Дэлхийн хамгийн хvчтэй зvйлс

Дэлхийн дээр бидний гайхаж барашгvй олон зvйл байдагтай адил хvмvvс бид ч єєрсдєє гайхмаар олон зvйлийг хийж бvтээдэг шvv дээ. Энд тэдний єчvvхэн хэсгээс хvvрнэх гэж байна. "Дэлхийн хамгийн хvчтэй нvдний зовхи", "хамгийн хvчтэй хуруу", "хамгийн хvчтэй бяцхан жаал," "хамгийн хvчтэй охин", "хамгийн хvчтэй шар айраг", "хамгийн хvчтэй vтрээ"... гээд л гайхмаар зvйлсийн талаар товч тvvхийг дурдах юм. Хэрвээ танд vvнтэй тєстэй хvчтэй зvйл байгаа бол бидэнд хандаад олонд хvргэж болно шvv. Магадгvй хамгийн хvчтэй нvдний зовхи байгаа бол хамгийн хvчтэй хэл яагаад байж болохгvй гэж хэхэ...
Дэлхийн хамгийн хvчтэй зvйлс
Хит кинонууд 50% хямдарлаа!
Хаах
Сурталчилгаа

1. Дэлхийн хамгийн хvчтэй vтрээ: Татьяна Кзевникова (31 фунт буюу 13.9 кг-ийг єргєсєн)



Дэлхийн хамгийн хvчэй vтрээтэй эмэгтэйгээр ОХУ-ын 42 насны бvсгvй Татьяна Кзевникова шалгарсан байна. Тэрээр энэхvv цолыг авахын тулд дэлхийн ємнєх амжилтыг эвдсэн байна. Ингэхийн тулд тэрээр ойролцоогоор 14кг буюу 31 фнт орчмын жинтэй зvйлийг vтрээнээсээ зvvн єргєсєн байна. Тэрээр хэлэхдээ “Би энэ тєрлийн булчингаа сvvлийн 15 жилийн турш хєгжvvлж байгаа”. Маш удаан хугацаанд хєдєлмєрлєсєний эцэст тэрээр Гинессийн номонд Хамгийн хvчирхэг vтрээтэй бvсгvй хэмээн нэрээ бичvvлж чаджээ. Тэрээр мєн хэлэхдээ “хvvхэд гаргасанаас хойш миний энэхvv булчин маань суларч эхэлсэн бєгєєд яг энэ талаар судалж байсан туршлагатай дээр vеийн эмэгтэйн бичсэн номыг уншиж хэрхэн буцаж хэвийн байдалдаа орох талаар бэлдэж байгаа” гэжээ.

Видео.




2. Дэлхийн хамгийн хvчтэй хуруу: Фу Бингли (1 хуруун дээрээ 12 удаа гар суниалт хийсэн)



Энэ ертєнц дээрх хамгийн хvчтэй хурууг Хятдын Кун-фу мастер Фу Бингли эзэмшиж байгаа юм байна. Тэрээр 7 настайгаасаа зодооны урлагаар хичээллэж эхэлсэн бєгєєд 32 жилийн дараа тэр зєвхєн долоовор хуруун дээрээ биеийнхээ дийлэнх жинг тавих чадвартай болсон байна. Мєн долоовор хуруун дээрээ 12 удаа суниасан нь тvvнийг Гинессийн номонд бичигдэх болзлыг хангаж єгчээ.

3. Дэлхийн хамгийн хvчтэй нvдний зовхи: Сонг Тао (100 фунт буюу 45кг-ийг єргєсєн)



Аймшиггvй бас гайхамшигт кун-фу мастер нvдний зовхинд товч хийж байгаад дvvрэн устай хувингуудыг єргєж чаджээ. Хар бvст Сонг Тао нvдний зовхиндоо байрлуулсан товчноос олс унжуулж усаар дvvргэсэн нийт 100фунт буюу 45кг-ийг єргєж дээд амжилтын эзэн болжээ. Хятадын зvvн мужид амьдрах тэрээр: ”Би нvднийхээ зовхинд байрлуулсан товчинд дасахын тулд маш олон жил зарцуулсан, єдєр орой унтахад хvртэл дасах хэрэг гардаг байсан. Манай мастер багш бол миний єргєсєнєєс ч хvндийг єргєх чадвартай. Би євдєлтийг мартаж, єргєхийн гайхамшигийг мэдрэхийн тєлєє тєвлєрдєг” гэж хэлжээ.


