Хал цэргvvдийн “шинэковуудыг” хэрхэн дарамталдаг вэ?

Улс  орны аюулгvйн манаанд зогсож, харийн тvрэмгийлэгчид халдахыг завдах тєдийд л уухай хашгиран тэмцэхэд бэлэн байдаг хvчнийхэн бол арми билээ. Тэд эх орныхоо тєлєє vхэхэд бэлэн байж, харийн цэргvvдээс дутахгvй чадалтай, мундаг байхын тулд байнгын бэлтгэл, сургуулилт хийх шаардлагатай тулгардаг. Тиймээс ч армийн цэрэг бvр эхний хэдэн сардаа шинэ цэргvvдийн туулдаг хатуу хєтvvг амсаж байж жинхэнэ цэрэг болдог. Хал цэргvvд шинvvдийгээ дээрэлхэж, элдвээр тарчлаан зовоодог нь хэрээс хэтэрсэн мэт санагдавч, vнэн хэрэг дээрээ тэднийг хvмvvжvvлж, хатуужуулах зорилготой байдаг билээ. Ингээд эр цэргvvд ямар хатуу бэрхийг туулан байж та бидний энхийн манаанд зогсох чадалтай болдгийг танд зухас танилцуулахаар бэлтгэлээ. Эндээс та цэргvvдийн бэлтгэл сургуулилт, шийтгэлийн зарим нэг жишээг зураган тайлбартай хамт хvлээн авах болно.
Хал цэргvvдийн “шинэковуудыг” хэрхэн дарамталдаг вэ?
Хит кинонууд 50% хямдарлаа!
Хаах
Сурталчилгаа


1. Хувийн ариун цэврийг vл сахин, сахалаа хусдаггvй цэргvvдийн нvvр, хvзvvг ширvvн алчуураар цусыг нь шvvртэл vрдэг байна.



2. Цэргийг хоёр орны хооронд тэгнэн хэвтvvлэх арга. Ийм дасгал хийж байгаа цэрэг хоёр гараараа нэг орон дээрээс барьж, хоёр хєлєєрєє єєр орны ирмэг дээр тогтдог. Vvнийг “матрын гэц” гэж нэрлэдэг байна. Сураг дуулахнээ ингэж хоёр орны хооронд, агаар дээр “хэвтэх” цэргийн хэвлий хэсэгт нь жад дээш харуулж байрлуулдаг гэлцдэг.




3. Динамо машины хоёр утсыг хоёр хєлийн эрхий хуруунуудад холбон суулгаж, хvчдэлийг нь ихэсгэж багасгадаг аргыг “vхлийн машин” хэмээн нэрлэдэг.



4. “Хандгайн цохилт”- цэргийн хоёр гарын эрхий хурууг духан дээр нь зєрvvлэн тавьж байгаад гараараа юмуу хєлєєрєє цохидог. Ингэдэг нь духыг нь хєхрvvлэлгvйгээр хvчтэй цохих боломжийг олгодог “давуу талтай” ажээ.



5. “Бяцхан заан” – цэргийн толгойд хорт хийнээс хамгаалах баг зvvлгэж байгаад, агаар амьсгалах нvхийг хэсэг хугацаанд хаана. Дараагаар нь амьсгалах боломж хальт олгомогцоо шууд цээжрvv нь гараараа эсвэл хєлєєрєє цохидог байна.



6. Сандлаар толгой дундуур “хусах” алдартай арга. Ингэж цохихдоо цэргийн толгой дээр сандал ойж, vсэрч унатал нь цохих хэрэгтэй байдаг. Эс тэгвээс цохисонд тооцдоггvй байна. Армийн сандалнууд маш бат бєх, хатуу байдгийг энд нэмж дурьдах нь зvйтэй байх.




7. Цээжний аймхай орчимд гараараа юмуу хєлєєрєє хvчтэй цохилт єгєх нь армийн хал цэргvvдийн хамгийн тvгээмэл шийтгэл юм. Нэг vгээр хэлбэл элгэдэх гэж ойлгож болно.




8. Шийтгэл хvртэх тоолонд цэргийн хонгон дээр тємєр хоногон дээрээ таван хошуутай суран бvсээр ороолгодог байна.



9. Эхлээд хананд сандал байрлуулаад, цэргийг суулгана. Дараагаар нь санлыг нь авч цэргийн гарт бариулна (энэ хооронд цэрэг сууж байсан байрлалаа хадгалсаар, агаарт хагас сууна). Зарим тохиолдолд сандал дээр аягатай халуун ус юмуу цай тавьдаг.



10. “Дугуй жийх” – энэ шийтгэлийн vеэр цэргийг дээш нь харуулж хэвтvvлж байгаад хєлнийх нь хуруунууд дунд шvдэнзний моднууд хийгээд асаадаг байна. Хєл нь аймшигтай халахыг мэдэрсэн хєєрхий цэрэг хєлєє учир зvггvй савцуулж эхэлдэг учир энэхvv шийтгэлийг “дугуй жийх” гэж нэрлэжээ.




11. Vvргэвч vvрээд, хийний баг зvvгээд гvйлгэх нь офицеруудын бvхэл бvтэн ангийг хvмvvжvvлэх шилдэг арга юм.





12. Бусдын шивэртэй оймс, vмхий ханхалхан дотоожийг угаах шийтгэл.




13. Суниаж, босч суух гэх мэтийн биеийн хvчний дасгалуудыг тэвчээрийн дээд цэгт нь хvртэл хийлгэх шийтгэл нь хаана ч хvлээн зєвшєєрєгдсєн, сурган хvмvvжvvлэх тvгээмэл арга барил билээ.



14. Нойтон алчуураар ороолгох. Заримдаа алчуурны дотор талд нь саван юмуу хатуу зvйл хийдэг.




15. Мєнгє, эд зvйлс, хоол хvнсийг нь булааж, нэргvй татвар авах.




16. Хоол хvнсэнд хэрэглэх ямар ч боломжгvй зvйлсийг идvvлэх. Ялгадас, шавар, шороо гэх мэт.





17. Шvднийх нь сойзоор жорлонгийн суултуур, шал угаалгаад, дараа нь шvдийг нь угаалгах.




18. Ингээд эцэст нь ариун цэврээ сахиж, сахлаа авдаггvй цэргvvдийг шийтгэх бас нэгэн арга. Сахлыг нь асаагуураар хуйхлах.




Видео.



11
таалагдаж байна

11
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()