Сугалаанд хожихоосоо ємнє илvv аз жаргалтай байсан хvмvvс

Аль ч нийгмийн хvрээнд ядуу хоосоны ялгаа гарч, улс бvрт л мєнгє тєгрєгєєр гажигдсан хvмvvс хэдэн зуун мянгаараа л байдаг. Манай гэр хорооллын нэгэн жаал би сугалаанд маш их мєнгє хожвол хамгийн тvрvvнд тийм зvйл хийнэ, ингэнэ тэгнэ гээд бодоод явж байгаа гэхэд хэлсдэхгvй. Тэгвэл одоо та бvхэндээ санаанд багтамгvй их мєнгє хожоод амьдрал нь дээшлэх биш харин ч азгvйтсэн 10 тохиолдолыг сонирхуулах гэж байна. Жишээ нь "1 сая доллар хожоод машины бизнес эрхэлсэн боловч 4 жилийн дотор дампуурсан машинист", "Сугалаанд 20 сая доллар хожоод шуналтай хадам эгчдээ алуулсан эрэгтэй", "31 сая доллар хожсон ч єєрийн мєнгє болон эхнэрээ алдаж хожим амиа хорлосон номлогч" гэх мэт... бэлгэний 1000 тєгрєгнєєс хєлс хvчээ гарган байж олсон 100 тєгрєг амттай гэж...
Сугалаанд хожихоосоо ємнє илvv аз жаргалтай байсан хvмvvс
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа

1. Callie Rogers – хожлын бvхий л мєнгєє хувцас, vдэшлэг бас хиймэл хєхєнд зарцуулсан охин



Нэгэн цагт Callie Rogers дэлхийн єсвєр насныхны дотроос хамгийн азтай охин болж байжээ. Тэрээр 16 настайдаа сугалаагаар 1,9  сая паунд хожсон бєгєєд энэ нь тухайн vедээ 3 сая доллартэй тэнцvv байлаа. Харин одоо тэрээр єєрийн бvхий л мєнгєє дуусгаж юу ч vгvй хоцорсон байна. Тухайн vедээ хєєрч догдолсон охин хожлынхоо мєнгєєр амралтанд явж,  гэртээ юм худалдан авч, дэлгvvр хэсч, найзууддаа зарцуулж тэр ч бvv хэл хєхєє томруулах хагалгаанд орж байсан байна.  6 жилийн хугацаанд 2 удаа амиа хорлохыг завдсаны дараа тэрээр  хоёр хvvхэдтэй ганц бие эх болсон байв. Одоо тэрээр єєрийгєє болон гэрийнхнийгээ тэжээхийн тулд vйлчлэгч хийж єрєє тєлєхєєр хичээн ажиллаж байгаа гэнэ.


2. Janite Lee – хожлын мєнгєє улс тєр, боловсрол болон орон нутгийн байгууллагадаа хандивлачихаад юу ч vгvй vлдсэн Миссоvригийн оршин суугч



Заримдаа хvний толгойд гайхалтай єгєємєр бодол тєрєх юм даа. 1993 онд явагдсан Миссоvригийн Хонжворт сугалаанаас 52 настай Janite Lee гэгч эмэгтэй 18 сая долларыг хожжээ. Ємнєд Солонгосоос цагаачлан ирсэн тэрээр єєрийн хєрєнгийн ихээхэн хэсгээс боловсролын тєрєл бvрийн хєтєлбєрvvдэд бас улс тєрийн байгууллагуудад хандивлаж эхэлсэн байна. Vнэтэй  байшин, машинаас гадна  1 сая гаран  долларыг уншлагын танхимаа тvvний нэрэмжит болгосон Вашингтоны Их сургуульд бэлэглэж бас Bill Clinton, Al Gore тэр ч бvv хэл Ємнєд Солонгосын Ерєнхийлєгчтэй хамт зоог барих vедээ Ардчилсан намаас нэр дэвшигч нарт 277,000 ам.долларыг хандивласан гэнэ. Ингээд ч зогсохгvй 30000 ам.долларыг Ємнєд Солонгосын сvмд пастор хийж байсан нэгний гэр бvлд бэлэглэсэн байна. Мєн Гэгээн Louis –ийн Солонгос-Америкийн Нийгэмлэг тvvнээс бэлгэнд байшин авсан бол Солонгос дахь хvvхэд vрчлvvлэх нийгэмлэг мєн л тусламж авч байжээ. Энэ бvгдээс тvvний єгєємєр сэтгэл vнэхээр агуу гэдэг нь харагдаж байгаа биз. Гэвч мєрийтэй тоглоомонд хэт донтосноосоо болж нэг жилийн дотор 347,000 ам.долларыг алдаж банк болон кредит картын єрєнд унаж байсан удаатай. Улмаар 2001 онд тvvний данс улайссан гэнэлээ.


