Хамгийн гаж дотор хирдхийлгэм биеийн чимэглэлүүд

2010-07-08, 01:13
32,485

Одоо та бvхэндээ жинхэнэ дотор арзайлгаж ямар нэг эрхтэнээ барьж авмаар санагдтал тийм зvйлсийн талаар vзvvлэх гэж байна. Манай сайтын байнгын хэрэглэгч нар янз бvрийн гаж зvйл vзсээр байгаад ер нь бол сэтгэл санааны бэлтгэл сайн байгаа гэж надъя. Бидний оршин буй энэ дэлхий дээр хvмvvс бид байгаль эхээ сvйтгэн байж олон шинэ зvйлсийг бvтээж байгаа боловч тvvнийг дагасан янз бvрийн сєрєг vр дагавар, муу нєлєє vр хойчид маань нvvрлээд байгааг ойлгож эхэлсэн. Энд тэдний нэг болох хvмvvсийн сэтгэлгээний асуудлыг хєндєх юм. Хvмvvс бидний ертєнцийг vзэх vзэл єєр байж болох боловч иймэрхvv байдлаар бол арай биш ээ. Энэ миний стиль биш гэдэг шиг ... энэ миний лав сонирхох эд биш байна. За ингээд миний юу яриад байгааг vргэлжлэлээс vзээрэй.

Хамгийн гаж дотор хирдхийлгэм биеийн чимэглэлүүд

1. Нvдний алиманд хийсэн шивээс

Корниал шивээс буюу нvдний алиманд хийх шивээсийн талаар та сонсож байсан уу. Энэ боломжтой гэжvv? Боломжтойгоор барахгvй энэ тєрлийн шивээс хийгдэж эхэлсэнээс хойш 2000 жил єнгєрч байгаа гэхэд та итгэх vv? 19 болон 20-р зууны vед нvдний алим дээрх сорви болон дефектvvдийг арилгах зорилгоор хийгдэж эхэлсэн юм байна. Харин одоо vед бол энэхvv тєрлийн ажилбар цєєрсєн бєгєєд азаар vvнийг орлох нvдний єнгєц линз хэмээх зvйл бvтээгдсэн байна. Гэсэн хэдий ч зарим тохиолдолд нvдний линзийг зvvж чаддаггvй хvмvvс цєєнгvй байдаг тиймээс цєєн тоогоор энэ шивээсний ажилбар хийгдсээр байгаа юм байна.
 

2. Биеэ сорвижуулах хобби

Эстетикал буюу гоо сайхны талыг хэт анзааран урлагийн бvтээлийн агуулгыг орхигдуулах vзэл болон сэтгэцийн таашаалыг мэдрэхийн тулд  тодорхой хяналттайгаар биедээ зориудын сорвиудыг бий болгох урлагыг Scarification буюу Сорвижуулах урлаг гэдэг юм байна. Гэхдээ процесс нь зvгээр л зvсэх биш бvр арьсыг нь тайрч авах замаар сорвийг бий болгодог байна. Хэдийгээр тэдгээрийн дийлэнх нь vvнийг тэсч гарч чаддаг ч энэ нь илvv гvн ухаж авч байгаа учир мэдээж тєсєєлхийн аргагvй юм.
 

3. Арьсныхаа дотор талд юм суулган 3D урлагын тєрлийг бий болгох нь

Арьсныхаа дотор талд зориулалтын эд зvйлийг суулган єнгєн хэсгийг тєвийлгєсєнєєр 3D урлаг бий болдог юм байна. Энэ урлагийн тєрлийг Стив Хаворт хэмээх нэгэн анх бий болгосон гэнэ. Єрємдлєг явуулдаг технологтой тєстэйгєєр суулгацаа оруулдаг байна. Жишээ нь эхлээд жижиг яс болон эвэр тєрлийн зvйлийг суулгаад арьс эдгэрсэний дараагаар бага зэрэг том зvйл хийж сунгах маягаар хийгддэг. Энэ мэтээр хэр том болгомоор байна тєдий хэмжээний зvйлvvдийг авч хийсээр хvссэн хэмжээндээ хvргэж чаддаг юм байна. Хэрэв сольж оруулж буй зvйлvvдээ хэт богино хугацаанд хийж авбал арьс загатнах болон єєр эрсдэл ч гарч болзошгvй гэнэ.
 

