Шинжлэх ухааны гэрэл зургийн уралдаан

Кембриджийн их сургуулийнхны зохиосон шинжлэх ухааны сэдэвтэй гэрэл зургийн уралдаан нь тэндэхийн багш, эрдэмтдийн санаачилдаг олон сонирхолтой арга хэмжээнvvдийн нэг юм. Энэхvv тэмцээнд шинжлэх ухааны тєрєл бvрийн туршилтуудын vеэр, эгзгийг нь тааруулан авсан 155 бvтээл ирсний хамгийн сонирхолтой 14-ийг нь уншигч танд дэлгэрэнгvй тайлбарын хамт хvргэж байгаадаа баяртай байна.
Шинжлэх ухааны гэрэл зургийн уралдаан
Wi-Fi төхөөрөмж шинэчлэгдлээ!
Хаах
Сурталчилгаа


Кембриджийн их сургуулийн шинжлэх ухааны сэдэвтэй гэрэл зургийн уралдааны нэгдvгээр байрыг эзэлсэн бvтээлийг одоо тантай хуваалцая. Энэ нь хvйтэн агаарт цохиулан, унтрахаасаа хэдхэн долийн ємнєх хэсэг гал бадрахын тєлєє хэрхэн тэмцэж буйг харуулна. Галын физик дэхь шатах явцын судалгааны тєслийн vеэр энэхvv дvр зургийг хальсанд буулгах завшаан олдсон юм байна. Доктор Роб Гордон нь хєдєлгvvрийн гал гэнэт унтарснаас болж онгоцны хєдєлгvvр зогсдог явдлыг болиулах боломж байгаа эсэхийг илрvvлэх vvднээс галын бvтцийг судалж байжээ. Гэрэл зургийг секундэд 5000 кадр дарах хvчин чадалтай асар хурдтай зургийн аппаратаар авсан байна.



Харин хоёрдугаар байранд гэрэл зурагчин Айвор Дэйсийн “Хєдєлгvvрийн цагариг”- бvтээл оржээ. Энэхvv гэрэл зургийг хєдєлгvvрийн эрмэг дээрхи эрчим хvчний тогтмол бус байдлыг судалж байх vед буулгажээ. Хєдєлгvvрийн цагаригны ирмэгэн хэсгийг ханын цаасанд хэрэглэдэг тод будгаар будаж, дээрээс нь єнгєлєг тос тvрхэж єгснийхєє дараагаар будгийг хаттал нь цагаригийг эргvvлсэн байна. Vр дvнд нь, хэт ягаан туяаны тусламжтайгаар гайхалтай єнгєний цогцолбор бий болжээ. Доктор Дэй-гийн хэлснээр тvvний энэхvv судалгаа нь тvлш, шатахууны зарцуулалтыг бууруулахад ашигтай байж болох аж.



Уралдааны гуравдугаар байранд орсон “Талст хатингаршихуй” хэмээх уг бvтээлд: агаарын нvvрстєрєгчийн алтлаг бvтэц дунд ер бусын хурц єнцєг vvсгэн “царцсан” цайрын оксидын талстын зураг харагдаж байна. Энэхvv дvр зургийг хальсанд буулгасан Рами Р.М. Лука, Юн Таи Ли нар нь транзистор, гэрэл vvсгэгч, болон фото элемент зэрэгт ашигладаг материалуудыг судалж байгаа аж. Тэдний туршилтын дvнд компьютер, гар утас зэрэг болон нарны энергиэр ажилладагаас авахуулаад бvх л тєрлийн цэнэглэдэг тєхєєрємжvvдийн бvхий л технологи єнєєдрийнхєєс хамаагvй хямд болж мэдэх юм байна.



Кристоф Мейерийн “Бяцхан суваг” хэмээх гуравдугаар байранд орсон уг бvтээл нь инженерийн факультетынхны ажлын явц, vр дvнг илэрхийлнэ.




Оюутан Нат Шарпын дарсан сэтгэл хєдєлгєм бєгєєд сонирхолтой бvтээл болох “Ноёнтой хагацах нь” хэмээх зургийг танилцуулж байна. Дєрвєлжингийн ноён хєзрийн дундуур сум нэвтэрч байх агшныг хальсанд буулгахдаа тэрээр 400 наносекундын спичктэй асар хурдтай гэрэл зургийн аппарат, “Viper 22” буу хоёрыг ашиглажээ.