3. "Jack" Whittaker Jr - 4 жилийн дотор 114 сая ам.долларыг алдсан хамгийн том хожигч



2002 оны 12 сарын 25-ны єдєр Баруун Вержиниад барилгын гэрээ байгуулагч  ажилтай Andrew Jackson гэгч эр  Powerball-ийн хэд хэдэн мужийг хамарсан хонжворт сугалаанд 315 сая доллар хожсон бєгєєд энэ нь тухайн vедээ ганц хvний хожсон хамгийн том хожил байлаа. Тухайн vед тэрээр амжилттай ажиллаж байсан гэрээ байгуулах чиглэлийн Diversified Enterprises Construction пvvсийн ерєнхийлєгч нь байсан байна. 55 настай Whittaker 1 сая гаран ам.долларын хєрєнгє эзэмшихийн зэрэгцээ сайхан ажил,  халуун дотно гэр бvлтэй,  ач зээгээрээ хvрээлvvлэн Америк маягаар амьдарч байсан юм. Хонжвор хожсоны дараа тэрээр хожлынхоо 10%-ийг Христийн тєрєл бvрийн буяны байгууллагад хандивлахаа амлахын зэрэгцээ 14 сая доллараар Jack Whittaker Санг байгуулсан байна. Олон сайн vйлс хийсэн хэдий ч согтуугаар жолоо барьсан мєн баарны менежерийг сvрдvvлсэний улмаас 2 удаа баривчлагдаж байсан удаатай. Нохойн уралдааны талбайд нэгэн эмэгтэйн биед хvрснийх нь тєлєє уг эмэгтэй нь шvvхэд нэхэмжлэл гаргаж байжээ. Тvvнийг стриптиз клубт орсон хойгуур нь хулгайч нар машин дотроос нь 545000 ам.долларыг хулгайлсан байна. Ойролцоогоор нэг жилийн дараа хулгайч нар дахиад л  машинаас нь 200,000 долларыг дэлсчихжээ. Удалгvй эхнэр нь тvvнийг орхин явжээ. 2003 онд тvvний ач охины найз нь гэрийнх нь гаднаас хар тамхи хэтрvvлэн хэрэглэснээс болж нас барсан хvнийг олсон нь тvvний ач охин байсан юм. Whittaker 17 настай ач охиндоо 7 хоног бvр 2100 ам.доллар єгдєг байсан бєгєєд  охин хэдхэн сарын дотор хар тамхийг хэтрvvлэн хэрэглэж эхэлжээ. Мєн Whittaker-ийн охин буюу ач охиных нь ээж тэр жил  учир битvvлэг шалтгаанаар нас барсан юм. Одоо Whittaker гэр бvлгvй, азгvй нэгэн болж vлдсэн бєгєєд “Хонжвор хожсон эрхийн бичгээ ураад хаяхчихдаг л байж “ гэж хэлсэн удаатай.

4. Ken Proxmire – 1 сая доллар хожоод машины бизнес эрхэлсэн боловч 4 жилийн дотор дампуурсан машинист



Ken Proxmire гэгч нэгэн эр Мичиганы хонжворт сугалаанаас 1 сая доллар хожих vедээ машинист байжээ. Удалгvй тэрээр Калифорниа руу нvvж ахтайгаа хамт машины бизнес эрхэлж эхэлсэн боловч харамсалтай нь тавхан жилийн дотор дампуурсан байна. Энэ талаар тvvний хvv Rick  “Ємнє нь аав маань хангалттай мєнгєгvй  хэдий ч хvн болгонд л анхаарал халамж тавихыг хичээдэг нэгэн байсан.Хонжвор хожсон тэр єдрєєс хойш буюу єнгєрсєн 3, 4 жилийн турш мєрийтэй тоглоомонд хэт улайрч эхэлсэн. Харин аав маань одоо буцаад  машинистаараа ажиллаж энгийн амьдралаар амьдарч байгаа” гэж ярьсан байна.

