Ярослав дахь боолын зах

Ардчилал, даяаршлал дэлгэрч, бараг дээд шатандаа хvрсэн єнєє цагийн цэнхэр гариг дээр боолын зах далд утгаараа оршсоор байгаа гэдэгт та итгэх vv. Хэрэв та “vгvй байлгvй дээ” хэмээн гайхширч байгаа бол дэлгэцэндээ ойртон суугаад, vргэлжлэл дээр дарж, боолын захын талаарх фото сурвалжлагатай маань танилцана уу. Ярославын замын 4 дэхь километрт орчин цагийн жинхэнэ боолын зах оршдог бєгєєд vvнийг цагаачлалын албаныхан, батлан хамгаалахын яамныхны аль аль нь болиулж чадахгvй л байгаа ажээ. Энд хамгийн хямд хєлсєєр ажиллахад бэлэн бvхэл бvтэн ажиллах хvч єєрсдийгєє “заран” зогсдог байна. Тэд єдрийн 500 рублиэр ямар ч ажил хийхэд бэлэн байдаг бєгєєд ажил олгогчид нь тэдэнд сараар огт хєлс тєлдєггvй тєдийгvй, бичиг баримтыг нь хураан авч, зодож дарамталдаг ажээ. Энд тажик, узбек, украинаас ирсэн хууль ёсны ажил олж хийж чадаагvй цагаачид ирж, барилгын ажилд хямд хєлсєєр дайчлагдан оддог байна. Ингээд Ярослав дахь орчин цагийн бодит амьдралд оршин байгаа жинхэнэ боолын захтай танилцана уу.
Ярослав дахь боолын зах



Хvмvvс єглєєний 5 цагаас оройны 9 цаг хvртэл бєєнєєрєє зогсоцгоодог. Машины бараа харагдав уу vгvй юу тэндэхийн “боолууд” шаван овоордог байна. Энэ машины хувьд зvгээр л зам асуухаар тvр зогссон нь бєєн цагаачдын “дайралтад” єртєхєд хvргэжээ. Машины жолооч Ярославын замын энэ хэсэгт зогох хэрэггvй байдаг гэдгийг дуулаагvй нь лавтай.



Эдгээр ажилчид нь хоногийн 500 рублийн хєслтэйгєєр ажилладаг. Ажил олгогчид нь тэдэнд хоол єгч, орон байраар хангадаг гэгдэх боловч ямар ч баталгаа байхгvй ажээ. Тиймээс зам дээр зогссон машинд 500 рублийн хєлстэйгєєр ажиллах болзолтойгоор суусан ажилчид ихэвчлэн боолын хєдєлмєр эрхлэлтэд шууд автдаг байна.



Энд цагдаа нарын талаар явган яриа байдаг. Сураг дуулахнээ цагдаа нар эдгээр цагаачдыг авч яваад, vнэгvй ажил хийлгvvлэхийн сацуу, зодож дарамталдаг гэнэ.



Цагдаа нараас гадна орон нутгийн цагаачдын албаныхан “бооолын захынханд” байнга тєвєг уддаг ажээ.



Vvнтэй холбоотой нэгэн тvvхийг хvvрнэвэл: “Ярославын замын 4 дэх километрт саяхны нэгэн єглєєний 8 цагийн орчимд янз бvрийн маркийн 20 орчим суудлын тэрэг хvрэлцэн очсон байна. Тэндээс машин тус бvрт “боолуудыг” хангалттай суулгаж аваад, оджээ. Хэсэг хугацааны дараа мєнгє ч vгvй, улам турж эцсэн цагаач нар “боолын захдаа” эргэн иржээ.”



Цагаачид хажуугийн бараакнуудад, аль эсвэл холгvйхэн орших орон сууцанд байр тvрээслэн суудаг. Орон сууц тvрээслэвэл нэг єрєєнд, 10-15-уулаа амьдарч, нэг хvн сарын 3000 рубль тєлдєг байна. Зарим нь галт тэрэгний буудал дээр, зарим нь орц хонгилд хоног тєєрvvлдэг ажээ.



“Боолын захын” хар ажилчид бас эрэмбэ, дараатай гэнэ. Тажик, Молдав, Узбек, Украинчууд, дараагаар нь Оросууд ордог байна. Украинчууд л гэхэд халуун цустай дорнын залуустай єрсєлдєх тун дургvй тул шууд л нударган зодоон єрнvvлэх нь энvvхэнд ажээ. Украинчууд бvр єєрсдийгєє Тажик, Узбекуудээс хоёр дахин єндєр vнээр “зарахыг” санал болгодог гэнэ.



Зарим ажил олгогчид бvvр мєнгє огт тєлдєггvй байна. “Тэд анх ирмэгцээ л: “бид та нарт сайн мєнгє тєлнє” гэж хэлээд л ачаад аваад явдаг. Харин очоод, сар ажилласны дараа жаахан аваанз єгєєд л шууд хєєдєг.
Ирсэн газарлуугаа хэл vггvй буцахгvй бол цагдаа дуудна шvv гэж сvрдvvлээд хєєдєг.” -гэж нэгэн цагаач хvvрнэсэн юм. Тэд vнэн хэрэг дээрээ амьдрахын тєлєє, хоногийн зvсэм талхныхаа тєлєє хар бор ажлыг ялгалгvй хийдэг орчин цагийн жинхэнэ боолууд ажээ.













5
таалагдаж байна

4
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()