Японы хачин жигтэй амттангууд

Япончууд маш ер бусын шинийг санаачилсан гайхалтай зохион бvтээгч ард тvмэн гэдийг бид мэдээллийн сувгуудаар дамжуулан, энэ улсад зочилон очихдоо маш сайн мэддэг болоод байгаа. Тэр дундаа тэдний бvтээсэн хоол хvнс нь хvртэл их сонирхолтой гээч... Тиймээс зєвхєн арлын япон оронд л олж болох нэлээд хэдэн япон хvнсний талаар та бvхэндээ танилцуулъя. Хэрвээ та япон орныг зорих эсвэл энэ улсад ажиллаж амьдарч байгаа бол эдгээрээс туршаад vзэхэд илvvдэхгvй л болов уу.
Японы хачин жигтэй амттангууд
Киногоо үзээд бэлгээ аваарай!
Хаах
Сурталчилгаа
Хєлдєєсєн арваалж

www.caak.mn (10 фото)

Хэрвээ та арал дээр амьдардаг бол таны хоолны цэсэнд маш олон тооны далайн хvнс автоматаар бичигдэх болно. Тэгээд зvгээр ч нэг шоролсон хавч эсвэл хаатасан далайн арваалж биш харин ч бvvр яг мєсєн чихэр шиг жинхэнэ шоролсон далайн арваалж байх болно. Японы баяр ёслолын vеэр ихэнх дэлгvvрvvдэд энэхvv амттаныг зардаг бєгєєд тvvнийг солонгос лувангийн амттай эсвэл тvрсний амттай гэх мэтчилэн олон тєрлийн нэмэлтvvдээр амт оруулсан байдаг байна.


Шингэн бяслага

www.caak.mn (10 фото)

Япончууд бяслагтай маш болгоомжтой харьцдаг, бараг 20 сая япон бяслага гэж юу болох талаар тєсєєлєл ч vгvй байдаг, харин японы насанд хvрсэн хvмvvсийн гуравны нэг нь бяслаганаас болоод хорт хавдраар євчилнє гэж боддог аж. Бяслагатай ийм найрсаг харьцаатай орчинд хокайдогийн NEEDS компани бяслагыг хvмvvсийн хэрэгцээнд бага зэрэг оруулахаар шийдсэн байна. Тэд салаат амтлах зорилогтой бяслагаар хийсэн соус гаргажээ. Ингээд япончууд бага багаар бяслаганаас айхаа больж дэлхийн бусад улс орнууд шиг тvvнд дуртай болж эхлэх биз ээ.


Сарнай цэцгийн vнэртэй хєлс

www.caak.mn (10 фото)

Дээрх зурган дээр харуулсан бvтээгдэхvvнийг Otoko Kaoru гэдэг орчуулвал эрэгтэй хvн амттай vнэртэж байна гэсэн vг юм. Vvнийг ойлгох маш энгийн, та тєсєєлдєє нэг тийм бохиний тусламжтайгаар япончуудад єєрсдийн хєлсний vнэр дээрээ сарнай цэцгийн vнэр оруулж єєрчлєх боломж олдож байна. Бараг бvх япончууд ихэнх цагаа маш давчуу жихэлдсэн байдалд єнгрєєдєг, тэр дундаа нийтийн тээврийн хэрэгсэл их дэлгэрсэн газар шvv дээ. Ийм нєхцєлд энэхvv бохи нь маш алдартай байж болох аж.
Та бод л доо нэг метроны вагонд зуугаад самурай явж байна гээд ямар байх бол?... Vнэр танар гэж дийлдэхгvй байлгvй дээ тэр халуун газар. Энэ vед хэрэглэх гэж энэхvv бохийг сэдсэн ч байж болох. Мэдээж энэ бvтээгдэхvvн зарим хvнд муугаар нєлєєлєх байх гэхдээ зарим тохиолдолд энэ нь эргэн тойронд байгаа хvмvvсийн амьдарлыг их хєнгєвчлнє шvv дээ. Манай улсад ийм гоо сайхны бохи их ашиг тустай байж болох л юм хэхэ.