5. Evelyn Adams – 2 удаа хонжворт сугалаа хожсон ч одоо чиргvvл дотор амьдарч байгаа эмэгтэй



Хонжворт сугалаанд 1 удаа аз нь гийж байсан хvмvvсийн талаар бид олон удаа сонсож байсан. Харин Evelyn Adams 2 удаа хожиж байсан гэнэ шvv. Нью Жерсигийн оршин суугч тэрээр 1985, 1986 онд  сугалаанаас нийт 5.4 сая ам.доллар хожсон байна.  Харамсалтай нь тэрээр мєрийтэй тоглоомонд хэт донтсоноос Нью Жерсид байрлах Атланта хотод єєрийн бvх мєнгєє алджээ. Хоёр жилийн дараа тэрээр бvр мєсєн дампуурч чиргvvл дотор амьдрахад хvрсэн байна.

6. Jeffrey Dampier – Сугалаанд 20 саяыг хожоод шуналтай хадам эгчдээ алуулсан эрэгтэй



Хадам эгч чинь чамайг уй гашууд автуулна хэмээн бодож байсан уу? Тэгвэл 1986 онд Иллиноисийн Хонжворт сугалаанд 20 сая ам.доллар хожсон Jeffrey Dampier-д учирсан явдлын талаар энд єгvvлье. Хожлын мєнгєє авсаныхаа дараа тэрээр єгєємєр аашилж гэр бvлийнхэн, найз нєхєддєє машин, байшин гэх зэрэг vнэтэй зvйлээр бэлэг барихын зэрэгцээ адал явдалт аялалд явах эрхийн тасалбар зэргийг єгч байжээ. Харамсалтай нь энэ нь тvvний хадам эгч Victoria Jackson -д хангалттай санагдаагvй байна. 2005 оны 7 сарын 26 нд Jackson єєрийн найз Nathaniel Jackson-ийн хамт шуналдаа хєтлєгдєн Jeffrey Dampier-ийг барьцаалан улмаар дагзанд нь буудаж аминд нь хvрчээ. Тэднийг Dampier-ийн vхэлд буруутган насаар нь хорих ял оноожээ. 


7. Suzanne Mullins – 4.2 сая доллар хожсон боловч єрєє тєлєхийн тулд зээл авахад хvрсэн эмэгтэй.



Mullins гэгч эмэгтэй сугалаанд хожсон бєгєєд уг  мєнгєє урьд нь авсан зээлийн тєлбєртєє зориулахаар шийджээ. Тэрээр 20 жилийн хугацаанд нийт 47800  ам.доллар тєлєх ёстой байж. Гэвч 5 жилийн турш єрєє тєлж байсан ч дахиад 200000 ам.долларын єрєнд унажээ. Хожим Mullins   энэхvv єрєє ерєєсєє тєлєєгvй гэнэ. Зээлийн компани шvvхээр заргалдсан боловч Mullins-аас сохор зоос ч гаргуулж чадаагvй юм.  Учир нь Mullins ямар ч хєрєнгє мєнгєгvй болсон гэдгээ мэдэгджээ. Удаан хугацаанд євчтэй байсан хvргэн нь эмчилгээний зардалд 1 сая доллар тєлєх болж, ингэснээр тэр дахиад л  єрєнд оржээ.


8. Billy Bob Harrell Jr. – 31 сая доллар хожсон ч єєрийн мєнгє болон эхнэрээ алдаж хожим амиа хорлосон номлогч



Дотоодын тємєр замын депод агуулахын тvгээгчээр ажилладаг байсан Пенткосталын номлогч  1997 онд 31 сая долларыг хожжээ. Эхлээд ч яахав амьдрал нь сайхан л байж. Эдлэн газар, 8 байшин, шинэ машинууд гээд л хvмvvсийн хvсдэг бvхий л зvйлийг  худалдан авсан байна. Сугалаа хожсон бусад олон хvмvvсийн адилаар хvмvvс тусламж гуйхад нь “VГVЙ” гэж хэлж чаддаггvй байжээ. Сvvлд нь тэр эхнэрээсээ салаад эцэст нь амиа хорлож vхжээ. Сугалаанд хожсон нь тvvнийг хэтэрхий их стресст оруулсан бололтой.

