Алдартай жvжигчдийн татгалзсан агуу дvрvvд

Бид бvхний vзэх дуртай “Бєгжний эзэн”, “Титаник”, “Х-хvмvvс”, “The Silence of the Lambs”, “Форрест-Гамп” болон “Матриц” зэрэг кинонуудад гол дvрийн баатруудын дvрд єєр жvжигчид тоглосон бол ямар байх байсан бол? Та бид мэдэх билээ ихэнх жvжигчид єнєєдєр маш алдартай аль нэг дvрvvдийг бvтээх ёстой байсан мєртлєє ямарваа нэгэн шалтгаанаас болоод татгалзсан байдгийг... Ер нь бол урьдчилж хэлэхэд хэцvv шvv дээ. Ямар кино алдартай болж ямар нь болохгvй гэдгийг, харин энэ нь ямар хэцvv болохыг доор vзvvлсэн “Pretty Woman”, “Индиана Жонс”, “Оддын дайн” зэрэг алтан боломжуудыг мэдэлгvй тавьж явуулсан жvжигчид хэнээс ч илvv сайн ойлгодог хvмvvс. Манай ардын амандаа орсон шар тосыг хэлээрэй тvлхэнэ гэдэг vгийг санагдуулах аж.
Алдартай жvжигчдийн татгалзсан агуу дvрvvд
ШӨНИЙН ХЯМДРАЛ 50%
Хаах
Сурталчилгаа


Бред Питт Жейсон борны оронд тоглох ёстой байж, гэвч “Spy game” кинонд єєр нэгэн тагнуулын дvрээр тоглохоор шийдсэн байна. Тиймээс Борны дvрд “Ocean's Eleven” киноны Питтийн найз Метт тоглосон аж.



Шон Коннери “Бєгжний эзэн” кинонд Гендальфийн дvрд  тоглосон бол маш ихийг олж болох байлаа гэвч жvжигчин ямар учиртай дvр гэдгийг нь ойлгохгvй байна хэмээн дvрээс татгалзсан. Эцэст нь Йан Маккелленд дvр очсон байна.



Гвинет Пелтроу “Титаник” киноны гол дvр Кемеронд тоглохоор хамгийн эхэнд шалгарсан боловч татгалзсан байна. Харин уг дvрийг гуйгаад байсан Уйнслет оронд нь авсан юм.



Энн Хэттуэй “Knocked Up” киноны Элисоны дvрд тоглох байсан байна, гэвч тvvнд киноны гол дvр тєрєх хэсгийн зураг авлтанд гарах зvйлс таалагдаагvй учраас татгалзсан аж. Харин Кетрин Хейглийн хувьд ямар ч асуудал байгаагvй учраас тоглож телевийзийн цувралаас том кинонд тоглох болж, єєрийн ажлын байраа аварсан байна.



Дерил Ханна “Pretty Woman” кинонд Вивиагийн дvрийг бvтээхээс татгалзсан байна. Учир нь тэрээр уг кино бvх эмэгтэйчvvдийг доош нь хийж байна гэж vзсэн аж. Кино яг романтик vлгэр шиг зарагдах мєртлєє vнэн хэрэгтээ нэгэн биеэ vнлэгч баян чадалтай залуугийн ачаар хадагтай болж байгаа тvvх байв. Эцсийн дvнд кино Жулиа Робертсийг кино од болгосон юм. Гэхдээ Дерил сайн байна, єєрийнхєє vзэл бодолдоо бат зогссон шvv дээ.



Россел Кроу-д анхны “Х-хvмvvс” кинонд Wolverine дvр бvтээх санал тавьсан, гэхдээ тэрээр хэтэрхий их хєлс шаардсан байна. Дараа нь Дугрей Скотт байсан боловч тэрээр “Биелэгдэшгvй даалгавар-2” кинонд тоглох хvсэлтэй байжээ. Тэгээд манай дvр тэгэхэд тийм ч алдартай байгаагvй Хью Жекменд хvртжээ.



Метт Деймон Жеймс Камеронтой “Аватар” кинонд гэрээ хийж байсан бєгєєд зураг авалтынх нь маш давчуу цагийн хувиараас нь болоод тоглоогvй байна. Дараа нь Сэм Уортингтон дvрийг авсан аж.



Жейк Жилленхал мєн адил “Аватар” кинонд Жек Скаллигийн дvрд єрсєлдєж байсан боловч тэрээр vvний оронд “Персийн ханхvvг” сонгосон. “Аватар” кино маш их ашиг олж бараг л хамгийн шилдэг киногоор тодорсон, харин Сэм Уорингтон хоромхон зуурын дотор Холливуд дахь хамгийн эрэлттэй жvжигчин болсон. Харин “Персийн ханхvv” бол “Персийн ханхvv” шvv дээ.