4. Бэлхvvсэвч

Сvvлийн vед дэлгэрээд байгаа бас нэгэн тєрєл бол биеэ цоолж Бэлхvvсэвч хийх явдал юм байна. Нурууны гол ясны хоёр хажуу талаар яг л бэлхvvсэвчний татагч байрлах хэсэгт босоо тэнхлэгийн дагуу олон тооны нvх ижил тоогоор параллел хэлбэрээр цоолж цагираглан тэднийгээ хооронд нь vдээсээр vдсэнээр биенд суулгасан бэлхvvсэвч бэлэн болно. Хамгийн багадаа 4-н нvх буюу 2 талдаа 2 цоолоход болдог бол эсрэгээрээ тухайн хvнээс хамаарч хамгийн ихдээ хэд ч байж болдог гэнэ.
 

5. Брэндинг

Брэндинг буюу єєрєєр хэлбэл морь тамгалахтай ижил зарчмаар хийгддэг шивээс нь магадгvй шивээсний тєрлєєс хамгийн их євдєлттэй нь байж болох юм. Vvнийг шийтгэл эсвэл биеийн чимэглэл маягаар хvмvvс хийж ирсэн байх юм. Бvрэн хэмжээний Брэндинг хийхдээ нарийн тємрийг маш єндєр температурт халаан арьсыг 3-р зэргийг тvлэгдэлтийн хэмжээнд хvрэх хvртэл тамгалаж орхидог юм байна. Ингэсэнээр тухайн шивvvлсэн хэсгийн арьсны мэдрэл бvрэн хэмжээгээр устаж хэзээ юу ч мэдрэхээргvй болдог. Яг шивэлт хийсэн тэр хэсэгт арьсны 2-дох давхрага тэр чигээрээ vгvй болдог бєгєєд улмаар сорви саарал мєнгєлєг єнгєтэй болж шивээс хийгдээгvй ойр орчмын арьс маш удаан хугацааны дараа хэвийн байдалд эргэн ордог байна.
 

6. Биеэ єлгєх

Магадгvй хамгийн хэрдийлгэм Пийрсинг бол биеэ цоолон бєгжлєєд утсаар єлгєгдєх гэж хэлбэл бараг хvн бvр санал нийлэх байх. Аймшиггvй зоригтонгуут гэх vv сэтгэцийн эмгэгтэй гэх vv энэ тєрлийг сонирхогчид олон тооны нvх цоолж бєглєєд загасны дэгээгээр тодорхой хугацаанд бvхий л биеийн жингээрээ эсвэл тал биеийн жингээрээ тvvнээс єлгєгдєж орхидог байна. Оролдож vзэхгvй байхыг л зєвлємєєр байна.
 

7. Хэлээ хоёр хуваах

Бас нэгэн олныг хамраад байгаа гажиг биеийн чимэглэлийн урлагийн тєрєл бол хэлээ 2 хуваах буюу бифуркейшн гэж нэрлэгддэг юм байна. Процесс бол маш энгийн зvгээр л хэлээ тэг голоор нь хоёр хувааж зvснэ. Хэл нэгэнт хоёр хуваагдсаны дараа хуваагдгсан хэсгvvд тус бvрдээ хоёр тийш хєдлєх боломжтой болдог юм байна.
 

8. Ванпир чих

Нью Йорк-ын мэс засалч Доктор Лажос Нагги хэмээх эр хvний чихийг яг л vлгэрт гардаг амьтан эсвэл вампиртай адилхан болгох мэс заслыг сэдэж амжилттай хийжээ. Доктор Нагги-гын баталж байгаагаар чихийг дээш нь сунгах нь зєвхєн гадаад имиджыг єєрчлєхєєс гадна сонсох чадварыг нэмэгдvvлнэ гэсэн байна.


 

NULL

NULL

3
таалагдаж байна

5
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()