9. Michael Carroll –бvх мєнгєє vдэшлэг, зугаа цэнгэлд vрж дуусгаад эцэст нь хуучин ажилдаа орох хvсэлт гаргасан сугалаанд аз нь гийсэн хог ачигч эр



Олон сая долларын хожлоо хэрхэн vрж дуусгах талаар та мэдэхийг хvсч байна уу? Тэгвэл энэ тухай Michael Carroll –аас асуугаарай.2002 онд 9.7 сая долларын хонжвор хожсон 26 настай Британийн нэгэн эр тус мєнгєє бvгдийг нь vрэн таран хийж дуусгаад одоо єєрийн урьд нь хийж байсан хог ачигчийн ажилдаа орох хvсэлтэй байгаа гэнэ. Эхлээд Carroll єгєємєр зан гарган найзууд болон гэр бvлийнхэндээ тєрєл бvрийн vнэтэй бэлэг єгч байгаад удалгvй кокайн хэрэглэн vдэшлэг хэсч, машин худалдан авч тvvгээр ч зогсохгvй єдєрт 4 янхан авах болсон аж.  Мєнгє хожсоноос хойш 1 жилийн дараа гэхэд тэр єдєрт 2,000 паундын кокайн хэрэглэдэг болсон тєдийгvй Norfolk-ийн  Downham-д байх гэртээ хар тамхи, согтууруулах ундаагаар бялхсан vдэшлэг цэнгээнийг хийн 325000 паундаа хийсгэсэн ажээ. Эхнэр нь тvvнийг орхиж явсны дараа тэрээр янхнуудад мєнгєє зарцуулсаар байв. Мань эр сексийн хvслээ хангахын тулд єдєрт 2000 паундаар 4 янхан авдаг байсан бєгєєд vvнд 8 жилийн туршид 100000 паунд зарцуулсан тухайгаа сайрхан ярьсан гэнэ. Нохой, морины уралдаанд бооцоо тавин 1 саяыг  алдаад  єєрийнхєє дэмждэг хєл бємбєгийн баг болох Rangers-т 1 сая паунд хандивласан ажээ. 2008 онд сvvлчийн 500000 паундаа vрж дуусгачихаад тансаг машинуудаасаа зарж эхэлсэн байна. Одоо тэрээр  долоо хоногт ажилгvйдлийн тэтгэмж болох 42 паундыг авч байгаа бєгєєд єєрийнх нь хэлж байгаагаар энэ нь саятан байхаас илvv амар байгаа гэнэ.


10. Vivian Nicholson – “Vрээд бай, vрээд бай, vрээд бай.........” гэж хэлсэн vгэндээ эзэн болсон алдартай сугалаа хожигч 



1961 онд 152,300  паунд /одоогийнхоор 3 сая доллар/ хожсоныхоо  дараа Vivian Nicholson хєл бємбєгийн тэмцээн  дээр мєрий тавьж байхдаа “vрээд бай, vрээд бай.........” хэмээн олонд тунхаглажээ. 
Тэгээд ч тэр хожлын мєнгєє 5 жилийн дотор vрэн таран хийж дуусган хэлсэн vгэндээ эзэн болжээ. Бэлэвсэрснээсээ хойш нийт 5 удаа гэрлэсэн бєгєєд євчин  тусч мєн Malta –аас баривчлагдан архины эсрэг эмчилгээнд орж байжээ. Улмаар нэгэн хэргийн Гэрч болж мєн амиа хорлохоор завдаж  сэтгэц эмчилгээний тєвд хvргэгдсэн байна. Мєнгєє Harrod –ийн даашинз, тансаг машин, амралтанд зарцуулсан бєгєєд тvvний амьдралын гол уриа нь “Vрээд бай, vрээд бай…..” гэсэн vг байжээ. Одоо тэрээр долоо хоногт 87 паундын тэтгэвэр аван амьдарч байгаа гэнээ.


6
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()