Жулиа Робертс “Дуралсан Шекспир”–ийн Виолын дvрийг авсан боловч тvvний найз залуу тэр кинонд тоглохоос татгалзсан учраас тэрээр мєн татгалзсан байна. Хэсэг хугацааны дараа Виолагийн дvрийг Гвинет Пэлтроу бvтээж тэр дvрээрээ оскарын шагнал хvртсэн билээ.




Жин Хекмен, Шон Коннери, Жереми Айронс нар бvгд Ганнибал Лекторын дvрд “The Silence of the Lambs” кинонд тоглохоос татгалзсан аж. Харин Энтони Хопкинс татгалзаагvй бєгєєд энэ дvрээрээ оскар авсан байна.



Жон Траволта Форест Гампийн дvрд тоглохоос татгалзаж “Pulp Fiction” кинонд тоглохоор шийдсэн байна. Сvvлд нь дvр Том Хенкст очсон бєгєєд хоёр жvжигчин тэр жилдээ хоюулаа оскарт нэр дэвшсэн боловч шагналыг Том Хенкс авсан юм.



Линдсэй Лохан “The Hangover” кинонд стриптизчин Жейдийн дvрд тоглох байсан боловч тэрээр татгалзсан юм. Учир нь тvvний хувьд уг кино ямарч утаггуй санагдсан аж. Хитер Грем тэгээд энэхvv утаггуй гэж бодож байсан боловч дэлхий даяар хагас тэрбум доллар хийсэн кинонд нь тоглосон байна. 



Уилл Смит “Матриц” кинонд Неогийн дvрд тоглохоос дургvйцсэн. Учир нь мєн л утаггуй гэж vзсэн байна. Тэгээд дvрийг бидний гунигтай Киану авсан.



“BASIC INSTINCT” кино Кели Линч гэж хэн юм гэдэг асуултуудын оронд Келли Линчийн нэрийг алдарт хvргэж болох байсан ч тэрээр татгалзсан. Харин Шерон Стоун энэ дvрээр од болсон юм.



Йан Флеминг Кери Грантад Жеймс Бондын дvр санал болгосон гэвч жvжигчин 58 настай тэрээр ийм дvрд ариа хєгшдєнє хэмээн єєрийгєє vзэж татгалзсан. Дvр тэгээд хэнд очсоныг та бvхэн сайн мэднэ шvv дээ.



Аль Пачино “Оддын дайн” киноны Хана Сологийн дvрээс тvтгэлзсэн, энэ vйлдэл нь Харисон Фордын амжилтын замыг нээж єгсєн юм.



Николь Кидман “Цаг” киноноос оскар хvртэж кино найруулагч Стивен Далтритай “The Reader” кинонд тоглоход бэлэн байсан боловч гэнэт жирэмсэн болсон байна. Тэгээд дvрийг Кейт Уинслет-д єгч эцэст нь 5 удаа нэр дэвшиж байсан тэрээр оскар хvртсэн юм.  



“Зургаа дахь мэдэрхvй” киноны од Брюс Уиллис сvнсний дvрд тоглох нь тvvний ажлын амжилтанд муугаар нєлєєлнє гэж vзсэн. Эцэст нь уг "Сvнс" хэмээх гайхалтай кинонд Патрик Суэйзи маш сайн тоглосон билээ.



Николас Кейж “Wrestler” кинонд тоглохоос татгалзсан, учир нь тэрээр хэрэгтэй биеийн хэлбэрээ авч амжихгуй гэж бодсон байж. Харин энэ нь Микки Руркагийн хувьд их сайн мэдээ болж, энэхvv дvр тvvнийг том кинонд эргvvлэн авчирч, алтан бємбєрцгийн шагналд хvргэж, “Тємєр хvн 2”-т тоглох боломж єгсєн.


Ахиал Жулия маань. Энэ удаа тэрээр “BLIND SIDE” киноны гол дvрд ногоон гэрлээр шалгарсан хvн байлаа харамсалтай нь бас л татгалзсан. Тэгээд л Сандра Буллок маш сайн дvр авч, анхныхаа оскарыг хvртсэн юм даа.



Том Селлек Индиана Жонс кинонд тоглох ёстой байв гэвч тvvнд єєр кинонд єєр нэг дvр санал болгосон учир тэрээр нєгєє киног нь сонгосон байна. Хоюуланд зэрэг тоглож чадахгуй учраас аль нэгийг нь сонгох нь гарцаагvй байсан биз. Сонирхолтой нь тэр киноны зураг авалт сvvлд хойшлогдсон. Тэгэхлээр Том Селлек хоюуланд нь амжих байлаа. Ингээд Харрисон Форд супер од болж, харин Том Селлек найзууд кинонд Ричардын дvрд тоглосон юм. Миний хувьд тvvний ємнєєс их харамсаж байна.


Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()