4. Дэлхийн хамгийн хvчтэй эмээ: Винифред Пристелл (176 фунт буюу 79,2кг-ийг єргєсєн)



Винифред Пристелл хэмээх 70 настай эмээтэй уулзвал тvvнийг “Хvнд металл” гээд дуудцан ч болно. Учир нь энэ тvvний хоч. Тэрээр хvндийн єргєлтийн дэлхийн рекордын 2 удаа эвдсэн бєгєєд дахиад эвдэхэд ч бэлэн байгаагаа хэлсэн байна. Винифред єєрийн жинг хасах зорилгоор 40 гаруй наснаасаа эхлэн хvндийн єргєлтийн спортод оржээ. Тэрээр 60 настайдаа мэргэжлийн хvндийн єргєлтийн тэмцээнvvдэд орж эхэлсэн бєгєєд, 68 настайдаа єєрийн жинд Дэлхийн рекордыг шинэчилж тогтоосон бєгєєд 176 фунт буюу 79,2кг-с эхлэн нэмсээр 270 фунт буюу 108кг орчмыг єргєж ялалт байгуулсан байна. Одоо тэр 70 настай, vе мєчний євдєлттэй байгаа ч, долоо хоногт 3 удаа дасгал сургуулилтаа тогтмол хийж байгаа гэнэ.

5. Дэлхийн хамгийн хvчтэй бяцхан жаал: Лиам Хоекстра (Бусад vеийн хvvхдvvдээсээ 40% илvv булчингын хєгжилтэй)



3 настай Рvvзвелт Парк бяцхан жаал яг л таны хvvхэдтэй адил харагдах боловч vнэндээ бол тийм биш. Рvvзвелт Парк хvv-д бусад хvvхдvvдээс гадна тєрхєєрєє, биеийн хєгжлєєрєє ялгараад байх зvйл бараг байхгvй, мєн яг л бусад хvvхдийн адил тоглоно, vйлдэл vзvvлнэ. Гэхдээ тэр тус бvр нь 2кг гаруй жинтэй гантилыг зvгээр л пластик хvvхдийн тоглоомоор тоглож байгаа юм шиг тєвєггvй єргєн, толгой дээгvvрээ эргvvлэн тоглодог. Энэ бол ер бусын зvйл бєгєєд тvvний энэхvv гайхалтай хvч чадлыг эмч нар тайлбарлахдаа маш ховор тохиолдлын миостатин гаралтай булчингын хайпертропи генетик тогтоц гэж хэлжээ. Єєрєєр хэлбэл тэр бусад vеийнхээ хvvхдvvдээс 40% илvv булчингын хєгжилтэй байна гэсэн vг.


6. Дэлхийн хамгийн хvчтэй охин: Варвара Акулова (250 гаруй фунт буюу 112кг-ийг єргєсєн)



Варвара Акулова дэлхийн хамгийн хvчтэй охин. 4-н настайгаасаа эхлээд л олныг алмайруулж хvчний тэмцээнд оролцон тvрvvлж байжээ. Одоо тэрээр 13 настай бєгєєд Украйны маш ядуу гэр бvлээс гаралтай байнгын хоол хvнс болон vндсэн хэрэгцээний хомсдолтой байдаг байжээ. Гэхдээ энэ байдал ерєєс хамаагvй юм байна. Тэрээр 4 настайгаасаа эхлэн энэхvv спортоор хичээллэж тухайн vедээ 220 фунт буюу 88кг-ийг єргєж чаддаг байжээ. Энэ бол vнэхээр гайхамшигтай, тиймээс л Диковери сувгынхан тvvн дээр зорин ирж “Дэлхийн хамгийн хvчтэй охин” гэдэг нэвтрvvлгийг хvртэл хийжээ. Vvний дараагаа жил тутамд тvvний хувийн жинг 2кг-аар нэмэгдсэн бєгєєд тvvний єргєх чадвар одоо дахин 25кг-аар нэмэгдсэн байгаа юм байна. Эмэгтэй Геркулес гэж нэрлэгдэх болсон охин 40-хєн кг жинтэй мєртлєє 350кг-ийг єргєж чаддаг байна. Бvр 2ч удаа Гинессийн номонд дараалан бичигдчихээд байгаа юм. Тэр туранхай гаднаас нь харахад зузаан булчин байхгvй ч тvvнд асар том сэтгэлийн тэвчээр байдаг. Вариа: “Би яг аав шигээ 100кг жинтэй 190 см єндєртэй маш том болохыг хvсч байна” гэжээ. Тэр одоо 7-р анги бєгєєд хvч чадлын хажуугаар бас ангийнхаа тэргvvн сурагч нь болж амжсан байна.


