Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook

Роберт Плат, дугуйтай чемоданыг зохион бvтээгч.
Онгоцоор нисч, хол замын аянд гарч vзсэн хvн бvхэн ийм тээшний савны давуу талыг надаар хэлvvлэлтгvй мэдэж байгаа гэдэгт итгэлтэй байна. Хичнээн хvнд ачаа байсан ч доороо дугуйтай чемоданы ачаар ямар их ажлыг хєнгєвчилж болдог билээ дээ. Ямар ч тэнэгийн толгойд орж болохоор санаа байна шvv дээ хэмээн уншигч та шvvрс алдаж байж мэднэ. Гэхдээ санаагаа vйлдэл болгож, хэрэгжvvлж чадсан нь л хождог хорвоо хойно яая гэх вэ дээ. Роберт Блатын TravelPro компани нь 1992 онд Inc 500-гийн жагсаалтад багтаж, 1999 онд єндєр vнээр єєр эзний гарт очжээ.
Хинда Миллер, Лиза Линдаль хоёр, спорт хєхєвчийг санаачлан хэрэгжvvлэгчид
1977 онд Хинда Миллер нь найз бvсгvй Лиза Линдалынхаа хамтаар Вермонт дахь Shakespeare festival- д оролцохоор дизайнерын санаанууд хэрэгжvvлж байжээ (дизайнераар ажиллаж байсан.) Тэр vед хоёр бvсгvй маань эмэгтэйчvvдэд зориулсан спорт хувцас тун цєєхєн байдгийг анзаарч, ямар нэгэн онцгой зvйл сэдэхээр толгой єєд єргєх сєхєєгvй ажиллацгааж байжээ. Ингээд тэд єнєєдєр спортоор оролддог бvсгvй хvн бvрийн дуртай ємсгєл болсон спорт хєхєвчийг зохион бvтээжээ. Эцэст нь найз бvсгvйчvvд энэхvv бизнесээ Sara Lee-д зарсан юм байна.
Жек Килби, Роберт Нойс хоёр, компьютерийн чип-ийг зохион бvтээгчид
Килби болон Нойс нь та бидний єдєр тутмын хэрэглээ болсон компьютерийн чипийг анх санаачилсан хvмvvс юм. Жек Килби нь 1958 онд, Texas Instruments компанид ажиллаж байх vедээ Роберт Нойстой хамтран зохиосон чипнийхээ ачаар 2000 онд Нобелийн шагнал хvртжээ. Харин Роберт Нойсын хувь тавилан маш сонирхолтой санагдлаа. Тэрээр Fairchild Semiconductor болон Intel гэсэн хоёр компанийг vvсгэн байгуулсан байна. Ямартай ч энэ хоёр хvний зохион бvтээсэн зvйл нь хvн тєрєлхтєнд “хувийн компьютер”-ийн эрин зууныг бэлэглэж, орлчлонг єєрчилсєн юм. Тэд хэрэв чипийг бvтээгээгvй бол компьютер гээч юмыг єнєєдєр ингээд хэрэглээд сууж байх талаар тєсєєллийн сvvдэр ч тусахгvй байх байжээ.
Боб Франкстон, Дэн Бриклин хоёр, электрон хvснэгтийг зохион бvтээгчид
MIT – ийг тєгссєн Боб Франкстон, Дэн Бриклин хоёр нь электрон хvснэгттэй ажиллах анхны санааг хvн тєрєлхтєнд таниулсан VisiCalc програмыг зохиожээ. Гэхдээ Франкстон болон Бриклин нарын бяцхан бизнес нь Microsoft мэтийн аварга загаснуудтай єрсєлдєх чадвар дулимаг байсан тул зах зээлийн шуурганд удаан тэсээгvй юм. Ямартай ч тэдний зохиосон программ нь хэсэг хугацаанд ч гэсэн олны єргєн хэрэглээнд оршиж, компани нь цагтаа эздийнхээ халаасанд чамгvй хєрєнгє байршуулж чаджээ. Хоёрдугаарт тэдний зохиосон програм нь электрон хvснэгт маягийн єнєєдрийн маш олон програмын vндэс суурь болж єгсєн юм.
Мелитта Бентц - кофе шvvгчийг бvтээгч.
Єглєє бvр аяга халуун кофе уух хvслээр ангаж цангаж сэрдэг хvн бvхэн кофе шvvгчийн ач холбогдлыг дэндvv сайн мэдэх биз ээ. Хэрэв та єглєє болгон халуухан кофе уудаг нэгэн бол Германы нэгэн жирийн гэрийн эзэгтэй агсан Мелитта Бентцклоф-д талархлаа илэрхийлэх нь зvйтэй байх. Тэрээр єєрийн энэхvv санаагаа аль 1908 онд хэрэгжvvлжээ. Тэр цагаас хойш энэхvv эгэл жирийн гэрийн эзэгтэйн нэр олны чихэнд танил болж, дэлхийн сая сая хvмvvс єглєєний кофенийхоо аяганд vр, шаар орох вий хэмээн санаа зовох зvйлгvйгээр амтархан ундаалдаг болсон юм байна.
Жорж Феррси, алсыг харагчийг санаачлагч
Хvн бvхэн алсыг харагч хэмээх гайхалтай тєхєєрємжний талаар мэддэг гэдэгт итгэл дvvрэн байна. Зарим хvмvvс vvн дээр суух дуртай байдаг бол зарим нь єндрєєс эмээх мэдрэмж, хамгийн орой дээр нь гараад гацчихвий гэсэн айдас хоёроосоо болоод алсыг харагчийг vздэггvй ч байж мэднэ. Ямартай ч хvн бvхний мэддэг энэ зvйлийг Жорж Феррси хэмээх франц эр Эйфелийн цамхагаас санаа авч бvтээжээ. Єнєєдрийн хувьд алсыг харагчийг дэлхийн ямар ч улс орны цэнгэлдэх хvрээлэнгээс олж харж, дээр нь сууж болно гэдэгтэй мєрийцєхєд ч бэлэн байна. Хамгийн харамсалтай нь Жорж Феррси нь амьдралынхаа сvvлчийн єдєр хvртэл энэхvv бvтээлийнхээ тєлєє шагнал урамшуулал хvртээгvй бєгєєд, алсыг харагчийг анх vйлдвэрлэж эхэлсэн компанитай насан туршдаа шvvхдэн, заргалдсаар нєгєє ертєнцийг зорьжээ.
Альфред Филдинг, Марк Чаваннес хоёр - дотроо хийтэй гялгар уутыг бvтээгчид.
Хийн бємбєлєгvvдтэй гялгар уутны, дотроо хийтэй жижигхэн бєндгєрvvдийг хvн бvхэн хагалах дуртай байдаг. Ийм гялгар уутыг тийм ч холын биш єнгєрсєнд буюу 1957 онд Альфред Филдинг, Марк Чаваннес нар зохион бvтээжээ. Тэр vед энэ хоёр хvн ханын цаасыг гэмтээлгvйгээр хуулах механизмыг боловсруулахаар ажиллаж байгаад, амархан эвдэрч гэмтдэг бараа таваарыг агуулвал зохих маш найдвартай уутыг бvтээх санаагаа олжээ. Сонирхолтой, vр бvтээлтэй нээлтээ хийснээсээ хэдэн жилийн дараа мань хоёр зохион бvтээгч маань Нью-Жерси-д Sealed Air Corporation хэмээх компаниа байгуулсан байна. Єнєєдєр уг компаний жилийн дундаж орлого нь хамгийн багадаа 5 тэрбум доллар байдаг ажээ.