Уртаашаа ердєє хэдхэн нанометр байдаг дэндvv бичилхэн эдvvдийн зургийг сайн татдаг аппаратаар хальсанд буулгаж, эгэл бус дvр зургийг бий болгох нь олонтаа. Тэдний нэг нь болох хvний ясны эдvvдийн микро зургийг та харж байна.



Агаараны тоосонцорын зургийг электрон микроскопын тусламжтайгаар хар цагаан єнгєєр буулгасан Анна Банвегийн “Сансрын байлдан дагуулагчид” хэмээх бvтээл



Энэхvv нано буюу жижигхэн талын гэрэл зургийг Аруна Иватура хальсанд буулгасан юм байна. Энэхvv бичил талыг хиймэл фотосинтезэд орох чадвартай будганд мэдрэмтгий бичил фотоэлементvvдээр бvтээжээ.



Тус их сургуулийн профессор, багш, оюутнууд уг уралдаанд шинжлэх ухааны гайхамшгийг, эс бєгєєс сэтгэл догдлуулам хvнлэг агшныг харуулсан 155 бvтээл илгээдэг байна. Крис Форманы буулгасан энэхvv гэрэл зурагт электрон микроскопын дуранд єртсєн цэцэгний тоос хvртээгч хидгэний хєлийн саварны хар цагаан тєрхийг буулгажээ.



Тим Эхтермайер нь энэхvv бvтээлээ “Бяцхан эд дээрхи Кембриджийн их сургуулийн билэг тэмдэг”- гэж нэрлэжээ. Тус сургуулийн энэхvv эмблемийг эдийн электронуудын бєємийн єєрчлєлтийг ашиглан хийсэн бєгєєд атомын микроскопын тусламжтайгаар хальсанд буулгасан байна. Vvний хамгийн жижигхэн, захын элементvvд нь 100 нм, 1 нм хэмжээтэй ажээ.



Stannum–ын хvчилтєрєгчийн нано тэмтрvvлvvдийг (диаметр нь 50 Нм, уртаашаа 1 нм) электрон микроскопоор татаж хальсанд буулгаснаар таны харж байгаа энэхvv “Нано – алтан зул цэцэгс” бий болжээ. Vvнийг та бидний мэлмийд єргєн барьж байгаа доктор Аруна Иватура нь: “Эдгээр бичил алтан зул цэцэгсийн ер бусын, гойд vзэмж, байдал нь энерги хадгалах болон хуримтлуулах тєхєєрємжийн электродуудын материалтай ижилхэн болгож байна. Саяны миний дурьдсан материал гэдэг нь ахин цэнэглэгддэг, хямд тєсєр, шинэ vеийн аккумляторуудыг бvтээхэд тvлхэц болох юм.”-гэжээ.



Мэтью Куогийн хэлснээр тvvний энэхvv экологийн электрон микроскопын тусламжтайгаар хальсанд буулгасан зураганд диатомон усны ургамал болон єтгєрсєн цавуу байгаа гэнэ. Тэрээр баруун Африкийн ойролцоох далайд, 1400 орчим метрийн гvнд шумбан байж уг зурагаа даржээ.



Зурагт: оюутан Найт Шайл нь хоёр гэрэлт савааны тусламжтайгаар “дэвvvр” гэдгээрээ алдартай илбэ vзvvлж байна. Гэрлээр нvд хуурч байгаагаараа илбэтэй ижилхэн тул энэхvv vзvvлбэрийг илбэтэй зvйрлэсэн болно. Ямартай ч энэхvv vзvvлбэрийн утга учрыг яг хэвээр нь хальсанд буулгахын тулд олон цацалт бvхий, 80 Гц-ийн давтамжтай vед 0,4 секундын барилттайгаар дардаг аппаратаар буулгажээ.



Доктор Грэм Трис нь єєрийн энэхvv бvтээлээ “Ясны гадаргуйн газрын зураг”- гэж нэрлэжээ. Энэ нь хvний хэвлийн хэсгийн ясны томограф зургийг янзалж, зориуд євєрмєц єнгє аяс оруулсан хувилбар юм.



Жирийн л нэг аяга угаадаг порлоны дотор талыг томруулж ажвал.


3
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()