Кремтэй гэдэс

www.caak.mn (10 фото)

Уншигч та бvхэн боддоо хэрвээ гуурсан хэлбэртэй дотроо кремтэй гурилан бvтээгдхvvн гаргахаар шийдсэн бол энэ гайхалтай барааг юу гэж нэрлэх байсан бэ? Glico компани нэгэн хурал дээр хэн нэгэн нь уг гуурсан хэлбэртэй гурилан бvтээгдэхvvнийг Collon (гэдэс) гэж нэрлэх гайхалтай санаа гаргажээ. Vvний дараа япончуудыг эрvvл ухаанаар ойлгож болох болов уу? Та бодоод vздээ Монголд гуурсан хэлбэртэй дотроо кремтэй гурилан бvтээгдэхvvнийг “кремтэй гэдэс” гээд нэрэлцэн бол хvмvvс нэрнээс нь болоод уг бvтээгдэхvvнд яаж хандах байсан бол. Би лав худалдаж авахгvй байсан. Шууд л эвгvй санагдаж идэх дур хvсэлгvй болно.


Каррины ундаа


www.caak.mn (10 фото)

Манайд алимаас авахуулаад маш олон тєрлийн жимэсний ундаа дэлгэрсэн байдаг. Харин японы нэгэн ундаа карриний амттай байдаг байна. Хэрвээ та сайн ойлгохгvй байгаа бол Карри гэдэг нь мах их голчилсон тєрлийн тэр тусмаа гахайн махтай хоолонд хийдэг энэтхэг халуун ногоогоор хийсэн хоол амтлагч. Тэгэхлээр энэ нь кетчупний амттай буюу кетчупээр хийсэн ундаа байна гэснээс єєрцгvй юм. Гэхдээ энэ ундаа зvгээр л гараад ирээгvй байна. Эхлээд судалгаа хийсэн бєгєєд бvvр нэг бус удаа хуралдаж, маркетологч нар нэрэн дээр нь ажиллаж, амт шалгагч нар олон удаа туршиж мєн vйлдвэрлэгчид єєрсдєє хvртэл туршсан байна.
Тэгээд хэн нь ч хормийн тєдийд ч: “Зогс! Бид чинь ямар утаггvй юм хийгээд байна? Энийг яаж, хэн уудаг юм бэ?” гэж эргэлзэж уулга алдаагvй байна. Тэгэхлээр Японд ийм амтыг сонин гэж vздэггvй л болж таарлаа. Тэгээд л мандах наран улс одоог хvртэл дэлхий дээр хамгийн ер бусын хачин жигтэй зvйлсээр дvvрэн газруудын нэг хэвээрээ байгаа биз.


Майонезтэй чипс

www.caak.mn (10 фото)

Миний бодлоор энэ бол та бидний ертєнцтэй хамгийн ойр бvтээгдэхvvн. Манай дэлгvvрvvдээр шагайвал маш олон тєрлийн vнэр амттай чипснvvд байдаг, сонгино, перцтэй, бяслагатай гэх мэтчилэн. Тиймээс хясаатай болон майонезтэй чипс та бvхэнд хэвийн л сонсогдож байгаа байх. Харин япочуудын хувьд vvнийг уламжлалт амт vнэр гэж хэлж болно. Японы зах зээл дээр офисын ажилтнуудад зориулсан хоол хvнс ихэнх хувийг эзэлдэг. Тиймдээ ч vргэлж шинэ тєрлийн закускууд гаргадаг. Еврээчvvдийн хэлдгээр тэдний хэлсэн ямар ч vг нь "гэр бvл" гэдэг vг байж болохтой адил япончуудын хувьд ямар ч vг нь чипсний амттай байж болох нь байна.


