Хамгийн хачирхалтай шvдний оонууд

Та бvхэнд хамгийн сонирхолтой савалгаа, єнгє vзэмжтэй оонуудын танилцуулгыг хvргэж байна. Доорхи гэрэл зургуудаас харахад энд багтсан зарим оонуудаар шvд, амаа угаагаад байх хvсэл тєдийлєн тєрєхгvй л байна. Ямартай ч амт нь ямар байдаг бол гэж єєрийн эрхгvй сонирхох ажээ. Мэдээж эд бол та бидний єдєр тутамдаа хэрэглэдэг мэддэг хэд шиг алдартай, тvгээмэл оонууд биш ч гэсэн єєрийн гэсэн худалдан авагчидтай, зах зээл дээр тодорхой байр суурьтай бvтээгдэхvvнvvд юм байна. За ингээд дэлхий дээрхи хамгийн ер бусын содон єнгє, савалгаа, зориулалттай шvдний оонуудын дvр зураг, тайлбарыг хvргэж байна.
Хамгийн хачирхалтай шvдний оонууд
АЗТАН БОЛМООР БАЙНА УУ?
Хаах
Сурталчилгаа


Энэхvv ОО-г Twin Lotus Original Herbal гэдэг. Найрлаганд нь багтдаг тєрєл бvрийн ургамал дотроос лотусыг онцлон тэмдэглэмээр санагдлаа. Орцыг нь сонирхоход аятайхан л санагдаж байна. Гэвч, нуулгvй хэлэхэд савнаасаа шахагдсан оог нь харахад тєдийлєн тааламжтай санагдахгvй л байна. Энэ оог шvдэндээ хvргэж, амандаа хийх бєх зvрхтэй хvн тийм ч олон олдохгvй л болов уу. Мартсанаас vvнийг Тайландад vйлдвэрлэдэг ажээ.




Шоколадтай шvдний оо
Амтат шоколад болон гаалаг шvдний хоёрыг хослуулна гэдэг нь ёстой л тэнгэр газар, тэмээ ямаа шиг санагдаж байгаа биз? Гэвч Unilever Filippines- компанийхан 2005 онд шоколадны амттай шvдний оог хязгаартай тоогоор vйлдвэрлэсэн юм байна. Closeup Flavalicious Choco Loco ооны найрлаганд агуулагддаг какао нь орон нутгийн нэгэн эрдэмтний хийсэн судалгаагаар фторын содноос илvv шvдний єнгєрийг арилгах vйлчилгээтэй юм гэнэ.




Гахайн махны амттай оо
Гахайны нимгэн хирчсэн махны амт vнэр нь гал тогооноос хальж, угаалгын єрєєнд агуулагдах болжээ. Гахайны махны vнэртэй нvvр гарын саван байдаг бол одоо бvvр шvдний оог нь хvртэл vйлдвэрлэчихсэн байна цаана чинь. Єглєє гарахдаа ганцхан удаа энэ оогоор шvдээ угаасан байхад єдєржингээ амнаасаа гахайн мах хангинуулаад явах боломжтой юм байна. Гахайны маханд дурлагчдад энэ санаа таалагдана гэдэгт итгэлтэй байна. Харин гахайн маханд пологдож байсан хvмvvсийн хувьд тийм ч аятайхан санагдахгvй нь лавтай.




Вискиний амттай шvдний оо
Жинхэнэ эрчvvдэд зориулсан ам угаах гелийг (шvдний оо) танилцуулж байна. Сайхан уусны маргааш нь шотланд виски болон бурбон дарсны амттай энэ оогоор шvдээ угаангаа бараг л шараа тайлчихаж болдог гэнэ.




Хоёр хvний шvдний оо
Vvнийг жинхэнэ хэмнэлттэй, нямбай хvн тохиромжтой шvдний оо гэвэл зохино. Гэртээ зочин ирэхэд нэг талаас нь, нєгєє талаас нь єєрєє шахаж хэрэглэх, хоёр талд нь єєр єєр тєрлийн шvдний оо хийх зэрэг олон хэлбэрээр ашиглаж болно. Мєн ийм савалгаатай оог шахахад хамаагvй хэмнэлттэй, бага багаар гардаг ажээ.




Хар шvдний сойз.
Цагаан шvдийг цайруулахын тулд хар оо хэрэглэж болдог л юм байх даа. Ингэж бодохоор энэ бvтээгдэхvvнийг хамгийн хачирхалтай шvдний оонд тооцвол зохилтой. Гэхдээ ооны найрлаганд нvvрсний vртэс орсон тул шvдийг харин ч нэг гялалзтал нь цайруулдаг гэнэ дээ.




Гялтганадаг шvдний оо
Email Diamant Rouge хэмээх уг ер бусын шvдний оог Францад 1893 оноос хойш vйлдвэрлэсээр иржээ. Энэхvv шvдний оогоор угаасан тохиолдолд шvд єєрийн эрхгvй гялалзаж эхэлдэг байна. Шvдэнд наалдаж орхидог гэрэл ойлгодог бичил хэлтэрхийнvvдэд нь шvд гялтгануулах нууц нь оршдог.  Мэдээж амаа л угааж байгаа юм чинь vvнийг хэрэглэсний дараа таны хэл, тагнай, хоолой, гээд амны хєндийн бvх эрхтнvvдээс гадна уруул хvртэл гялалзаж эхэлдэг сул талтай. Гэхдээ хvссэн vедээ угаагаад арилгачихаж болдог нь авууштай санагдлаа.




Шампанскан шvдний оо
Бас нэгэн хачирхалтай шvдний ооны цуглуулга байна аа. Энэхvv шvдний оо нь багцаараа 10 долларын vнэтэй ажээ. Шомпанск шиг савалгаа, амт бvхий уг оог  эмэгтэйчvvдэд бэлэглэхэд хамгийн тохиромжтой юм байна.




Япон шvдний оо
Гаж бvхнийг сэддэгээрээ алдартай Их Наран улсынхан ч гэсэн хvн тєрєлхтний шvдний ооны “солиорлоос” юугаараа дутаж, хаана хоцрохов гэсэн шиг л 2003 оноос хойш “сажи”- ны цэвэрлэх vйлчилгээтэй шvдний оог vйлдвэрлэж эхэлсэн байна. Энэхvv бvтээгдэхvvн нь шvдийг хир сайн цэвэрлэдгийг мэдэх юм алга. Ямартай ч усаар угаахад амархан арилдаг нь яамайдаа.




Зайрмагны амттай шvдний оо
Эцэст нь хvvхэд бvрийн мєрєєдєл болсон зайрмагны амттай шvдний оо. Ваниль, шоколад, апельсины амттай гээд дотроо олон сонголттой уг шvдний оо нь хvvхдvvдийг амаа угааж хэвшихэд нь сургах зорилгоор бvтээгджээ. Vvний найрлаганд химийн хорт бодисууд хамгийн бага хэмжээгээр агуулагддаг бєгєєд бvvр жаахан хvvхдvvдэ зориулан, ямар ч фтор агуулаагvй тєрєл нь ч байдаг гэнэ. Тиймээс бяцхан жаалууд шvдээ угаангаа залгиж, идэж болдог ажээ.


2
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()