Дэлхий дээрх хамгийн муухай 10 ажил

Ємнє нь та бvхэндээ дэлхийн хамгийн сайхан ажлын байрны талаар хvргэж байсан билээ. Энэ удаа харин эсэргээр нь хамгийн муухай арван ажлын талаар танилцуулах гэж байна. Жишээ нь, "Ємхий vнэр vнэрлэгч", "Зам дээр vхсэн амьтдын цогцосыг цэвэрлэгч", "Зоо паркын амьтдыг гараараа хангагч", "Порно кино театрын цэвэрлэгч", "Муурны хоолны чанар шалгагч" гэх мэт санаанд багтамгvй ажлын байрны талаар сонирхолтой баримтыг эндээс тольдох болно.
Дэлхий дээрх хамгийн муухай 10 ажил
Хит кинонууд 50% хямдарлаа!
Хаах
Сурталчилгаа

1. Порно кино театрын цэвэрлэгч



Ер нь цэвэрлэгч бол тийм ч сайхан ажил биш гэдэгт ихэнх хvмvvс санал нэгдэх байх. Гэхдээ, тэр тусмаа порно кино театрын цэвэрлэгчийн ажлыг хамгийн муухай ажил гэдэгт та санал нэгдэх vv. Мэдээж кино театрын цэвэрлэгч бол кино гарч дууссаны дараа танхимыг цэвэрлэдэг. Энгийн театруудын танхимд кола, поп корн єєр зvйлvvдийг хог vлддэг бол порно кино театрт харин ямар тєрлийн хог хаягдал vлддэг бол. Дийлэнхдээ наалдамхай шингэн цагаан єнгийн зvйлvvд энд тэнд vлддэг гэнэ. Хэдийгээр энэ ажлын талаар ээж болон найз охинтойгоо зєвлєлдєх нь тийм ч таатай биш ч, бvх кинонуудыг vнэгvй vзэх бас эрэгтэй найз нарт нь ч гэсэн тэнд байх хvсэл бага зэрэг тєрч болох л юм.


2. Букинхам ордны хамгаалагч



Их Британы цэргийн армийн хамгийн муухай ажлаар Букинхам ордны хамгаалагчын ажил тодосон байна. Тэдгээр хамгаалагчид ордны гадна талд хэдэн цагаар зогсох бєгєєд инээх хориотой, мєн тvvнээс гадна маш сайхан харагдах ёстой гэнэ. Хамгаалагчид мєн ээлжиндээ гархаасаа ємнє хvрэм, хувцас болон гутлаа цэвэрлэхэд маш олон цаг зарцуулдаг бєгєєд vvн дээр нь ч мєн шалгалт явагддаг байна. Хэрэв тухайн цэрэг тєгс харагдахын тулд цэвэрлэгээгээ хангалтгvй хийсэн гэж vзвэл ээлжийн торгууль эсвэл цаг сунгах гэх мэт шийтгэлтэй байдаг юм байна.


3. Зоо паркын амьтдыг гараараа хангагч



Амьтан судлаачид тэдний бэлгийн эсэд шинжилгээ хийх, vржлийн талаар дэлгэрэнгvй судлах болон зохиомол vр тогтоолт хийх гэх мэт туршилтуудаа хийхдаа хоёр янзын аргаар хийж болдог байна. Эхнийх нь орчин vеийн арга буюу тодорхой хэмнэлт цохилтуудыг єгєн vрийн шингэнийг гаргадаг бєгєєд электро дур ханалт гэж нэрлэдэг байна , Хоёрдох нь уламжлалт буюу зvгээр л гараараа эсвэл хиймэл бэлэг эрхтэн ашиглан амьтдын vрийн шингэнийг гаргаж дєнгєдєг байна. Калифорнийн Их сургуулийн профессор судлаач Триш Бергер хэлэхдээ “хvртэх, харах, vнэрлэх гэх мэт дур тавилтыг єдєєх сигналуудыг энэхvv электрон аргаар орлуулж болно” гэжээ. Энэхvv аргыг ихэвчлэн зоо паркын амьтад дээр туршдаг бєгєєд vvнийг хэрэглэхээс ємнє амьтдыг унтуулдаг байна.