Йогуртны амттай пепси

www.caak.mn (10 фото)

Японы зах зээл олон тєрлийн закускуудаар дvvрэн байдагтай адил уух ундаа нь ч олон тєрєл байдаг байна. Тиймээс амсаж vзэхээс нааш сонголтоо хийх их тєвєгтєй. Олон улсад бараагаа vйлдвэрлэдэг дэлхийн том брэнд компаниуд ч японы амьдралд нь тааруулах гэж бvтээгдэхvvнийхээ тєрлvvдээ єєрєєр хийдэг ажээ. Vvнээс vvдэн йогуртны амттай пепси шиг ийм хачирхалтай ундаанууд гарч ирсэн байна. Пепси кола нь єєрєє гайхалтай амттай билээ. Гэхдээ тvvн дээр йогурт нэмбэл айдас хvргэм хослол болно. Сонирхолтой шvv пепси нь зєвхєн єєрийнхєє бvтээгдэхvvнvvдээ японд хийдгээс гадна коко колаг хvртэл хийдэг байна. Одоо тэгээд єшєє ямар гээчийн пепси гарах бол гээд л хvлээцгээж дээ.


Шарсан хавчнууд


www.caak.mn (10 фото)

Байгаль хамгаалагч болоод жаахан хvvхдvvд энэ буланг уншаад хэрэггvй гэж зєвлєж байна. Тєсєєлдєє аав хавч ээж хавч хvvхэд хавчнууд єєрсдийн усан доорх гэрийнхээ vvдэнд тоглоод байж байхад нь гэнэт тор бууж ирээд бvгдийг нь хамж аваад амьдаар нь шараад, єєрсдийнхєє хоолны хэрэглээнд ямар ч аргаар хамаагvй хамгийн энгийн бус тэжээллэг хоол нэмэх гэсэн єлсєглєн япончуудад идэхийг санал болгож байна гээд... Энэ vнэхээр аймшигтай тэд нар єєрсдийгєє зєвтгєєд ч хэрэггvй.


Могой загастай хийжvvлсэн ундаа



Єєр нэгэн японы  гахайлтай байдлын жишээ. Могой загасны амттай хийжvvлсэн ундаа хэхэ. Japanese Tobacco Company тvvнийг vйлдвэрлэдэг бєгєєд тэр нь бvvр сайн зарагддаг гэнэ шvv. Би энэ ундааны амтыг єєртєє их сониноор тєсєєлж байна л даа. Энэ яг л хийжvvлсэн консерв ууж байгаа юм шиг санагдаж байна. Харин танд ямар тєсєєлєл бууж байна.


Махны амттай зайрмаг



Дээрх зурган дээр утсан хэлний, тахианы далавчтай мєн адууны махтай зайрмагнууд байна. Тиймээ та андуураагvй vнэхээр адууны махтай зайрмаг. Миний бодлоор жуулчид японд болгоомжтой зочилсон дээр байх бvvр хэзээ ч ганцаараа яваад хэрэггvй. Vгvй бол ихийг зохион бvтээгч японы зайрмаг vйлдвэрлэгчид барандаа болгоомгүй жуулчны зайрмаг дутаад байна гэж бодох байх. Тоглоомгvй хэлэхэд хэлэх ч vг алга, тахианы далавчны амттай зайрмаг, тэр тусмаа адууны махны амттай зайрмаг гэж ямар байхыг тєсєєлж ч чадахгvй байна. Ийм зvйлийн дараа ямар нэг бараа авахдаа заавал савалгаан дээр юу гэсэнийг уншиж дээр нь байгаа зурагнуудыг анхааралтай харах хэрэгтэй.

    Хэрвээ танд арлын япон орныг зорих боломж байгаа бол заавал очиж vзээрэй. Тэгээд тэндээс хэдэн ийм ер бусын бараа аваад ирвэл дараа нь ирсэн зочид, найз нєхєддєє ч vзvvлээд тэднийг гайхшруулах юмтай сууж байна шvv дээ. Магадгvй дээрх бvтээгдэхvvнээс аль нэг нь танд таалагдах ч юм билvv.


2
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()