Белк: Холбооны Мєрдєх Товчооны ажитанд найз охиныг нь цохих саналыг 8000$-аар тавьсан залуу



Даррил Белк болон тvvний найз бvсгvй 2 байнгын хэрvvл зодоонтой байдаг байжээ. Найз бvсгvй нь тvvнийг алхаар цохиход хэрvvл улам бvр хурцадсан байна – эсвэл vгvй ч байж магадгvй. Тvvний хэлж байгаагаар л тэр. Цагдаа ирэх vед найз охин нь мєн єєрийгєє ч алхаар цохисон гэж зvтгэсээр байлаа. Гэсэнч цагдаа тvvнд захиргааны хариуцлага тооцхоор болж. Харин Белк vvнээс мултрахын тулд Калифорни дахь найзруугаа ярьж тухайн хэрэгт холбогдуулж болох хуурамч этгээдийг олох талаар асуув. Гэвч калифорнийн залуу оролцолдохоос эмээж цагдаа нарт мэдэгдсэн боловч цагдаа нар холбооны мєрдєх товчоонд мэдэгдсэн байна. Ингээд Белк нєгєєх найз охиныг нь цохисон дvрд тоглох залуутай уулзахаар Портландын нисэх буудлын ойролцоох зочид буудалруу хєдєлжээ. Тэрээр эхлээд зvгээр л буу барьж найз бvсгvйг нь сvрдvvлнэ мєн найз бvсгvй нь бага зэрэг мансууруулах бодис хэрэглэсэн байхаар зохион байгуулбал найз охин нь тvvний эсрэг зориудын гvтгэлэг хийж байгаа мэт болно гэж бодож байсан боловч, бодлоо єєрчилж нєгєє залууд ”Би тvvнийг vзэн яддаг, vхчихээсэй, бvр мєсєн алга болгохыг хvсч байна” гэж хэлээд тvvнд найз охиныг нь хєнєєхийн тулд 8000$ тєлєхєєр санал болгосон байна. Гэвч харамсалтай нь тvvний уулзсан залуу холбооны мєрдєх товчооны ажилтан байсан бєгєєд Белк баривчлагджээ.


1
таалагдаж байна

3
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()