Харин нєгєє аргуудыг хэрэглэхдээ унтуулахгvй бєгєєд амьтдыг vvнд бага багаар сургаж дасгах хэрэгтэй байдаг байна. Бага зэрэг дэлгэрvvлбэл, урт хоолойг бvлээн зунгагаар бvрж том хэмжээний хиймэл эрхтэнг хийдэг эхлээд хийнэ. Тэгээд бух vнээн дээр урд хоёр хєлєєрєє мордох vед зоригт ажилтан бух vнээ хоёрын голоор орж тохиромжтой байрлалыг эзэлсэний дараа хиймэл эрхтэнг барьж бухын эрхтэнд углаж орхино. Бух ч хууртагдсаар байх болно. Харамсалтай нь ажилтан нєгєє хиймэл эрхтнээ маш чанга барьсаар бухыг дуусахыг хvлээх хэрэгтэй болно. Гэхдээ энэ арга нь vргэлж амжилттай байдаггvй байна, багагvй хvмvvс vvнээс болж эмнэлэгт хvргэддэг ажээ. Арай аюулгvй сонголт нь гахай юм байна. Сайтар сургуулилт хийсэн туршлагатай ажилтан гартаа бээлийгээ углан гахайнуудад жаргалыг эдлvvлдэг байна.


4. Бохирын суваг цэвэрлэгч



Рамеш Саху гэгч энэхvv эр Энэтхэгийн Калкута хотын цэвэрлэгээ vйлчилгээний газар ажилладаг нэгэн билээ. Гэхдээ тvvний єдєр тутам хийдэг ажил нь бохирын суваг цэвэрлэх юм байна. Тэрээр бидний хэлж заншсанаар траншей буюу 7 фунт орчим гvн бохирын суваг дотроос бєглєєс арилгах зорилгоор ялгадасыг хувингаар хутган гадагшлуулдаг байна. Тэрээр хутгаж хамтрагчид нь суваг дотроос татан гаргадаг байна. Тэрээр 27 настай бєгєєд Эхнэр гурван охидын хамт амьдардаг. Энэхvv ажлыг сvvлийн 10 жил хийж байгаа бєгєєд сарын орлого нь 100$ байдаг гэнэ.

5. Бразил шумуул судлаач



Малариагын эсрэг тэмцэж буй судлаачид тухайн шумуулны хазах сорох рефлексийг заавал судлах хэрэгтэй байгаа юм байна. Судлаачдын Африкт хэрэглэж байсан цахилгаан болон салхин урхи хэрэглэж шумуулнуудыг унагах арга нь Бразилын Анопелес Дарлинги гэгч энэхvv шумуул дээр хэрэгжихгvй байгаа юм байна. Гагцхvv судлаачид тэдгээрт зориулсан єгєєш бэлдсэн vед л тэднийг ойроос ажиглах боломж бvрдээд байгаа юм байна. Судлаач орой бvрий болох vеэд буюу шумуулнууд хамгийн идэвхжих vеэр доороо задгай жижиг шумуулны майханд орно. Доогуур нисэн орж ирсэн шумуулыг майханаа буулган єрєєн дотроо хорьж орхино. Хори гэхээсээ илvvтэй тэдэнд ганцаарчилсан оройн зоогийг бэлдэж єгдєг гэвэл арай дээр ч байж магад. Учир нь шинжлэх ухааны тєлєє тэрээр єєрийгєє золиосолж байгаа бєгєєд тэднийг хазах vед тvvнийг ойроос ажиглан дараа шилэн лонхонд барьж авдаг юм байна. Судлаач Хелге Зилер єєрийн биен оройн зоогыг шумуулнуудад долоо хоногт 2 удаа барьдаг байна. Хамгийн амжилттай єдрєє тэрээр 3 цагын дотор 500 Анопелес барьж чаджээ. Мэдээж ингэхийн тулд тэрээр 3000 орчим хазуулсан байж. Тэрээр хэлэхдээ “сvvлрvvгээ бие нь дасч хазуулсны дараах загатнаа маш хурдан арилдаг болсон” гэжээ.