7. Дэлхийн хамгийн хvчтэй шавьж: Баасны цог хорхой (Єєрийн жингээс 1141 дахин хvнд зvйлийг чирч чаддаг)



Баасны цох хорхойн тєрлийн шавьжнууд дэлхийн хамгийн хvчирхэг шавьжууд гэж Гинессийн номонд бичигдсэн байдаг. Эрэгчин онтофагус таурус нь єєрийн жингээс 1141 дахин хvнд зvйлийг чирч явах чадвартай бєгєєд хvнтэй жишвэл 70кг жинтэй залуу 80 тонн жинтэй зvйлийг чирнэ гэсэн vг. Судлаачид цох хорхойны хvч чадлыг тvvний бэлгийн амьдралтай холбож тайлбарладаг байна.


8. Дэлхийн хамгийн хvчтэй шар айраг: Бишмаркийг живvvл (41% алкохол)



Брью Дог хэмээх шотландын нэгэн шар айрагны vйлдвэр шинэхэн брэнд болох “Бишмаркийг живvvл” шар айргыг худалдаанд гаргалаа. Тэд хэлэхдээ бид дэлхий дээр хамгийн єндєр алкохолын хэмжээтэй шар айргыг гаргасан, энэ нь дундаж шар айргуудаас 4 дахин илvv согтоох чадалтай юм байна. Энэхvv компани нь ємнєх жилд мєн адил иймэрхvv анхаарал татсан шар айраг болох 32%-той ABV хэмээх нэртэйгээр гаргаж байсан байна. Єрсєлдєгч компани болох Скоршбрау хэлэхдээ бидний гаргасан 40%-ийн єндєр процентэй шар айраг тэднийг илvv єндєр проценттэй шар айраг хийхэд хvргэсэн байх гэв. Ингээд “Бишмаркийг живvvл” хамгийн єндєр нь боллоо. Гэхдээ энэ шар айраг зєвхєн онлайн-аар худалдаалагдаж байгаа бєгєєд 0,33л-тэй нь 40 фунт-ийн vнэтэй байгаа нь яг л архи, вискитэй дvvцэж байна.


9. Дэлхий дээр болсон хамгийн хvчтэй газар хєдлєлт: Валдивиа, Чили (Риктерын хэмжигдхvvний 9,5 бал)



Валдивиа хот нь нийт 130,000 орчим хvн амтай, Чили-ийн нийслэл Сантиего хотоос урд зvгт 841 зайтай орших маш vзэсгэлэнтэй газар юм. Гэвч vзэсгэлэнт хотод 1960 оны 5-р сарын 22-нд дэлхий дээр одоог хvртэл тохиолдсон газар хєдлєлтvvдээс хамгийн хvчтэй нь болж єнгєрсєн юм. Риктерийн хэмжигдхvvний 9,5 балын газар хєдлєлт. Энэ бол сvйрэл, бvх зvйл орвонгоороо эргэнэ гэсэн vг. Хvчтэй газар хєдлєлт болон тvvний дагуулж авчирсан аварга цунамигын уршгаар бараг бvх байшин барилга нуранга болсон билээ. Энэ газар хєдлєлт нь зєвхєн ингээд дууссангvй араасаа олон олон газар хєдлєлт цунамиг дагуулан Японд очиж 138 хvний амь насыг, дараа нь Хавай-д очин 61 хvний амь сvvлд нь Филиппин-ээр зочлон 32 хvний амыг аваад оджээ. Vvний дараагаар Чили-гийн хойд хэсэгт мєн 7,5 баллын газар хєдлєлт болсон байна.


10. Дэлхийн хамгийн хvчтэй материал: Графин



Шинжлэх ухааны судлаачид маш олон жилийн турш Графин хэмээх энэхvv материалиас илvv гарах хvчтэй бат бєх материалыг єєр хэн нэгэн олоогvй байгаа учир тvvгээр их бахархаж байгаа юм байна. Графин нь маш олон туршилтуудад удаа дараалан орсоор байгаа бєгєєд хамгийн хvчирхэг материал гэдэг цолоо авч vлдэж чадсаар байгаа юм байна. Колумбийн Их Сургуулийн профессорууд Графин-ы хvч чадлыг атомын тvвшинд нь судлаж vзэхээр шийдэж, маш хурц алмазан хатгуурыг ашиглан цоолсон байна. Дараагийн туршилт нь тvvнийг кофены аяганы дээгvvр бvрж тогтоон дээрээс нь харандаагаар цоолох туршилт хийжээ. Ингэсэнээр тэд Графиныг хамгийн бат бєх бєгєєд сунах чадвартай материал гэдгийг дахин нотлох гэж оролдсон байна.


3
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()