6. Зєєврийн 00 цэвэрлэгч



Энэ ажил нь магадгvй хог тvvгч болон гэдэс дотор цэвэрлэгч хоёрын холимог гэж нэрлэгдэж болох юм. Эсвэл бvр тэрнээс ч дор байж болно. Хэдийгээр орчин vеийн нийгэмд хvмvvсийн зєєврийн 00 хэрэглэх хэрэглээ ихэсч байгаа. Хэрвээ тэд 00 цэвэрлэгчгvй байсан бол, 00 хэр том байна тєдий чинээ том асуудалд орох байсан байх. Гэхдээ тэд vvнийг шийджээ. Тусгай сав бvхий сорогчоор бvх ялгадсуудуудыг соруулах ба дараа нь vлдэгдэл 00-ийн цаас гэх мэт зvйлvvдийг тvvнэ. Vvний дараагаар 00-ийн хана болон шалыг шvршиж угаана. Нэг 00-ийг цэвэрлэхэд тийм ч их хугацаа зарцуулдаггvй бєгєєд цэвэрлэгчид єдєрт 10-60 орчим 00 цэвэрлэж амждаг юм байна. Энэ нь тийм ч сайхан ажил биш ч зарим цэвэрлэгчид наанаа инээгээд цаана яасан ч бай ямарч байсан жилд 50,000$ цалин авч чаддаг байна.


7. Ємхий vнэр vнэрлэгч



Vнэр шалгагчид ихэвчлэн оо болон амны хєндийн эрvvл мэндийн бvтээгдэхvvн vйлдвэрvvдийн судалгааны лабораторуудад vнэрийн эсрэг бvтээгдэхvvн хэрхэн vйлчилж байгааг шалгах vvрэгтэйгээр ажилладаг юм байна. Харин эсрэгээрээ АНУ-ын Миниаполис мужид Гэдэс дотор судлаач Майкл Левитт хvний биеийн доод талын нvхнээс гарах vнэрийг судлахаар хvмvvсийн унгасыг vнэртэж эхэлжээ (Левитт энэхvv судалгааг биеэр явуулсаны ажлын хєлсєє дэлгэхийг хvссэнгvй). Сайн дурын 16 хvмvvс пинто вандуй идэж дараагаар нь зориулалтын гуурсыг анусынхаа ойролцоо байрлуулж унгасаа тусгай зориулалтын савруу хийж таглана. Vнэр шалгагч дараа нь ойролцоогоор 100 орчим vнэртэний савтай ажиллах болно. Тэрээр саваа онгойлгон маш хvчтэй vнэрлэн загвар тус бvрийг харьцуулна.


8. Муурны хоолны чанар шалгагч



Британи залуу Жон Хансон тvvний амьдралдаа хийж vзсэн хамгийн муухай ажлынхаа тухай буюу муурны хоолны чанар шалгагчын ажлын тухай ярьж байна. Энэхvv тєрлийн хоолны чанарыг шалгах ажил нь 3-н тєрлийн тест хийх замаар явагддаг байна. Тест 1: Хоолоор дvvргэсэн аварга том ваннлуу нvvрээ оруулж vнэрийг шалгах vйл явц эхэлнэ. Тест2: Гараа тохойгоо хvртэл дvрээд жижиг жижиг ясны vлдэгдэл хэсгvvдийг тvvн авч гаргана. Тест3: Vvний дараагаар хоолон дотроос шингэн зунгаг хэсгvvдийг мєн гараараа тvvн гаргана.


9. Зам дээр vхсэн амьтдын цогцосыг цэвэрлэгч



Нээх олон vгээр тайлбарлаад байх хэрэггvй биз. Эдгээр хvмvvс зам дээрээс vхсэн амьтдын цогцосын цэвэрлэхийн тулд замын ачаалал ихтэй vед ч хєдєлгєєний аюулгvй байдлын тєлєє vvргээ сайн биелvvлдэг байна.


10. Сафари аялалын vеэр сармагчин хєєгч



Мартин хэмээх Канад залуу Сафари Зоо паркид ажиллахаар болжээ. Энэхvv парк нь маш том хэмжээтэй бєгєєд устаж vгvй болох дєхєж буй амьтдыг хамгаалах зорилготой юм байна. Тэрээр тороор бvрсэн машинд сууж Зоо паркын нэг бvсээс нєгєє бvсрvv явж ажлаа хийж байх хооронд дэггvй сармагчингууд машины орой дээр гарч vнэгvй аялал хийх дуртай байдаг гэнэ. Сармагчны бvсээс гарах тэрээр урт саваагаар єєрийгєє зэвсэглэн сармагчнуудыг бvсрvv нь буцаан оруулахаар хєєж эхэлдэг байна. Та халуун наранд бvтэн 8-н цагын турш сармагчин хєєх ажил хийж байна гээд тєсєєлєєд vздээ.

Энэ мэдээлэл танд таалагдсан бол доорх мэдээллийг сонирхоод vзээрэй.

 ~ Хамгийн сонирхолтой бєгєєд зугаатай ажлын байрнууд ~


8
таалагдаж байна

3
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()